Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар
Колоссай 3 | Түүний дүр төрхөөр бүтээгдсэн
Сайн байцгаана уу, тавтай морилцгоо найз нараа. Асуултаар өнөөдрийн чимээгүй цагаа эхэлцгээе: Есүс дагах гэж шинэ зуршлуудыг хэлдэг үү эсвэл шинэ бие хүнийг хэлдэг үү? Энэ нь өөр амьдралаар амьдрахыг уу эсвэл өөр байхыг хэлж байна уу? За, хариулт нь хоёулаа зөв - гэхдээ үүний дараалалд хамгийн гол ялгаа оршдог.
Колоссай 2-р бүлгээс эргэн харахад, Есүсийг дагах нь зөвхөн амьдралд дагаж мөрдөх дүрэм журам биш харин шинэ амьдрал юм гэдгийг Паул тайлбарлав. Хуучин хүнээ оршуулж, шинэ хүнээ өмс. Өнөөдөр 3-р бүлэгт, тэрхүү шинэ амьдралаар хэрхэнамьдрахыгтэрээр бидэнд хэлдэг. 1-р эшлэл:
"Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрхийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа. Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз."
Гол түлхүүр нь: зүрх сэтгэл - болон бодол санаагаа - дээгүүрх зүйлс дээр төвлөрүүлэх юм. Есүсийн тухай бод. Тэнгэрулсын тухай бод. Бүх эрдэнэсээ тэнд л хадгал. Хамгийн том хөрөнгө оруулалтаа Тэнгэр улсад хий. Амьдрал таныг доош татах үед, үргэлж дээш харахаа бүү мартаарай. 3-р эшлэл:
"Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурханд нууцлагдсан."
Энэ надад маш их таалагддаг. "Та нарын амь нууцлагдсан." Хүмүүс таныг амьд байлгаж буй зүйл юу болох талаар гайхширцгаах болно - энэ бол Есүс юм. Тэрбол таны амьдрал.
Үлдсэн бүлэгт нэг л зүйлийн талаар дурдсан: хуучин амьдралаа орхиж, шинэ амьдралаар амьдарцгаая. 5-р эшлэл:
"Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм."
Энэ нь хэрхэн зохицолдлогоотой ажилладаг дээр анхаарлаа сайн хандуул. Христитгэлтэн муу зүйл хийхээ больдог нь - дүрэм журмыг дагаснаас биш, харин муу зүйл хийхийг хүсдэг өөрсдийнхөө дотор орших тэрхүү хэсгийг устгаснаас юм. Тиймээс 8-р эшлэлд:.
"…та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун."
Нүгэл үйлдэхээ болих нь хийхээсээ илүү хэлэхэд хялбар байдаг. Тиймээс би хоёр зүйлийг санал болгохыг хүсч байна. Нэгдүгээрт, Ром 6-8-р бүлгийг судал. Ариун Сүнсээр дүүргэгдэх бол үүний гол түлхүүр нь байх ёстой.
Хоёрдугаарт, Бурханд болон та итгэх хэн нэгэндээ гэмээ улайхэрүүл зуршлыг эхлүүл. Иаков 5-р бүлэгт ингэж хэлдэг:
"Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улайж, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой." (Иаков 5:16)
Нүглийн эдгэрэлт нь гэм нүглээ улайж, залбирахаас эхэлдэг.
Тэгээд 9-10-р эшлэлүүдийг эргэн харвал:
"Бие биендээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ үйлтэй нь тайлж, шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм."
Энд л хамгийн гол утга учир оршино. Шинэ хүнээ өмс. Бурханаар шинэчлэгдэж буй тэр шинэ хүн бай. Бурхан Өөрийн дүр төрхөөрөө таныг байнга шинэчилж байна. Эхлэл 1-р бүлэгт Бурхан хүн төрөлхтнийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн боловч энэ нь нүглийн улмаас эвдэрсэн юм. Тиймээс Есүс энэ дэлхийд иржээ. Есүс бол Бурханы дүр төрх. Тэрээр бидэнд шинэ амьдрал өгч, Өөрийнхөө дотор биднийг шинэчлэхийн тулд, биднийг анхнаасаа ийм байхаар бүтээгдсэн дүр төрхийг шинэчлэхийн тулд хүний биеэр энэ дэлхийд ирсэн юм.
