Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар
6 дахь өдөр
Түүний тааламж
Өөрийнхөө тухай миний гүн гүнзгийгээр ойлгож, мэдэрсэн зүйл гэвэл Есүс Христ намайг маш ихээр хайрласан бөгөөд би үүнийг хүртэх эрхтэй байгаагүй бас би үүнийг хүртэх юу ч хийгээгүй гэдэг нь юм. — Бреннан Мэннинг, Рагамуффины сайн мэдээ
Яг хаанаас нь гэдгийг нь би сайн мэдэхгүй ч гэлээ хаа нэгтээс, магадгүй урлаг, үлгэр домог, ууртай номлолоос байж магадгүй бидний олонх нь Бурхан Эцэг бол ууртай нэгэн гэсэн ойлголттой болсон байдаг— Тэр тэнгэрт үүлэн дээр суугаад... бүх цаг үед… тооцоо хийгч нэгэн мэт. Түүний нэг гарт хууль, дүрмийн жагсаалт, нөгөө гарт нь аянга байгаа мэт. Тэр таныг зүгээр л залхаан цээрлүүлэхийг хүлээж байгаа мэт. Тэгээд таныг буруу зүйл хийх үед тэр юу хийнэ гээч? Бүүм!
Энэ үнэн гэж үү?
Үнэнд бүр дөхөж ч очихгүй. Бурхан Мосед Бурханы оршихуйг хүсэмжлэх үед нь тэр юу хэлснийг санаарай:
“Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон” (Гэтлэл 33:17)
Бурханы тааламж бидэнд байна.
Бурхан Мосед түүний тааламж нь тэдэнд буй учир Тэр тэдний дунд байх болно гэж хэлсэн. Одоо та “Тийм ээ, энэ чинь нь Мосе шүү дээ. Би Мосе биш." гэж бодож болох. Мосе бол агуу бурханлаг удирдагч байх ёстой, тийм ээ? Тийм ээ, тэр тийм байх ёстой байсан гэхдээ тэр тийм байж чадаагүй. Энэ хэсгийн яг өмнөхөн юу болсныг та мэдэх үү? Мосегийн дагалдагчид асар том алтан тугал барьж, Бурханы оронд түүнд мөргөсөн. Хэрэв Мосе агуу удирдагч байсан бол түүний дагалдагчид түүнийг дагах ёстой байгаагүй гэж үү? Гэвч бодит байдал дээр түүний хүмүүс эмх замбараагүй байсан... яг л бидэнтэй адил, яг л тантай адил. Хэдий тийм ч гэлээ, мууг үйлдсэн ч Бурхан биднээс тааллаа авдаггүй.
Эзэн минь, хүн төрөлхтөн эвдэрсэн ч Та биднийг хамгийн дорд үед минь ч хайрласаар байдгийг ойлгоход үнэхээр амаргүй. Бас дэлхий ертөнц бүтэлгүйтлийг минь л хардаг байхад Христ дотор та намайг таалан болгоодогт баярлалаа! Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.
More