Пете Брискогийн Эцэг танд хайртай төлөвлөгөөЗагвар
![The Father Loves You By Pete Briscoe](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F14057%2F1280x720.jpg&w=3840&q=75)
2 дахь өдөр
Миний оршихуй чамтай хамт байх болно
Гэтлэл дэх хамгийн эхний эцэг хүний зан чанар бол ямар ч харилцаан дахь хамгийн чухал зан чанаруудын нэг мөн: Тэр хамт байдаг.
"Миний оршихуй хамт явж, Би чамд амралтыг өгнө" гэж Эзэн хариулжээ. (Гэтлэл 33:14)
Өөртэй нь хэн явах талаар Мосе асуухад нь Бурхан, "Би чамтай хамт явна." гэж хэлжээ. Бид үүнийг Бичээсээс хаа сайгүй олдог. Чиний хаа явсан газарт Бурхан чамтай хамт байх болно.
Намайг жоохон байхад аав минь дандаа л ийш тийшээ явдаг байсан. Биднийг Англид амьдарч байхад аав минь Америкт хэдэн сараар амьдардаг байлаа. Бид түүнийг маш ихээр санадаг байсан. 1970 онд Малвакий руу бид нүүх болсон шалтгаан бол аав минь амьдрал маань улам илүү хөрөнгө оруулах боломжтой болохын тулд байсан бөгөөд—улмаар тэр бидэнтэй "хамт" улам илүүтэйгээр байх боломжтой болохын тулд байсан. Түүнийг эзгүй байх он жилүүдэд "Бурхан ямар Эцэг болох" руу ээж минь намайг чиглүүлсэн. Би хаана байгаа эсвэл юу хийж байгаагаас үл хамааран Тэр бол үргэлж надтай хамт байдаг гэдгийг ээж минь надад заасан. Аавыг эзгүй хойгуур, Бурхан амьдралд минь ямар Эцэг болоход суралцахаас өөр аргагүй болсон...ба Түүний оршихуй надад бодит үнэн болж ирсэн.
Эдгээр үгсийг уншиж байх үед чинь ч хүртэл яг одоо Бурхан тантай хамт байгаа бөгөөд амьдралд чинь оролцогч Эцэг болохынхоо хувьд ээдрээтэй амьдралд тан оролцож байгаа. Танаас Түүнийг холдуулах хэт өндөр уул, хэт нам хөндий, хэт өргөн гол гэж үгүй. Тэр ч бүү хэл та Түүнээс зугтаахыг хичээж эсвэл Түүнээс холдон явахыг хичээж болох хэдий ч зогсох хоромдоо л Тэр тантай хамт хэвээрээ гэдгийг та ухаарах болно.
Энэ талаар тунгаан бодно уу:
Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно. (Зефаниа 3:17)
Бурхан тантай хамт байгаад зогсохгүй Тэр тантай хамт байх үнэхээр ДУРТАЙ Нэгэн! Боломжит бүхий л арга замаар Тэр таныг хайрлахыг хүсдэг.
Бурхан минь ээ, Таны оршихуй бидэнтэй үргэлж хамт байдгийн төлөө Танд талархъя. Намайг хэзээ ч орхихгүйгээр хайрладгийн тан төлөө Танд талархъя.Та надтай үргэлж хамт байдаг гэдгийг санасаар байхад надад туслаач. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![The Father Loves You By Pete Briscoe](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F14057%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Хүүхэд байхаасаа л Бурхан бол бидний Эцэг ба бид бол Түүний хүүхдүүд гэдэгт суралцсан. Гэвч Бурхантай Эцэг талаас нь холбогдох дандаа амархан байдаггүй—ялангуяа бидний хүсэн тэмүүлж байсан хайрыг дэлхийн аав нар маань бидэнд харуулж чадаагүй бол амаргүй байх нь элбэг байдаг. Энэ 16 өдрийн судлалаар, Пете Бриско хайрыг хүсэх бүхий л хүслийг маань хангадаг Бурханд бидний анхаарлыг төвлөрүүлэн—Тэр бидний сайн бөгөөд төгс Эцэг болохыг Бичээс хэрхэн илчилдэг болохыг тодруулдаг.
More