Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар

The Father Loves You By Pete Briscoe

16-с 7 дахь өдөр

7 дахь өдөр

Анхаардаг, халамжилдаг

Залбирах ёстой гэсэн хүчтэй ятгалга бүрд үргэлж хариу үзүүл. Таныг үүнийг уншиж байх үед эсвэл бичвэртэй тулалдаж байх үед тань залбирах хүсэл төрж болно. Иймд үед миний ихэнхдээ гаргадаг тогтсон шийдвэр бол - ийм хүчтэй мэдрэмжийг үргэлж дуулгавартай дагах юм—Мартин Лойд-Жонс

Хэрэв таны аав 3 тэрбум хүүхдийнхээ утасны дугаарыг iPhone утсандаа хадгалсан байгаад таны дугаар тэдний нэг нь байсан бол та өөрийгөө хэр чухал нэгэн мэтээр мэдрэх байсан бэ? Ганцхан хүн ийм олон хүүхдэд хэр их анхаарал тавьж чадах вэ? Бараг хэнд ч биш байх. Гэвч бидний тэнгэрлэг Эцэгт нэгэн зэрэг хаа сайгүй бүх хүнтэй хамт байх хүч, мэдлэг, чадвар байгаа учир ямар ч хязгаарлалт түүнд байхгүй! Тэрээр Мосетэй ярихдаа үүнийг маш тодорхой хэлсэн байдаг нь:

“Миний мэлмийд чи тааллыг олсон бөгөөд чамайг нэрээр чинь Би мэднэ.” (Гэтлэл 33:17)

Олон жилийн өмнө би Иллинойсын их сургуульд болсон Урбана чуулганд олон мянган коллежийн оюутнуудын хамт сууж байлаа. Цэнгэлдэх хөл гишгэх зайгүй л дүүрэн байсан. Хөтөлбөрийн дундуур тэд 20,000 хүнээс чанга дуугаар нэгэн зэрэг залбирахыг хүслээ. Би тэдгээр залбирлын чимээ шуугиан, хүмүүсийн нөлөөнд төдийгүй Бурхан хүн бүрийн залбирал бүрийг сонсож, түүнд төгс хариулж чадна гэсэн энгийн үнэнийг санахдаа гайхширч билээ.

Бурхан Эцэгийн хувьд бидний залбирал нэг бүр Түүний сонсдог цор ганц залбирал билээ. Түүний хувьд арын залбирал гэж байдаггүй. Яагаад?

Тэр анхаардаг учраас.

“Таван бор шувууг хоёрхон задгай зоосоор худалддаг бус уу? Гэсэн хэдий ч тэдний нэг нь ч Бурханы өмнө мартагдахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон. Тиймээс бүү ай. Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй..” (Лук 12:6-7)

Бурхан таны нэрийг мэддэг бас үргэлж зүрх сэтгэлдээ хадгалан байлгадаг. Хэрвээ таны хөлд өргөс орсон бол—хэдийгээр манай дэлхийн хаа нэгтээ өөр газар үер болж, өлсгөлөн болж байсан ч гэсэн Тэр танд санаа тавих л болно. Тэр танд хэнээс ч дутаалгүйгээр 100% анхаарал хандуулж чадна. Энэ бол Бурханы нүдэн дэх таны үнэ цэн, чухал байдал юм шүү!

Аав аа, Та энэ залбирлыг сонсож, надад 100% анхаарлаа хандуулж байгаад би талархаж байна! Надад анхаарч, намайг халамжилж, хайрлаж байгаад баярлалаа. Амен.

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

The Father Loves You By Pete Briscoe

Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пете Брискод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://petebriscoe.org/