Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар

The Father Loves You By Pete Briscoe

16-с 11 дахь өдөр

11 дэх өдөр

Хүртэх зохист магтаалыг өг

Библийг утгаар нь "Мэдэх" гэдэг нь маш дотно зүйл. Энэ нь бодитоор мэдрэхийг хэлдэг. Энэ нь зөвхөн толгойн мэдлэг, тархиндаа хүлээн зөвшөөрөх эсвэл харагдах байдал биш юм. Иохан 8:32-т "Чи үнэнийг мэдэж, үнэн чамайг чөлөөлөх болно" гэж хэлдэг. Таны оролцоо бий. Та амьдрал таны "намтар" болдог. Тиймээс таны теологи, таны намтар болдог. —Тим Хансель, Ариун хөлс

Энэ бүх хугацаанд бид Эцэг Бурхан гэж хэн бэ гэдгийг янз бүрээр, олон талаас нь харж, Тэр бидний амьдралд юу хийхийг хүсдэг талаар ярилцаж, Тэр биднийг Өөртэй нь хэрхэн харилцахыг хүсдэг талаар бодож үзсэн. Эдгээр нь мэдээж таны мэдэж байх ёстой чухал зүйлс...

Гэхдээ үүгээр битгий зогсоорой.

Бид энэ бүгдийг толгойндоо мэдэж байгаа (Бурханы тухай мэдэх) нь нэг хэрэг боловч хэрэв бид үүнээс цааш хэтрэхгүй юм бол энэ нь ямар эмгэнэлтэй гээч! Бурханы илчлэлт нь Түүний удирдамжид мэдрэг ханддаг хүмүүсийн зүрх сэтгэлд нь хариу үйлдлийг төрүүлдэг. Мосе Бурханы илчлэлтийг хүлээн авахдаа өөрийн мэддэг байсан Бурхантай өөрийгөө хамаатай буйгаар харав. Тэгээд тэр ямар хариу үзүүлсэн бэ?

Мосе тэр дороо газарт бөхийж мөргөв. (Гэтлэл 34:8)

Тэр Бурхан магтагдах зохист

гэдгийг харсан

Мосе бүх оршихуйгаараа Бурханыг магтав. Энэ бол зүгээр л түүний толгой доторх мэдлэг төдий зүйл биш байсан. Тэр Бурханыг онцгой бодит байдлаар мэдэрч, Түүнийг хувьчлан таньж мэдсэн. Энэ нь биднийг өөрсдийнх маань, Бурханыг Өөрийнх нь байр сууринд тавиад зогсохгүй бидний зүрх сэтгэлийг өөрчилж, Бүтээгчтэйгээ сүнслэг дотно харилцаагаа гүнзгийрүүлэхэд тусалдаг.

Мосе Түүнийг магтсаны дараа Бурхан Мосегоор дамжуулан Өөрийгөө бусдад таниулж, мэдүүлж эхэлсэн. Бурхан Өөрийгөө Эцэг хэмээн илчилсэн. Мосе өөрийгөө түүний хүүхэд хэмээн харсан. Тэгээд тэд хамтдаа Бурханы алдар руу үнэнээр алхсан.

Аав аа, надад Таны тухай илүү ихийг мэдэх боломж олдох бүрийд тэрхүү толгойн мэдлэг маань зүрх сэтгэлд минь гүн нэвчин ороосой гэж залбирч байна. Үүнийг миний амьдралд БОДИТ болгоорой. Би таныг өдөр бүр гайхамшигтайгаар мэдрэхийг хүсэж байна! Миний бүхий л алдар магтаалыг авах зохист нэгэн тандаа би хайртай! Амен.

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

The Father Loves You By Pete Briscoe

Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пете Брискод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://petebriscoe.org/