Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар
8 дахь өдөр
Зүрхэнд хүрсэн өрөвч зан
Би энэрлийг сонгоно... Ганцаардмал ядууст би энэрэнгүй хандах болно. Айдас бүхий баячуудад би энэрэнгүй хандах болно. Бурхан надад хэрхэн хандсаны адил ширүүн дорвин хүмүүст ч би энэрэнгүй хандах болно. —Макс Лукадо
Бурханы өрөвч сэтгэлийн тухай өгүүлсэн библийн хэсгүүдэд би дуртай.
“...Учир нь чиний Бурхан ЭЗЭН нигүүлсэнгүй бөгөөд өршөөнгүй. Хэрэв та нар Түүн рүү эргэвэл Тэр та нараас нүүрээ буруулахгүй.”(2 Шастир 30:9)
“Эзэн, ЭЗЭН БУРХАН өрөвч, нигүүлсэнгүй…” (Гэтлэл 34:6)
Иймэрхүү эшлэлүүд нь бидэнд Бурхан Эцэг өрөвч, энэрэл нигүүлслээр дүүрэн гэдгийг харуулдаг. Тэр үнэхээр биднийг халамжилдаг бөгөөд танд бас надад санаа тавьдаг.
Хэрэв та сайн бодоод үзвэл энэ нь үнэхээр онцгой байх болно...Өрөвч гэдэг нь энгийнээр "хүсэл тэмүүлэлтэйгээр тэвчээртэй хандах" гэсэн утгатай бөгөөд— Бурхан. Өрөвч. Танд гэсэн гурван үгийн утгыг анхаарч үзээрэй. Тэнгэрлэг Эцэг таныг механикаар шууд л хайрлачихдаггүй; тэрээр биднийг мэдэрч, хайрладаг.
Би коллежид сурч байхдаа илгээлтийн багтай хамт Филиппинд байсан юм. Нэгэн тосгонд бид уяман өвчтэй хүүтэй тааралдсан. Түүнээс бүгд дайждаг бас түүнд хэн ч хүрдэггүй аж. Харин хот дахь евангелистийн жижигхэн сүмийн нигүүлсэнгүй нэгэн пастор түүн рүү гараа сунган тэрхүү хүүгийн царай зүс, гар, хөлийг үл хайхран тэврэхэд бэлэн цорын ганц хүн байсан юм.
Тэгээд би булан тойроод тэрхүү бяцхан хүүг багийн маань гишүүн Рэндигийн өвөр дээр сууж байхыг олж харсан тэрхүү өглөөг хэзээ ч мартдаггүй. Рэнди түүнд алгаа ташиж тоглодог "Patty-cake" тоглоомыг хэрхэн тоглохыг зааж өгч байлаа. Рэндигийн алга хүүд хүрэхэд тэрээр гэгээхнээр инээмсэглэх ба энэхүү үйл явдлаас би Бурханы өрөвч, нигүүлсэнгүй дүр зургийг—бас яг л энэ хүү шиг... Би бол Бурхан Эцэгийнхээ өвөрт сууж буй Түүний хүү гэдгийг тодоос тод олж харсан юм.
Аав аа, та Хүүгээ миний төлөө зовж шаналуулахаар илгээсэн нь Таны өрөвч, энэрэнгүй сэтгэлийн тан дээд илэрхийлэл байсан! Би өөрийгөө Таны өвөр дээр буй уяман өвчтэй хүүхэд мэтээр харахыг хүсэж байна. Зөвхөн та л намайг өрөвдөн хайрласан. Намайг бүхэлд нь хайрласанд баярлалаа. Надад дэлхий ертөнцийг таны нүдээр харахад минь туслаач. Ингэснээр би дэлхий дахинд таны өрөвч байдлыг харуулах болно! Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.
More