Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар

The Father Loves You By Pete Briscoe

16-с 10 дахь өдөр

10 дахь өдөр

Аавын төгс тэвчээр

Эзэн минь, надад тэвчээрийг хайрлаач, яг ОДОО надад өгөөч! —Үл мэдэгдэх

Хүмүүс Бурханы талаарх үзэл бодлоо дэлхийн эцгүүд нь ямар байсан дээр тулгуурлан бий болгодог тухай би өмнө дурдсаныг та санаж байна уу? Бидний олонх нь гайхалтай, хайр татам аавтай байдаг бол зарим хүмүүс гэр бүлдээ байнга уурладаг аавтай байсан байдаг. Магадгүй тэрээр амьдралынхаа бусад хэсгээс авсан стрессээ хамгийн ойрын, бас эсэргүүцэл бага үзүүлэх хүмүүс рүү гаргаж байж болох. Эсвэл зарим аавууд өөрт хамгийн ойр байгаа хүмүүсээ инээдэмтэй өндөр стандартад байлгахыг хүсэж, түүнд нь хүрээгүй тохиолдолд ухаангүй, мунхагаар хариу үйлдэл үзүүлдэг байж магадгүй юм. Юунаас болж уурлаж буйгаас үл хамааран ууртай аавууд үр хүүхдүүддээ Бурхан Эцэгийгтэдний эцэгтэй адилхан буюу аав хүн бүх зүйлд, бүгдэд уурладаг гэж бодоход, ойлгоход хүргэдэг. Энэ нь буруу бөгөөд Библид бичигдсэн зүйлстэй зөрчилддөг!

Бурхан Мосед Өөрийгөө “... уурлахдаа удаан...” Эцэг гэдгээ илчилсэн (Гэтлэл 34:6). Давид Эцэгийн тухай дараах байдлаар дуулжээ:

ЭЗЭН өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, хайр энэрлээр дүүрэн... Эцэг нь хүүхдүүдээ өрөвддөг шиг ЭЗЭН өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг. Учир нь тэр биднийг хэрхэн бүрэлдэн тогтсоныг мэддэг, биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг (Дуулал 103:8,13-14)

Бурхан Эцэг тэвчээртэй.

Би үүнийг их хэцүү аргаар сурч байсан. Би олон жилийн турш сагсан бөмбөгийн дасгалжуулагч хийсэн. Хүү Лиам маань бага сургуульд сурч байх үед нь би түүнийг сурч байх хугацаандаа миний коллежид тоглож байх үеийн байр сууринд очоосой (ичиж үхмээр) гэсэн хүлээлтийг тавьсан байсан юм! Би түүний юу хийж байгааг харж, өөр зүйлсийг түүнээс хүлээж, түүнтэй "дасгалжуулагч" нь мэт харж, харьцаж, нүдэнд нь нулимс хуралдуулдаг байлаа. Заримдаа би биш Бурхан тэр багийг дасгалжуулж байсан ч болоосой гэж хүсдэг! Түүнийг хэзээ нэгэн цагт өнөөдрийнх шигээ болох болов уу гэсэн хүлээлттэйгээр би тэвчээргүй загнаж байжээ.

Бурхан бидний сул тал, сул доройг мэддэг. Тэр биднийг хэрхэн бүтээгдсэнийг мэддэг бөгөөд бусад хүмүүс биднийг зүгээр л тасчин хаяхаар байх үед харин тэрээр зөөлөн ханддаг. Гайхалтай нь, Тэр биднийг “Христ дотор” байгаагаар нь харж, хэн болгохын тулд Тэр биднийг төлөвшүүлж байгаагаа сайн мэддэг. Тэрээр бидний ахиц дэвшил, өсөлтийн үйл явцыг мэддэг ба биднийг замдаа бүдчин байхад тэвчээртэй ханддаг. Би таны талаар сайн мэдэхгүй ч гэлээ бид ийм Эцэгтэйдээ үнэхээр баяртай байна!

Аав аа, таны тэвчээр урт, гүн гүнзгий бөгөөд хайраар дүүрэн юм. Би ийм халамжийг хүртэх зохисгүй. Тиймээс надад ингэж хандаж, хангалттай анхаарал тавьж байгаад тань баярлалаа. Би бусадтай харьцаж байх үед энэхүү тэвчээр миний амьдралаар дамжин бусдад харагдаж, үүгээр Та надад юу хийснийг тэд хараасай гэж залбирч байна! Амен.

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

The Father Loves You By Pete Briscoe

Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пете Брискод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://petebriscoe.org/

Холбоотой төлөвлөгөө унших