Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар

The Father Loves You By Pete Briscoe

16-с 5 дахь өдөр

5 дахь өдөр

Таны төгс хангамж

Хэрэв Бурхан бүхнийг эзэмшдэг, мэддэг бас Тэр биднийг хайрладаг төдийгүй хийж буй бүх зүйлдээ төгс, ариун нэгэн юм бол Түүний бидэнд өгөх, эсвэл өгөхгүй байх бүхэн нь хэдийгээр бид үүнийг олж харж чадахгүй байлаа ч гэсэн Түүний өгсөн сайн бэлэг гэж зүй ёсоор тооцогдох болно.—Т. А.Хиллард

Заримдаа хүмүүс Бурханд ямар ч үндэслэлгүй хүлээлт тавьдаг. Тэд Түүний хэзээ ч амлаж байгаагүй зүйлсийг хүлээж, тэр даруйдаа авч чадахгүй бол бухимддаг. Бурхан бидний хүссэн бүхнийг бидэнд өгдөггүй. Тэр бидэнд хэрэгтэй зүйлсийг өгдөг.

Мосе өөрт нь болон израильчуудад Бурханы оршихуй асар их хэрэгцээтэй байгааг мэдэж байсан. Энэ нь зүгээр нэг хүсэл биш байсан. Энэ нь зайлшгүй тэдэнд хэрэгцээтэй гэдгийг Мосе мэдэж байлаа.

Мосе Эзэнд хандан “Эс тэгвэл би болон Таны ард түмэн мэлмийд тань тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж байгаагаар бус уу? Тэгвэл би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдах юм” гэв. ЭЗЭН, Мосед “Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон. Би чамайг нэрээр чинь мэддэг” гэж айлдав. (Гэтлэл 33:16-17)

Мосегийн хүсэлт нь тэдний хараа зорилгын төлөөх бодит хэрэгцээг тусгасан байсан ба тэдэнд Түүний оршихуй хэрэгтэй гэдгийг Бурхан мэдэж байсан. Тиймээс Бурхан үүнийг хийнэ гэж хэлсэн бөгөөд Тэр төгс хангагч учраас тэдний хэрэгцээг хангасан. Яагаад вэ гэвэл:

  • Бурхан бүх зүйлийг эзэмшдэг. (Дуулал 50:10-12)
  • Бурхан өгөөмөр. (Үйлс 14:16-17)
  • Бурхан бидний хэрэгцээг мэддэг. (Матай 6:31-32)

Тиймээс бид Бурханаас найддаг зүйлээ гуйгаад зогсохгүй Түүнийг хангана гэдэгт бүрэн итгэж найдан,Тэр яг одоо бидэнд хэрэгтэй зүйлсийг хангаж өгнө гэдэгт итгэлтэй байж болно!

Таны хүсэл болон хайрт Эцэгийн тань танд хэрэгтэй гэсэн зүйлс хоорондын ялгааг та хэлж чадах уу? Бурхан танд яг одоо төдийгүй ирээдүйд үнэхээр хэрэгтэй бүх зүйлээр тань хангаж байгаа гэдэгт та итгэж байна уу?

Бурхан минь, Та өнөөдөр надад хэрэгтэй байгаа бүхнийг надад хангаж өгдгийн тан төлөө баярлалаа. Миний хүсэж буй зүйл болон надад хэрэгтэй байгаа зүйлс хоорондын ялгааг маш тодорхой болгон надад ойлгуулж, харуулж өгөөч гэж би гуйж байна. Өчигдөр ч, өнгөрсөнд ч хангаж байсныхаа адилаар миний ирээдүйд хэрэгтэй бүхнээр хангана гэсэн таны амлалтын төлөө тандаа талархъя. Амен.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

The Father Loves You By Pete Briscoe

Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пете Брискод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://petebriscoe.org/

Холбоотой төлөвлөгөө унших