Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар
![The Father Loves You By Pete Briscoe](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F14057%2F1280x720.jpg&w=3840&q=75)
16 дахь өдөр
Үнэнээс итгэл рүү
Миний ойлгохгүй байгаа библийн хэсэг биш харин ойлгож байгаа хэсгүүд маань намайг бухимдуулдаг — Марк Твен
Илчлэлтэй хамт хариуцлага ирдэг. Мэдлэг дагаад боломж ирдэг. Бидний төгс Эцэг болох Бурханы тухай ярихад энэ нь мэдээжийн хэрэг. Бид Бурхан Эцэгийн тухай бүхий л үндсэн үнэнийг хангалттай амархан ойлгож, сурч чаддаг. Гэхдээ бид Ариун Сүнсийг биднээр дамжуулан амьдарч, тэдгээр үнэнд итгэхийг хүлээн зөвшөөрч байна уу?
Иерусалим хот үнэнээс итгэл рүү шилжилт, эргэлтийг хийгээгүй. Хэдийгээр эш үзүүлэгчид удаа дараа ирсэн ч Иерусалимын хүмүүс Бурханаас хараат бус амьдрахыг сонгосон хэвээр байсан.
Тэрслүү, бузартсан,
хэрцгий хот хөөрхий еэ!
Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй,
Ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй,
Тэр ЭЗЭНд итгээгүй,
Тэр өөрийн Бурханд ойртоогүй.< /em> (Зефаниа 3: 1-2)
Харамсалтай. Ямар их гарз хохирол вэ! Бурханы тухай үнэнийг мэдэх нь гайхалтай баярын урилгатай адил юм. Тэрхүү урилгыг нээтэл:
Хөөе чи! Надтай хамт найрлаарай! Над дээр ирээд амраарай! Байгаагаараа ирж, зүгээр л Надтай хамт байгаарай! Яаралтай хариу өгөөрэй, Бурханаас.
Бурханаас яг одоо зүрх сэтгэлийг тань Түүний нэгэн мөн чанарт төвлөрүүлж, Тэрээр таныг итгээсэй гэж хүсэж буй тэрхүү үнэнийг илчлээсэй хэмээн гуйгаарай
- Тэр хаа сайгүй байдаг
- Тэр тайвшруулдаг
- Тэр ялган салгадаг
- Тэр хангадаг
- Тэр таалан болгоодог
- Тэр сонирхдог
- Тэр энэрэнгүй
- Тэр нигүүлсэнгүй
- Тэр тэвчээртэй
- Тэр магтагдах зохистой
- Тэр итгэмжит li>
- Тэр уучилдаг
- Тэр зөвт
- Тэр хайрладаг
Аав аа, Таны хэн болох тухай энэ ганц үнэнийг хүлээн авч, өөрийн амьдралыг түүнд нийцүүлье. Би одоо таны дотор амармаар байна. Би өөрийнхөө хүчин чармайлтыг зогсооё. Та намайг дахин чиглүүлж, Танд итгэх итгэлийг өгч, энэ үнэнээр дамжуулан намайг Өөртэйгөө илүү гүн дотно харилцаатай байлгаач гэж би Есүсийн нэр дээр гуйж байна. Амен.
Питээс илүү хичээл, материалыг өдөр бүр мэйлээр аваарай!
Тунгаан бодох:
1) Бурханы Эцэгийн зан чанаруудаас аль нь таны зүрх сэтгэлд хамгийн их хүрч байна вэ? Яагаад?
2) Загалмай нь хэрхэн Бурхан Эцэгийн зан чанарын хүчтэй илчлэлт, илрэл болж байна вэ?
3) Энэхүү судлал нь Эцэгийн хувьд Бурхантай харилцах харилцааг тань ямар арга замаар гүнзгийрүүлсэн бэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![The Father Loves You By Pete Briscoe](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F14057%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.
More