Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар

Start Here | First Steps With Jesus

15-с 8 дахь өдөр

Марк 14-15 | Загалмай

Тавтай морилно уу найзуудаа. Өнөөдрийн аян маань биднийг Марк 14-р бүлэгт, түүхийн уулзвар зам дээр авч ирж байна. Зоогийн өдөр ойртон ирэх тусам Иерусалимд хурсан олон нэмэгдсээр байлаа. Иудей удирдагчдын дундах хуйвалдаан - Есүсийг хороох хуйвалдаан төлөвлөгдсөөр байлаа. Үймээн хурцдах явцад, Есүс дагалдагчдаа дээд өрөөнд дагуулан Дээгүүр өнгөрөх баярыг хамтдаа тэмдэглэхээр авч явдаг.

Зоогийг барихаар дагалдагчид тухлан суух үед нь тэдний нэг нь Түүнээс урвах болно гэдгийг илчилдэг. Урвалт бол гүн шарх бөгөөд Есүс үүнийг хэнээс ч илүүтэйгээр сайн мэддэг. Одоогоор Иуда Есүсийн найз мэтээр Түүнтэй хамт тухлан сууж байна. 22-р эшлэлд, 

"Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд, "Май. Энэ Миний бие" гэв. 'Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа.'

Бид үүнийг Эзэний зоог гэж нэрлэдэг. Өнөөдрийг хүртэл дэлхий даяарх Христитгэгчид үүнийг хүндлэн үйлддэг бөгөөд загалмай дээрх Есүсийн биеэр талхыг, Есүсийн цусыг санан дарсыг хүртдэг. Есүс шинэ гэрээг тогтоосон - хүн төрөлхтөн болон Бурханы хоорондох шинэ гэрээг- Өөрийнхөө цусаар дамжуулан тогтоосон. Энд маш гүн бэлгэдэл болон утга учир оршдог хэдий ч одоохондоо энэ л Есүсийг эргэн дурсахад хангалттай.

Үдэш боллоо. Иуда хорон санаатайгаар явдаг. Тэд хооллож дуусахад, Есүс залбиран тэднийг ойролцоох Гетсемани цэцэрлэг рүү дагуулан явдаг. 

Шөнө дунд болж байсан хэдий ч тэргэл сар харанхуйг гэрэлтүүлэн байлаа. Есүс гурван шавь нарыг зайдуухан авч очоод, Өөрийнхөө зүрх сэтгэлийг хуваалцдаг, 

"Сэтгэл минь үхтлээ зовж байна."

Тэрээр тэднийг залбир гэж хэлээд Өөрөө залбирахаар ганцаар холдон явж Эцэгээсээ, "Боломжтой бол Надаас энэ аягыг алгасуулаач"хэмээн гуйн залбирдаг. 

Тэрээр буцан ирж дагалдагчдийн унтаж байхыг нь хардаг. Тэднийг сэрээгээд, дахин залбирахаар явдаг. Эргэн ирэхэд нь тэд дахиад л унтаж байлаа. Гэвч одоо цаг нь болсон бөгөөд Иуда бөөн хүнтэй эргэн иржээ. Урвалт боллоо. Тэд Есүсийг баривчлан, тэргүүн тахилчийн өмнө авч ирдэг.

Тав дахь өдөр нар мандахаас өмнөхөн байв. Тэрээр тэргүүн тахилч Каиафын өмнө зогсон байлаа. 56-р эшлэлд: 

"...олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл өгсөн боловч гэрчлэлүүд нь таарахгүй байлаа."гэжээ.

Хуурамч гэрчлэлүүд өсч байсан хэдий ч 61-р эшлэлд, 

"Гэвч Есүс дуугүй байж, юу ч хариулсангүй. Тэргүүн тахилч дахиж Түүнээс асуун, 'Чи Магтаалт Нэгэний Хүү, Христ мөн юм уу?' гэхэд Есүс, 'Би мөн'. гэлээ."

Зөвхөн үүний төлөө Тэргүүн тахилч Есүсийг - Өөрийгөө Хэн болохыг тунхагласных нь төлөө Бурханыг доромжиллоо хэмээн буруушаав.

Өглөө болмогц ахлах тахилч нар, ахлагчид, хуулийн багш нар бүх Зөвлөлийн хамт зөвлөлдөөд, Есүсийг хүлж аваачин Пилатад өгөв. Марк 15:2-р эшлэлд:

"Пилат, Есүсээс, 'Та иудейчүүдийн Хаан юм уу?' гэж асуусанд
Есүс хариуд нь, "Та ч хэлж байна" гэв.

