Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар

The Father Loves You By Pete Briscoe

16-с 15 дахь өдөр

15 дахь өдөр

Эцгийн илчилсэн мөн чанар

Бурхан нүгэлтнүүдийг хайрлах ёстой гэдэг нь бас тэр хайрладаг гэдэг нь эргэлзээгүй үнэн. Хайр татам биш (хүний бодлоор), хайрлагдахуйц биш бүтээлүүдээ ч Бурхан хайрладаг... Хүмүүсийн дундах хайр нь хайртынхаа ямар нэгэн зүйлээр өдөөгдөж, идэвхэждэг бол харин Бурханы хайр нь чөлөөт, сайн дурын, өдөөгдөх шаардлагагүй, болзолгүй байдаг. Бурхан хүмүүсийг хайрлахаар сонгосон учраас л тэр биднийг хайрладаг.—Ж. И.Пакер, Бурханыг таньж мэдэх нь

Бурхан бол агуу бөгөөд бидний хувьд ухааршгүй юм. Энэ дэлхий дээр бидний ойлгож, найдахаас ч илүү их зүйл Бурханд бий. Аз болоход, Тэрээр өөрийн гайхалтай мөн чанаруудаасаа хамгийн чухал, ойлгогдохуйц мөн чанаруудыг бидэнд илчлэхийг сонгосон. Мөн Түүний бидэнд илчилсэн нэг зан чанар нь хамгийн гайхалтай нь юм.

“...хайраар бялхам… энэрэл хайрыг мянга түмэнд хадгалдаг…” (Гэтлэл 34:6-7)

Тэр хайрладаг.

Бурханы энэхүү мөн чанар нь бидний эрэлхийлдэг бүхий л зүйлийн гол цөм нь байдаг; Мөн Түүнийг таньж, мэдэх талаар бидний асуудаг бүхий л асуултын хариулт юм.

Хайртууд минь, бие биеэ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц Хүүгээ ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм.(1 Иохан 4:7-10)

Хүн нэг бүрийн зүрх сэтгэлд хайрлагдах хүсэл байдаг. Дэлхий ертөнцийн санал болгож буй зүйлсээс хязгаарлагдмал хэмжээгээр хайрыг олж болох ч бидний эрэлхийлж буй жинхэнэ хайр зөвхөн Түүнээс л олддог. Учир нь Тэр болбидний хайдаг тэрхүү хайр

Бурхан минь, миний төлөө хийсэн зүйлсийн тан төлөө Танд талархаад баршгүй! Таны хайр эцэс төгсгөлгүй бас болзолгүй билээ. Би бусад хүмүүстэй харьцаж байх үед Таны хайр амьдралд минь ил тод байгаасай гэж залбирч байна. Таны хайраас өмнө би төөрсөн байсан, харин одоо танд олдсон билээ! Миний амьдралаар дамжуулан Таны хайр бусад хүмүүсийг тан руу хөтлөн дагуулахын тулд намайг амьдруулж өгөөрэй! Амен.

Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

The Father Loves You By Pete Briscoe

Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пете Брискод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://petebriscoe.org/

Холбоотой төлөвлөгөө унших