Үүгээрээ дамжуулан Бурханыг хайЗагвар

Seek God Through It

10-с 9 дахь өдөр

Та юунд анхаарлаа хандуулж байна вэ? Энэ нь танд амар тайвныг өгч байна уу?

Бид юунд, хэнд хамгийн их анхаарлаа хандуулж байгаадаа анализ, дүн шинжилгээ хийх нь чухал. Бурхан уу? Сошиал медиа юу? Найз нөхөд, гэр бүлдээ юу? Эхнэр/найз залуу/найз охиндоо юу?

Бид утсандаа хэр их цаг зарцуулж, утсаа хэдэн удаа авч оролдож, олон нийтийн сүлжээнд хэр их цаг зарцуулж буйг Apple ухаалаг утас маань тогтмол шалгадаг шиг бидэнд тогтмол шалгалт хэрэгтэй.

Танд ямар байдгийг мэдэхгүй ч миний хувьд хэрэглээ маань буурч байгааг хараад би маш их баяртай байдаг шүү!

Үнэнийг хэлэхэд, бид Бурхантай харьцахаас илүү утсандаа илүү их цаг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, бид амар тайвныг ханган өгөх Бурхантай харьцахаасаа илүү их цагийг бидний гүн гүнзгий хэрэгцээг хангаж чадахгүй зүйлс, хүмүүст зарцуулдаг.

Хүнд хэцүү үедээ сатааруулах ямар нэг зүйлийг хайх урхинд унах нь маш амархан байдаг. Үүнийг зугтах гэж нэрлэдэг. Бид зовлон дээрээ төвлөрөхөөс илүү бидэнд тусалж чадна гэж итгэсэн зүйлсийг эрж хайх хандлагатай байдаг. Эдгээр зүйлс нь бидэнд хэзээ ч амар тайвныг өгдөггүй, харин тайвшрах мэдрэмжийг өгдөг нь ингэснээр бид эдгээр зүйлд Бурханаас илүү их цаг зарцуулдаг болдог.

Бид бүх дэлхийг гарынхаа алганд олж авдаг ч өөрсдийн сүнс нь дэх амар тайвнаа алддаг.

Өдөр 9:

  • Хэн таны анхаарлыг татаж байна вэ?


Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Seek God Through It

Сэтгэл гутрал. Сэтгэлийн түгшүүр. Нөлөөлөгч хүчин зүйлс, Сэтгэлийн гэмтэл бүхий үйл явдлууд нь бидэнд оюун бодол, сэтгэл хөдлөл, сүнсний хувьд ихээхэн хохирол учруулдаг. Ийм цаг үед Бурханыг эрж хайх нь хэцүү бас илүүдсэн, хэрэгцээгүй мэт санагддаг. Энэхүү "Үүгээрээ дамжуулан Бурханыг хай" төлөвлөгөө нь таны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурханы амар тайвныг мэдрэхийн тулд Бурханы оршихуйд хэрхэн идэвхтэйгээр байхыг танд зааж, таныг урамшуулах зорилготой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэн гаргаж өгсөн Брионна Жинни Нижа Риверад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.brionnanijah.com/

Холбоотой төлөвлөгөө унших