Буруутгал Түүний эсрэг хуйлран байсан хэдий ч Есүс үүнд огт хариулсангүй. Энэ бүхний туршид, Тэр Хэн болохталаарх л асуултуудад ганцхан хариулж байлаа. Энэ л хамгийн чухал зүйл мөн. 

Буруутгал таарахгүй байсан учраас Пилат гэм буруугүй хүнийг яллахыг хүсээгүй. Гэвч ахлах тахилчид үймээн гаргана гэж заналхийлсэн байв. 12-р эшлэлд, 

"Тэгвэл та нарын иудейчүүдийн Хаан гэж [нэрлээд байгаа] Хүнийг надаар яалгамаар байна вэ?" гэхэд 
гэхэд тэд
"Түүнийг цовдол" гэж хашхиралдлаа. Харин Пилат 
"Яагаад? Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ?" гэж асуухад тэд 
"Түүнийг цовдол" гэж улам ихээр хашхирч байлаа.

Тэгэхэд Пилат хурсан олонд нийцүүлэхийг хүсэж, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ. Тэд Есүст час улаан нөмрөг нөмөргөж, сундуугаар титэм сүлжээд дооглон, толгойг нь хулсаар цохилж, өөдөөс нь нулимж байлаа. Есүс Хэн болохоо маш тодорхой хэлсэн бөгөөд цэргүүд үүний талаар юу гэж бодсоноо ч бас тодорхой харуулж байв. 

Түүнийг тарчлан зовоож дуусаад тэд Есүсийг Голгота хэмээх газарт хүргэн ирлээ. 24-р эшлэлд:

"Тэд Түүнийг цовдлоод, хэн юу авахаа шодож шавга хаяцгаан, хувцсыг нь хувааж авав. Тэд Түүнийг цовдлоход гуравдугаар цаг байсан юм."

Цовдлол бол хүн төрөлхтний ичгүүргүй харгислалын илрэл мөн. Энэ бол гэмт хэрэг үйлдсэний төлөөх жигшүүртэй шийтгэл байсан бөгөөд хүн бүрийн цовдлогдсон шалтгааныг бусад хүн бүрт харуулахыг ромынхон хүсжээ.Тиймээс тэд үйлдсэн "гэмт хэргийнх нь" пайзыг тэдний дээр өлгөдөг байлаа. Түүний ялынх нь пайзан дээр: «Иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа.

Түүнийг гурван цагийн туршид тамлан зовоожээ. 33-р эшлэлд:

"Зургадугаар цагаас эхлээд нийт нутгийг харанхуй нөмөрч есдүгээр цаг хүрэв."

Хэсэгхэн хоромд түүхэн дотор орж алхаад үз, тэнд харанхуйд зогсоод үз. Ичгүүргүй тохуурхагч, уйлан буй эмэгтэй болон цэргүүдийн итгэлгүй хүйтэн яриаг нь сонс. Таны өмнө Тэрээр загалмай дээр хадагдсан байна. Түүний дээрх пайзан дээр: "Иудейчүүдийн Хаан" гэж бичсэн байна.

Энэ Хэн бэ? 

Таныг тэнд зогсон ийнхүү гайхширан байх үед, 37-р эшлэл: 

"Есүс чанга дуу гаргаад, амьсгал хураав. Сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурлаа. Түүний эсрэг талд зогсож байсан зуутын дарга Есүсийг амьсгаа хураахыг хараад, 'Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ' гэв."

Гүйцлээ. Үхсэн эсэхийг нь шалгуулахаар хажуу руу нь сэлмээр хатгуулахаар Пилат өөр нэгэн зуутын даргыг илгээжээ. Тэр аль хэдийнээ нас барсан байлаа. Энэ бүхнийг орхин явахаар эргэх үед чинь нэгэн үл таних хүн таныг зогсоон, "Түүнийг хэн байсан гэж табодож байна вэ?" гэж асуув.

Тэгэхэд нь та юу гэж хэлэх вэ? Есүс гэж Хэн байсан бэ?

Тунгаан бодох ба ярилцах

  • Хэн байсан талаарх л асуултад яагаад Есүс зөвхөн хариулсан гэж та бодож байна вэ? Яагаад энэ тийм чухал зүйл байсан бэ?
  • Есүсийн цовдлол таны хувьд ямар утга учиртай вэ? Өөрийнхөө түүхийг хуваалцаарай.
Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Start Here | First Steps With Jesus

Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний ​​тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Through The Word-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://throughtheword.org