Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар

Start Here | First Steps With Jesus

15-с 1 дахь өдөр

Марк 1 | Намайг дага

Сайн уу, Эхлэлд тавтай морилно уу. Хэрэв та’ дөнгөж эхэлж байгаа - эсвэл магадгүй -Есүстэй харилцах харилцаагаа дахин эхлүүлж байгаа, эсвэл та итгэлийн талаар зүгээр л сониучирхаж байгаа бол та зөв газарт ирсэн байна. 

Тэгвэл бид хаанаас эхлэх вэ? Элч нарын хувьд Есүсийн хэлсэн хоёрхон энгийн үгсээр эхэлсэн, “ Намайг дага.” Ирээдүйн аян бүх зүйлийг өөрчлөх болно. 

Тиймээс бид ч бас эндээс эхлэх болно: Есүсийг дагах. Бидний төлөвлөгөө маш энгийн. Бид Библийн хоёр номыг унших болно. Эхлээд бид Маркийн Сайнмэдээн дэх Есүсийн түүхийг; дараа нь Колоссай номын түүхийн талаар бид ярилцах болно. Марк номноос тухайн үед Есүсийг дагах нь юу гэсэн үг болохыг, Колоссай номноос өнөөдөр Түүнийг дагах нь юу гэсэн үг болохыг бид харах болно. 

Энэ төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг бол Библи унших юм, харин би тантай хамт уншиж, тайлбарлах шаардлагатай зүйлийг танд тайлбарлах болно. Эцсийн эцэст хамтдаа аялах нь илүү дээр байдаг. Найзаа урьж, улмаар та нар бие биенээ таньж мэдэхийн хажуугаар Есүсийг таньж мэдэх болно! Та өөрөө ганцаараа уншиж болно, тэгээд өдөр бүр - эсвэл долоо хоног бүр ярилцахын тулд холбогдох хэрэгтэй. Эсвэл зөвхөн та бид хоёрын хооронд ч байж болно.   

За, эхэлцгээе. Өнөөдөр, Марк 1-р бүлэг 1-р эшлэлээс эхлэе:

“ Бурханы Хүү Есүс Христийн сайнмэдээний эхлэл.”

Гайхалтай эхлэл. Нэгдүгээрт, энэ бол сайнмэдээ, би сайнмэдээнд үнэхээр дуртай. Энэ нь Есүс Христ болох Бурхан Хүүгийн тухай. Мессиа гэдэг нь“ тослогдсон Нэгэн” -  Бурханы сонгосон Нэгэнгэсэн утгатай. Есүс бол Бурханы Хүү юм.

Хэдэн зууны өмнөх эш үзүүллэгээр 2-р эшлэл эхэлдэг: 

“ Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ. Тэрээр замыг чинь бэлтгэнэ.”

Есүсийн сайнмэдээг зааж, хүмүүсийн зүрх сэтгэлийг бэлтгүүлэхээр илгээгдсэн Бурханы зарлага элч бол Иохан гэдэг хүн байв. Тэр тэднийг хэрхэн бэлтгэсэн бэ? 4-р эшлэлд тэрээр нүглийн уучлалын төлөөх баптисмыг тунхаглажээ гэсэн байдаг.” Гэмшил бол гол түлхүүр юм. Бодол санаагаа, явж буй чиглэлээ өөрчлөхийг гэмших гэдэг. “ Миний хийсэн зүйл буруу байсан,” гэдгийг ухааран, дараа нь үүнээсээ эргэн, цоо шинэ чиглэлийг дага. Тиймээс хүмүүс хол газраас хүрч ирэн, Иоханыг сонсож, гэмшиж, баптисм хүртэцгээж байлаа.  

Энэ бол гол түлхүүр юм. Есүсийг дагах эхний алхам бол явж буй чиглэлээ өөрчлөх явдал юм. Та хийсэн буруу бүхнээ хүлээн зөвшөөрч, үүнээсээ эргэж, Есүс рүү эргэгтүн. Иохан тэднийг гэмшлийн тэмдэг болгон усаар баптисм хүртээж байсан хэдий ч мөн тэдэнд Есүс удахгүй ирж, та нарт Ариун Сүнсээр баптисм хүртээх болно гэж хэлж байлаа.”

