Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар

Start Here | First Steps With Jesus

15-с 11 дахь өдөр

Колоссай 1: 19-2: 5 | Уншаарай

Бүгдээрээ тавтай морилно уу. Өнөөдөр бид Библийн талаар болон Библийн эрүүл хэвшлийн ач холбогдлын талаар ярилцана. Библиэр дамжуулан Бурхан бидэнтэй ярьдаг бөгөөд Библийг унших замаар Есүсийг дагах аянд бид зөв замаар явсан хэвээр байх болно. Есүсийг дагадаг гэж хэлдэг хэдий ч тэдний амьдрал нь үүнтэй тийм ч таараад байдаггүй хүмүүстэй та танилцаж байсан байх. Энэ нь маш их тохиолддог зүйл. Тэгэхээр бидүүнийг яаж зөвөөр хийх вэ? 

Библи бол гол түлхүүр. Энэ аялал тэр чигээрээ Библид үндэслэсэн гэдгийг та анзаарсан гэдэгт би итгэлтэй байна. Библи үнэхээр гайхалтай. Баатарлаг түүхүүд, гайхалтай баатрууд, гүн гүнзгий мэргэн ухаан, амьдралын хүчирхэг удирдамжууд үүнд оршдог. Энд маш их зүйл багтсан байдаг. Библи биднийг зөв зүйлийг үндэс болгосон хэвээр байхад тусалдаг. Энэ нь төөрөгдөлд орсон ертөнцөд бидэнд үнэнийг зангуу болгож өгдөг. Ертөнцөд маш олон худал хуурмаг зүйл байдаг - Есүсийн талаар хүртэл худлууд байдаг бөгөөд - Библи бидэнд үнэн дотор алхсан хэвээр байхад, жинхэнэ Есүсийг дагасан хэвээр байхад тусалдаг.

Тиймээс буцаж Библи рүү очицгооё. Колоссай 1-р бүлэг дээрх Есүс гэж Хэн болох талаарх хүчирхэг сануулгыг хамгийн сүүлд бид уншсан билээ. 19-р эшлэлээс уншицгаая:

"Учир нь Бурхан, Түүний дотор төгс дүүрэн нь оршдогийг болон Түүний загалмайн цусаар амар амгаланг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх эсвэл тэнгэр дэх бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг."

Энэ бол үнэхээр хүчирхэг юм. Бурханытөгс дүүрэн нь Есүс дотор оршдог. Есүсээр дамжуулан бид Түүнтэй эвлэрүүлэгдсэн. Эвлэрүүлэлт гэдэг нь буруу харилцааг зөв харилцаа болгох гэсэн утгыг агуулдаг. Бид Бурхантай амар амгаланг тогтоосон... 

"... загалмайн цусаар дамжуулан" (1:20).

Есүс биднийг Бурхантай зөвт харилцаатай болгосон бөгөөд Паул биднийг Бурхантай зөвт харилцаатайхэвээрбайгаасай гэж хүссэн. Тиймээс тэрээр таныг дараах байдлаар урамшуулдаг... 

"...Та нар итгэлд суурилагдан бат тогтож, сонссон сайнмэдээнийхээ найдвараас үл хөдлө" (1:23).

Паул яагаад ингэж хэлсэн юм бэ? Колоссай дахь чуулган нь Есүсийн тухай зааххуурамч сургаалиар бөмбөгдүүлж байсан учраас. Хууран мэхлэгчид орж ирсэн. Тиймээс Паул чуулганыг үнэн дээр үндэслэсэн байлгахын тулд ийнхүү бичжээ. 25-р эшлэлд тэрээр ийнхүү хэлжээ, 

"Бурханы үгийг та нарын төлөө гүйцэлдүүлэхийн тулд Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би үйлчлэгч нь болсон юм."

Бурхан Өөрийнхөө Үгийг бүхлээр нь чуулганд заах байдлаар үйлчлүүлэхээр Паулыг томилсон. Библийг бүхлээр нь заана гэсэн үг. Ихэнхдээ хуурамч сургаалийг номлогч багш нар Библиэс эш татдаг боловч тэд нэг эшлэлийг эндээс ч авч, нөгөө эшлэлийг тэндээс ч авч, тэдгээрийг утгаас нь няцааж өөрчилдөг. Тэгэхээр Библийг та өөрөө уншаад үзээрэй - энэ нь таныг худлаас хол, үнэн дотор байлгах болно. 

Одоо та Библийг тийм ч сайн ойлгохгүй байгаа бол энэ нь сайн багш танд хэрэгтэй гэсэн үг. Бурхан Библийг хэрэглэх болон тайлбарлахад туслахын тулд багш нарыг өгсөн. Гэвч багш нар хэзээ ч Библийг орлуулж болохгүй - тэд танд Библийг ойлгоход л туслах ёстой. 

