Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар

The Father Loves You By Pete Briscoe

16-с 13 дахь өдөр

13 дахь өдөр

Ичгүүрээс чөлөөлөлт, уучлал руу

Гэмт хүн гэлбэлздэг нь харамсалтай. — Овид

Ичгүүр бол асар том... бас хүнд. Бидний хөлд бэхлэгдсэн хар бул чулуу, зангуу мэт том, жижиг гэлтгүй өнгөрсөн гэм нүгэл маань биднийг ичгүүрийн далайд живүүлж чадна. Энэ нь бидний нүглийг хүмүүс (магадгүй үнэн) уучлахгүй, заримдаа бүр Бурхан (үнэн биш!) ч уучлахгүй гэдэгт чин сэтгэлээсээ итгэхэд хүргэдэг. Бид эцэст нь Бурхан биднийг уучлахыг хүсдэггүй эсвэл бүр дор зүйл нь Тэр биднийг уучлахгүй гэж бодоход хүрдэг.

Гэсэн ч бид өнгөрсөн дэх олон Библийн үйл явдлаас Бурхан бол ийм биш гэдгийг мэддэг.

“... хилэнц, тэрслэл, нүглийг уучилдаг.” (Гэтлэл 34:7)

Тэр уучилдаг. Бурхан Эцэг түүнд үнэхээр итгэдэг хүнийг уучилдаг. Тэр бүх зүйлийг үнэхээр уучилдаг.

Учир нь тэнгэр нь газрын дээгүүр өндөрт байдаг шиг
Түүнээс эмээгчдэд энэрэл хайр нь агуу их;
Өрнө нь дорноос хол байдаг адил
Тэр бидний гэм нүглийг зайлуулсан. (Дуулал 103:11-12)

Та үүнийг хэсэг хугацаанд тунгаан өөртөө хүлээн аваарай.

Библи бол Бурханы өршөөнгүй зан чанарын илэрхийлэл. Энэ нь Шинэ Гэрээнд Есүс Христ хэмээххүний үхэл ба дахин амилалтаар дамжуулан илэрхийлэгдсэн. Тэр бол өршөөнгүй, уучилдаг Эцэг учраас л тэр шүү дээ.

Тэр [Есүс] бидний гэм нүглийн төлөө үхэлд тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилсан. (Ром 4:25)

Бурхан минь, би Таны хайрыг хүртэх зохисгүй бас гэм нүглийнхээ улмаас таны алдар, өршөөлд хүршгүй билээ. Намайг өрөвдөж надад нигүүлсэнгүй, тэвчээртэй хандсан тань маш их баярлалаа. Та миний гэм нүглийг, өнгөрснийг хараад зогсохгүй намайг түүнээс аварсан билээ! Таны уучлалт талархлаа. Би үүнд бүрэн итгэлтэй байх болно. Амен.

Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

The Father Loves You By Pete Briscoe

Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пете Брискод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://petebriscoe.org/

Холбоотой төлөвлөгөө унших