Дараа нь 9-р эшлэлд, Назар хотоос Есүс ирж, Иордан голд Иоханаас баптисм хүртжээ. Гэвч Есүсийн баптисм арай өөр байлаа. Сүнс тагтаа мэт Түүн дээр буусан бөгөөд 11-р эшлэлд дурдсанчлан: 

“ Тэнгэрээс дуун гарч:‘ Хайрт Хүү минь Чи билээ. Таалал минь Чамд оршдог’” гэв.

Эндээс харах маш их зүйл байгаа боловч таныг өөрөө уншаасай гэж би хүсч байна. Өөрсдөө уншиж байж л энэ нь бидэнд хүрдэг. Би бүхэл бүтэн том зураг дээр анхаарлаа хандуулах үед та дэлгэрэнгүй мэдээллийг унших болно. 14-р эшлэлд: 

“ Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайнмэдээг тунхаглан‘ Тэр цаг биелэлээ оллоо.’хэмээн Тэрээр хэлжээ.‘ Бурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн! гэж байлаа.’”

Есүс дараах мэдээг авч ирэв: Бурханы хаанчилдаг тэр газар болох-Бурханы хаанчлал-ойрхон байна. Энэ нь маш ойрхон, гар хүрэхүйц тийм ойрхон байна. Тэр хүмүүсийг гэмшихэд урьж-нүглээсээ эргэж-сайнмэдээнд итгэхэд урив.  

Гэхдээ хаанчлал тийм ойрхон байсан бол тэд түүнд яаж хүрэх вэ? 16-р эшлэл:

“ Есүс Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй Симон, түүний дүү Андрей нарыг харав. Тэд загасчид аж. Есүс тэдэнд,‘ Намайг дага.’‘ Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно’”

гэлээ. Анхаар.’ Бурханы Хаант улсад хүрэх түлхүүр нь хоёр бяцхан үгс байдаг: Есүсийг дагах. 

18-р эшлэл:

“ Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа.”

Тэд дагахын тулд ямар нэг зүйлээ орхих ёстой байсныг анхаарна уу. Есүс жаахан цааш явж, Иаков, Иохан нарыг (өөр Иохан) олж, тэд ч бас өөрсөддөө байсныгаа орхин, Есүсийг дагасан. 

Тэдний амьдрал орвонгоороо өөрчлөгдөх эсвэл бүх ертөнц өөрчлөгдөх болно гэдгийг шавь нар нь мэдэж байсан болов уу гэж би заримдаа гайхшран боддог. Тухайн үед тэд ямар их зүйлийг ойлгож мэдэж байсныг би сайн мэдэхгүй, гэхдээ тэд эхний алхамыг хийхэд хангалттайгаар Есүст итгэсэн байлаа.  

Тиймээс тэдэнтэй одоо нэгдэцгээе. Марк 1-р бүлгийг уншаад. Есүс чөтгөрүүдийг зайлуулах үед ямар эрх мэдэлтэй байсныг хараарай. Өвчтэй хүмүүсийг эдгээх үед Түүний өрөвч сэтгэлийг мэдэр. Түүний зааж сургах мэргэн ухааныг сонс. Мөн үүнийг унших үедээ Есүс ямар нэгэн баримтын багцад итгэх эсвэл зарим философийг тунгаан бодоход биднийг урьдаггүйг ойлгоорой. Тэрээр ямар нэгэн байгууллагад нэгдэхэд биднийг урьдаггүй. Тэрээр Өөртэй нь биднийг нэгэн аянд нэгдэхийг урьдаг. Тэр Өөрийг нь дагахад биднийг урьдаг. 

Тусгал & Хэлэлцүүлэгт:

  • “ Намайг дага” гэж Есүс хэлэх үед Тэрээр ямар утгыг илэрхийлсэн гэж та бодож байна вэ?“ Намайг сонс” эсвэл “ Надад итгэ” гэж хэлэхээс юугаараа өөр байсан бэ?
  • Дараах үгнүүдээс аль нь Христэд итгэгч байхын утгыг хамгийн тодорхойгоор илэрхийлсэн байна вэ: шашин, итгэл, философи, дүрэм журам, аян, харилцаа? Яагаад? 
  • Та Есүсийг хэрхэн таньж мэдсэн бэ? Өөрийнхөө түүхийг хуваалцаарай.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Start Here | First Steps With Jesus

Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний ​​тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Through The Word-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://throughtheword.org