Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар

The Father Loves You By Pete Briscoe

16-с 14 дахь өдөр

14 дэх өдөр

Шударга ёсны зайлшгүй шаардлага

Хэн нэгэн шүүгдэхийг хүн бүр харахын хүсдэг. —Брүс Кокбурн

Зарим гэр бүлд зөв бус эсвэл шударга бус арга замаар эцэг нь хүүхдүүдээ шийтгэдэг. Тэд хүүхдүүдээ гэртээ бага зэрэг үймүүлснийх нь төлөө хэтэрхий ширүүн харьцдаг, эсвэл ямар ч шалтгаангүйгээр тэднээс сайн зүйлийг нуудаг байж магадгүй.

Дэлхийн эцгүүд маань өөрсдөд нь өгөгдсөн эрх мэдлийг буруугаар ашиглах тохиолдол бий. Хэрэв бид эдгээр төгс бус байдлаар Бурханыг харж, түүний тухай ийнхүү ойлголттой байх юм бол Түүний эрх мэдэл, хандлага, сэдэл төдийгүй эцсийн эцэст Түүний шударга байдалд нь эргэлзэх болно.

Хэрэв хэн нэгэн нь Бурханыг шударга бус нэгэн гэж үзэх ёстой байсан бол энэ нь Иов л байх байсан болов уу. Тэрээр өөрт байсан бүхнээ алдсан боловч тэр тайван, тогтвортой, гэм зэмгүй хэвээр байсан билээ. Түүний найз Елиху Бурханы шударга ёсыг батлан энэ бүхнийг ойлгоход нь тусалсан:

“Учир нь Тэрээр үйлсийнх нь дагуу хүмүүнд хариулж
Зам мөрийнх нь дагуу олгодог ажээ.
Үнэндээ, Бурхан хорон мууг үйлдэхгүй бөгөөд,
Төгс Хүчит Нэгэн ч шударга шүүлтийг гуйвуулахгүй” (Иов 34:11-12)

Тэр зөвт шударга.

Бурхан өөрийн хүмүүсийг хайрладаг төдийгүй Тэр бас зөв шударга гэдэг нь хувиршгүй. Тэр бол төгс. Түүний хийдэг бүхэн зөв, сайн бөгөөд энэ нь Тэр нүглийг үл тоомсорлон өнгөрөөхгүй гэсэн үг юм.

Тиймээс загалмай дээр шударга ёсыг гүйцэлдүүлсэн Түүнд бид талархъя. Бидэнд өршөөлийг авчрахын тулд Есүс төлөөсийг төлсөн тэрхүү аймшигт өдөр гэм нүгэл зүгээр өнгөрчхөөгүй. Энэхүү золиос нь Бурханыг хайр болоод шударга байдлыг бидэнд харуулдаг. Хэрэв бидхэрэвХристийн дотор байгаа бол бидний гэмийн шийтгэлТүүнд тохогдсон гэсэн үг. >Христ үүрсэн

Гэхдээ энэхүү бэлгээс татгалзсан хүмүүсийн шийтгэл нь хурдан бөгөөд шударга байх болно.

Аав аа, дэлхий дээрх шударга бус явдлууд Таны талаарх миний үзэл бодлыг сэвтүүлэхийг бүү зөвшөөрөөч. Таны хүч чадал, шударга ёс, хайр миний хувьд төгс болсон түүхэн үйл явдал хэмээн загалмайг харах нүдийг надад өгөөч. Амен.

Бичээс

Ѳдѳр 13Ѳдѳр 15

Энэ төлөвлөгөөний тухай

The Father Loves You By Pete Briscoe

Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пете Брискод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://petebriscoe.org/