Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар
3 дахь өдөр
Таны дуусашгүй тайтгарал
Эзэн Та биднийг Өөрөөсөө хамааралтай байхаар бүтээсэн бөгөөд; Таны дотор бид амрах хүртэл зүрх сэтгэл мань хэзээ ч тайтгарлыг олж авч чадахгүй.—Aгустин
Амьдрал бол тэмцэл. Үүнийг танд хүн бүр хэлэх болно. Хаа байгаагаас минь үл хамааран—санхүүгийн, сэтгэл хөдлөлийн, бие махбодын гэх мэт өргөн хүрээний асуудлууд ба хүндрэлүүдтэй бид тэмцэлддэг. Бидэнтэй тулах асуудал бүрд санал болгохуйц гарц асар олон байдаг. Дэлхийн аав нараасаа сонсдог зарим зөвлөгөөнд "өөрөө учрыг нь олдоо" мөн "улам илүү хичээ" зэрэг багтдаг.
Гэвч эдгээр байр сууринаас огт өөрөөр бидний Аав маань бидэнтэй нүүр тулах асуудал бүхэнд хамрах нэг л зүйлийг хэлдэг:
Тэгтэл Тэр, "Миний оршихуй хамт явж, Би чамд амралтыг өгнө" гэв. (Гэтлэл 33:14)
Бурхан бидэнд амралтыгөгнө гэж үү? Бид нарын заримын маань аав нар биднийг сэтгэл зүйн болоод бие махбодын сульдалд оруултал биднийг түлхсээр ирсэн. Бурхан Эцэг маань үүнээс хамаагүй өөр. Тэр биднийг тайтгаруулдаг. Тийм ээ, биднээр хийлгэхээр бэлтгэсэн зүйл Түүнд байдаг—бөгөөд тэдгээр нь үнэхээр чухал зүйл хэдий ч Түүнд зориулан ямар нэгэн зүйлийг хийхэд өөрсдийнхөө хүч чадлыг ашиглахынхаа оронд, Бурханы хүч чадал бидний дотор ажиллахаас хамаарах замаар эдгээр зүйлс үйлдэгддэг гэдгийг Бичээс бидэнд тодорхойгоор хэлдэг. Гэвч Ефраимд алхахыг зааж өгсөн нь Би билээ. Би тэднийг мутартаа авсан. Гэвч тэднийг эдгээснийг минь тэд мэдээгүй. Би тэднийг хүмүүний оосроор, хайрын уяагаар татсан. Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг Нэгэнтэй адил болсон. (Хосеа 11:3-4) Бурхан бидний буулгыг Өөртөө аваад зогсохгүй биднийг гэсэн дуусашгүй хайрынхаа улмаас Тэр эдгээрийг маань Өөртөө авахыг ХҮСДЭГ гэдгийг Хосеа номын эдгээр эшлэлүүдээс бид хардаг! Түүний хийж чадах зүйлд хязгаар гэж үгүй, мөн таны төлөө Түүний хийх зүйлсэд хязгаар үгүй аж. Энэ нь дараах гүн асуултыг үүсгэдэг: Танд хайртай Эцэгтээ найдахынхаа оронд өөрийнхөө хүчээр юуг хийхтэй та тэмцэлдэн байна вэ? Өөрөө өөртөө үүрүүлсэн буулгыг минь Ааваа Та Өөртөө аваач. Би эдгээрийг өөрийнхөө хүчээр дааж дийлшгүйн ээ. Өөрөө өөрийнхөө хүчээр хийхийг хичээсээр ирсэн зүйлсээ би Танд өргөж байна. Би өөрөө өөрийнхөө хүчээр хийхийг хичээдэг болохоо Таны өмнө бууж өгч байна. Би Таны хүч чадалд найдаж байна, тэгснээрээ би Таны тайтгаралд байнга амрах боломжтой болно. Амен
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.
More