Үүгээрээ дамжуулан Бурханыг хайЗагвар

Seek God Through It

10-с 4 дахь өдөр

Бид төрөлхийн оюун бодлоороо бол Бурханыг бид эрэлхийлбэл амьдрал маань ямар нэг байдлаар сайжирна гэж ухан ойлгоход хэцүү байж болно. Энэ бол бидний хүсэж буй хариулт биш. Бидний хүсэж буй зүйл бол бид залбирахаа больж эхлэх л юм бол бидний нөхцөл байдал дуусгавар болно. Бид дотроо амар тайван байхын тулд бидний эргэн тойронд маань амар тайван байхыг хүсдэг.

Бурхан бидний эргэн тойронд амар тайван биш байх үед ч гэсэн бидний дотор амар амгалангаа өгнө гэж хэлдэг. Бурханы амар тайвныг сэтгэл дотроо тээнэ гэдэг нь гадна болж буй зүйлсийн нөлөөнд бид хэзээ ч автахгүй байна гэсэн үг юм. Түүний амар тайван нь бидний зүрх сэтгэл, оюун бодлыг хамгаалдаг.

Намайг үргэлж сорьж байсан нэг хэсэг бол Есүс эхлээд Бурханы Хаанчлал, Түүний зөвт байдлыг эрж хай, тэгвэл бидэнд хэрэгтэй бүх зүйл нэмэгдэн өгөгдөх болно гэж хэлсэн үгс байсан юм. Би ийнхүү бодохдоо: За байз, надад хэрэгтэй зүйл надад өгөгдөх хүртэл би үүнийг хэр удаан хийх ёстой вэ? Хэдэн өдрийн дараагаар л Бурханыг би эрж хайхаа больдог.

Миний зүрх зөв байсангүй. Та Бурханыг таньж мэдэж, Түүнтэй хамт байхын тулд биш харин Бурханыг зөвхөн өөрийнхөө төлөө эрж хайх үед бидний итгэл тогтворгүй, хангалтгүй болдог. Буруу сэдэл, хандлага нь хэзээ ч Бурханаас шагналыг авчрахгүй. Хувиа хичээсэн хайлт нь биднийг хэзээ ч хэрэгтэй зүйлсээр маань хангахгүй.

Бурхан биднийг Түүний гарыг биш, харин Түүний нүүр царайг эрэлхийлээсэй гэж хүсдэг. Түүний хүчийг биш харин зүрх сэтгэлийг нь эрэлхийл. Түүнийг чин сэтгэлээсээ эрэлхийлснээр бид Есүсийн өгдөг элбэг дэлбэг амьдралыг олж авна

Өдөр 4:

  • Залбирч, хүндэтгэн мөргөөрэй.
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Seek God Through It

Сэтгэл гутрал. Сэтгэлийн түгшүүр. Нөлөөлөгч хүчин зүйлс, Сэтгэлийн гэмтэл бүхий үйл явдлууд нь бидэнд оюун бодол, сэтгэл хөдлөл, сүнсний хувьд ихээхэн хохирол учруулдаг. Ийм цаг үед Бурханыг эрж хайх нь хэцүү бас илүүдсэн, хэрэгцээгүй мэт санагддаг. Энэхүү "Үүгээрээ дамжуулан Бурханыг хай" төлөвлөгөө нь таны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурханы амар тайвныг мэдрэхийн тулд Бурханы оршихуйд хэрхэн идэвхтэйгээр байхыг танд зааж, таныг урамшуулах зорилготой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэн гаргаж өгсөн Брионна Жинни Нижа Риверад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.brionnanijah.com/