Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар

The Father Loves You By Pete Briscoe

16-с 9 дахь өдөр

9 дэх өдөр

Нигүүлслийн сайн бэлэг

Намайг битгий шүү. Би үүнээс их хэмжээний мөнгө олсон. —Саманта Би

Бид энэ ертөнцөд өөрсдийн гүйцэтгэл, гадаад төрх, эд хөрөнгөөрөө байнга шүүмжлэлд өртдөг. Хэдийгээр үүнийг хэзээ ч шууд ил гаргаж хэлэхгүй ч таны үнэ цэн эдгээр зүйлс дээр суурилдаг биш гэж үү. Эдгээр зүйлгүй бол та хэн ч биш.

Гэхдээ Бурхан бидэнтэй ийм байдлаар харьцдаггүй. Бурхан хайр учраас түүний биднийг гэх хүлээн зөвшөөрөл нь огт өөр зүйл дээр суурилдаг:

Тэгэхэд ЭЗЭН үүлэн дотор буун ирж, тэнд түүнтэй хамт зогсоод ЭЗЭНий нэрийг тунхаглав. ЭЗЭН урдуур нь өнгөрч, тунхаглахдаа —ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ. Тэрээр энэрэл хайрыг мянга түмэнд хадгалж, хилэнц, гэмт үйлдэл болон нүглийг уучилдаг.” (Гэтлэл 34:5-7)

Тэр нигүүлсэнгүй.

Энэ бол бидний "Аав, аа" гэж дууддаг Бурханы мөн чанар. Түүний нигүүлсэл бүхий л дүрэм журмыг өөрчилдөг. Хэдийгээр бид үүнийг хүртэх зохисгүй ч гэлээ Тэр Өөрийн хамгийн сайн сайхан бүхнийг бидэнд зориулдаг.

Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр бус тул хэн ч үл сайрхах болно. (Ефес 2:8-9)

Үүнд та юу хэлэх вэ? Ийм хайранд бид ямар хариу үзүүлэх вэ?

Бурхан минь, биднийг дэлхийгээс өөр жишигт хүргэсэн ТАНДАА маш их баярлалаа. Үргэлж хувьсан өөрчлөгддөг, биелүүлэх боломжгүй тэдгээр хүлээлтүүдээс намайг чөлөөлж, сэтгэлийг минь тайвшруулаач. Би өөрийн хүчээр олж авч чадахгүй, таны бэлэг болох аврал дээр анхаарлаа төвлөрүүлж, юунаас ч илүү тэрхүү авралаас үнэ цэнээ олоход минь туслаач! Амен.

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

The Father Loves You By Pete Briscoe

Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пете Брискод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://petebriscoe.org/

Холбоотой төлөвлөгөө унших