Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар

The Father Loves You By Pete Briscoe

16-с 4 дахь өдөр

4 дэх өдөр
Таныг хэн мэддэг вэ гэдэг нь чухал

Амьдралыг өөрөөр хардаг болохоос гадна амьдрал тэр чигээрээ өөр болон хувирахуйцаар бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. >Кэтрин Мэнсфилд

Олон жилийн өмнө бэйсбаллийн баг болох Малвакий Брүерсийн шашны байгууллагад ажилладаг байлаа. Энэ бол үнэхээр нэр төрийн хэрэг байв. Миний амьдардаг байсан хотод Брүерс бол бөмбөгийн цохиур, бөмбөг ба алмаз эрдсийн бурхад байсан. Висконсин мужийн улаан фен бүр тэднийг зурагтаар үздэг байлаа. Билет худалдан авах бололцоотой нэгэн нь мужийн стадион руу аялал хийдэг байлаа. Гэхдээ тэдний хувцас сольдог өрөөнд орох нь тэдний санаанд ч багтамгүй зүйл байх. Энэ нь "ариунаас ариун" буюу ямар ч гэмт нэгэн тийш орохыг бодох боломжгүй ариун сүмийн дотоод ариун газар мэт л байв.

Гэхдээ надад "дотор" орох эрх байв. Паул Молитор багийн ахлагч байсан бөгөөд би түүнийг таньдаг байсан тул хувцас солих өрөөнд орох нь надад нээлттэй байдаг байлаа. Би бүр тоглогчидтой нүүр тулан ярилцах боломжтой, эрхтэй байв. Би багийнхантай Библиэс хуваалцаж, тэдэнд заадаг байсан ба Паул байсан учраас л тэд намайг хүлээн авч сонсдог байсан юм...Паул эдгээр гайхалтай тамирчдын нүдэн дээр намайг өөр түвшинд хүргэсэн. Түүнтэй харилцах харилцааны маань улмаас л тамирчид намайг сонсоход бэлэн байдаг байв

Бурхан болон израильчуудын хооронд үүнтэй ижил төстэй зүйл болсон:

Тэгээд Мосе түүнд хэлэв... "Эс тэгвэл би болон Таны ард түмэн мэлмийд тань тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж байгаагаар бус уу? Тэгвэл би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдах юм гэв."(Гэтлэл 33:16)

Бурхан Эцэг бидэнд ийнхүү үйлддэг. Бидний амьдралд буй түүний оршихуй нь биднийг бусдаас тусгаарладаг. Түүний хүүхдүүдийн хувьд бид сүнслэг байдлаараа өөрчлөгдсөн, энэ дэлхийд өвөрмөц, цор ганц болдог… энэ нь үнэн, утга учрыг эрэлхийлэн хайж буй хүмүүст хэлэх Христ доторх жинхэнэ амьдралын тухай бидний түүх гэрчлэл болдог.

Аав аа, Та миний амьдралын хэв маягийг дэлхийгээс илт өөр байхаар дээшлүүлээсэй гэж би залбирч байна. Бусад хүмүүст Таны доторх амьдрал ямар байдгийн жишээ төдийгүй Таны гайхалтай байдлыг таньж мэдэхэд нь тэдэнд туслах үлгэр жишээбайхад минь туслаач. Амен.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Father Loves You By Pete Briscoe

Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пете Брискод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://petebriscoe.org/