Колоссай хотод буцан очвол, үнэн бол нууцлагдмал зүйлсээр дүүрэн бөгөөд хэн ч ойлгох боломжгүй гэж хуурамч багш нар хэлсэн. Тиймээс Бурхан тэр нууцыг тайлсан - Тэрээр тэр нууцыг бидэнд таниулсан гэж Паул хэлдэг. 27-р эшлэлд, тэр нууц бол 

"...та нарт буй алдрын найдвар болох Христ юм." гэжээ.

Энэ бол жинхэнэ нууц юм. Библи бол Есүсийн тухай юм. Бурханы төлөө амьдрах нууц бол "та нарын дотор байгаа Христ" юм. Тэр биднийг дотроос маань Ариун Сүнсний хүчээр удирддаг. Энэ нь Есүсийг хамгийн эхэнд тавихыг хэлдэг. Тиймээс 28-р эшлэлд Паул ингэж хэлжээ 

"'...бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна."

Сургаал нь бидэнд Библийг ойлгоход тусалдаг учраас маш чухал зүйл мөн. Харин сайн Библийн сургаал Есүсийг тунхагладаг. Хэрэв Есүс дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж, Үгэн дээр үндэслэсэн бол энэ нь сайн сургаал мөн болохыг та мэдэх болно.

Улмаар 2-р бүлэгт Паул зааж сургах зорилгоо тайлбарладаг: 

"Түүнчлэн тэдний зүрх нь урамшиж, хайранд холбогдсоноор тэд бүрэн дүүрэн ойлголтын бүх баялгийг мөн Бурханы нууцын мэдлэг болох Христийг олж аваасай гэж хүсэж байна."

Паул таныг Библийг ойлгоосой гэж хүсч байсан, учир нь та үүнийг ойлгох үед Есүсийг таньж мэдэж эхэлдэг. Одоо Библи мөн мэргэн ухаан, мэдлэгээр дүүрэн байдаг, гэхдээ 3-р эшлэл бидэнд дараах зүйлийг сануулдаг "мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс" Христ дотор нуугдсан байдаг.

Тэгвэл бид хэрхэн зөв замаар явсан хэвээр байх вэ? Бид жинхэнэ Есүсийг дагаж байгаа эсэхээ яаж мэдэх вэ? Библийг уншиж, Библийн сайн сургаалыг сонс. 

Есүсийг дагахад зайлшгүй шаардлагатайхэдхэн чухал зуршлууд байдаг.Хамгийн эхнийх ньБиблийн эрүүл зуршил. Одоо Библи унших бол Тэнгэр улсад орох алхам биш, энэ нь Түүнийг танд улам илүү хайртай болгох арга зам ч бас биш. Тэр аль хэдийн таныг төгс хайрладаг. Гэхдээ энэ нь таныг тэр хайранд улам илүүгээр ойртуулж, үүнийг ойлгоход, үүн дотор алхахад тань туслах болно. Энэ бол хийх ёстой зүйл биш, харин хийх завшаан олгодог зүйл. Бурханы Үг нь үр - энэ нь таны зүрхэнд амийг тарьдаг гэдгийг санаарай. Энэ нь таны зүрх сэтгэлд амьдралыг ургуулдаг гэдгийг санаарай. Тиймээс өдөр бүр бага багаар тарь!

Тэгвэл та яаж Библийн зуршилтай болох вэ? Хэрэв та энэ төлөвлөгөөг уншиж байгаа бол та үүнийг аль хэдийн хийж байгаа гэсэн үг! Өдөр бүр Библи уншиж, залбирах цагийг гарга. Мэдээж хэрэг, одоо Колоссай номыг унш, 2-р бүлэгт энд дахин уулзацгаая. 

Үүнийг харж байна уу? Зуршил эхэлсэн. Амархан байлаа шүү.

Тунгаан бодох & Хэлэлцүүлэгт

  • Таны амьдралд дадал зуршил ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Есүсийг дагахад ямар зуршлуудыг чухал гэж та үзэж байна вэ? 
  • Пастор Крис ингэж хэлжээ, "Библи биднийг үнэн дотор алхуулж, жинхэнэ Есүсийг дагуулдаг." Библи унших нь хэрхэн үүнийг үйлддэг гэж та бодож байна вэ?
  • Библийг уншсанаар та юуг мэдэрсэн бэ? Өөрийнхөө түүхийг хуваалц.
Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Start Here | First Steps With Jesus

Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний ​​тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Through The Word-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://throughtheword.org