Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар
1 дэх өдөр
Эдгээр нь бусадтайгаа адилхан биш
Миний эцэг хэн байх нь хамаагүй; түүнийг хэн байснаар нь би санаж байгаа нь чухал аж. —Анн Секстон
Энэ амьдралдаа "эцэг хүн"-ээ хэн гэж дууддаг байсан дээрээ хүмүүс Бурханыг үзэх үзлээ үндэслэх нь элбэг байдаг. Гэвч дэлхийн эцгүүд тэнгэрлэг Эцэгийг маань илэрхийлэх тийм сайн илэрхийлэл мөн гэж үү?
Хэн байснаас л хамаарна.
Бидний заримын хувьд "эцэг" хүн тайтгарал, аюулгүй байдлын мэдрэхүйг төрүүлдэг. Бусад хүмүүсийн хувьд эцгийнхээ дөхөн ирж буйг төсөөлөх нь өөрийн эрхгүй нуугдахад хүргэдэг. Магадгүй та эцгээ эргэн дурсаад, "Хэрэв Бурхан аав шиг минь хүн бол би Түүнтэй харилцаатай байхыг огтхон ч хүсэхгүй." гэж хэлэх байх.
Тэгэхээр бид "Бурхан Эцэгийн" талаар ярих үед—сэтгэл хөдлөл маань биш харин оюун бодол—маань удирдах ёстой. Дэлхийн эцэг ба тэнгэрлэг Эцэгийн хооронд бид тодорхой ялгаа заагийг бид гаргах хэрэгтэй. Ариун Сүнс—"Бурхан Эцэг" гэж Хэн болохыг таньж мэдэхэд бидний чиглүүлэгч байлгахаар—мэдрэхүйг маань эсвэл дэлхийн туршлагыг маань бус Библийг ашиглах болно.
Гэтлэл ном дах Мосегийн хүсэлтийн талаар тунгаан бод—мөн үүнийг Бурханы эцэг болох зан чанаруудыг Бичээсээс хайх замаар амьдралдаа хэрэгжүүлэгтүн:
Одоо тэгэхлээр гуйж байна, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол замуудаа надад мэдүүлээч. Тэгвэл би Таныг мэдэж, Таны мэлмийд тааллыг олох юм. (Гэтлэл 33:13)
Мосегийн хүсэлтийн хариуд Бурхан Өөрийнхөө Эцэг хүн болох талаарх арван дөрвөн зан чанарыг илэрхийлэх замаар хариулдаг бөгөөд—эдгээр нь Библи даяар өөр бусад олон газруудад дэлгэрэнгүй тайлбарлагджээ.
Эдгээр зан чанарууд дэлхий дээрх эцгүүдэд гайхалтай үлгэр жишээ болдог хэдий ч илүү дээр гүйцэтгэлд түлхэхийн тулд гэм бурууг тулган эсвэл ичгүүрт оруулахын тулд өгөгдөөгүй аж. Үүний оронд, энхрийлэн хайрладаг, үнэ цэнтэйд тооцдог бас биднийг өхөөрддөг төгс төгөлдөр Эцэгийн талаарх гайхалтай мэдээгээр Бурханы хүүхэд бүрийг урамшуулах ёстой.
Ааваа, Таны талаарх эндүүрэл бүхэн минь Таны Үгийн үнэнээр устгагдах болтугай хэмээн би залбирч байна. Би Таны талаар таньж мэдэхийг бас төөрөгдүүлэхүйц сэтгэл хөдлөлүүдээс тусгаар ухаалаг арга замаар би Таны талаар суралцахыг хүсэж байна. Бодол санаагаа цэвэрлэхэд надад туслаач тэгснээрээ үнэн рүү Таны Ариун сүнс намайг хөтлөх боломжтой болох юм. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.
More