Үүнээс л болж бүх зүйл өөрчлөгддөг. 11-р эшлэлд, энэ нь бидний хоорондох ялгааг устгасан - арьс өнгөний, гарал үүсэл, хүйсний, нийгмийн байдал гэх мэт хүн төрөлхтнийг үзэн ядалт, дарлал, дайнд хүргэдэг ялгаануудыг устгасан гэжээ. Галат 3-р бүлэгт
"Иудей ч, Грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой." (Галат 3:28) гэжээ.
Бид бүгд эн тэнцүү бөгөөд бид Христ дотор нэг юм. Бидний дуудлага бол эв нэгдэл. Христэд итгэгчид хэтэрхий удаан хугацаагаар үүн дээр бүтэлгүйтсэн ч энэ бол бидний дуудлага.
Паул бидэнд энэ шинэ амьдралаар хувцасласан дүр зургийг өгдөг...
"…өрөвч зүрх, энэрэл, даруу дөлгөөн зан, тэвчээрийг өмс."
Өөрөөр хэлбэл, Есүс бусад хүмүүст хэрхэн хандсан шиг та ч бас бусдад тийнхүү ханд. Есүс биднийг уучилсны адилаар бусдыг уучил. Энэ бүхнээс хамгийн чухал нь- хайр мөн. Есүсийг дагах гэж бусдыг хайрлахыг хэлдэг.
Бид амар тайванд дуудагдсан хүмүүс, тиймээс Христийн амар тайвнаар зүрх сэтгэлээ захируул. Бид эв нэгдлийн төлөө дуудагдсан хүмүүс, тиймээс даруугаар бие биедээ үйлчил. Таны шинэ хүнийг тодорхойлсон үгсийн ихэнх нь та бусдад хэрхэн хандах талаар байгааг та анзаарсан байх. Таны доторх шинэ хүн гадна талдаа бусдад хэрхэн хандахад тань нөлөөлдөг. Тиймээс хайр дотор бие биедээ үйлчил.Таны дараагийн шинэ зуршил бол: бусдад үйлчлэх юм.
Улмаар 18-р эшлэлд, таны харилцаа гэртээ болон ажил дээрээ ч шинэчлэгдсэн. Гэрлэлт шинэ хөдөлгөгчтэй болсон:
"Эхнэрүүд ээ,...захирагдагтун. " мөн" Нөхрүүд ээ,...хайрлагтун." (3:18-19)
Одоо эдгээр үгсийг анхааралтай ажигла, Галат номоос юуг саяхан уншсанаа санаарай: эрэгтэй, эмэгтэй хүн Христ дотор адил тэгш эрхтэй. Гэвч нөхөр, эхнэр хоёулаа захирагдах байдал, золиос гаргахаар дуудагдсан. Харин захирагдах бол дуулгавартай байдалтай адил биш. Захирагдах гэдэг нь эн тэнцүү эрхтэй хүмүүсийн хоорондох хүндэтгэлийг үзүүлсэн үйлдэл, бууж өгөх, хамтран ажиллах сайн дурын үндсэн дээрх хандлага юм. Захирагдах нь хүндэтгэл, нэр төрийг үзүүлдэг журамтай даруу зангаар үйлдэх үйлдэл юм. Энэ бол Христитгэлт эхнэрийн агуу дуудлага юм.
Нөхөр бол хайрлахаар дуудагджээ. Зөвхөн мэдрэмж биш харин жинхэнэ золиос юм. Сүйт бүсгүйнхээ төлөө бүх амьдралаа зориулах байдлаар Есүсийн адил хайрла. Өөрөөр хэлбэл, эхнэр нь нөхөртөө бууж өгдөг байхад нөхөр нь өөртөө байгаабүхнэээхнэртээ зориулдаг гэсэн үг. Илүү дэлгэрэнгүйг Ефес 5 ба 1 Петр 3-р бүлгээс унш.
Өнөөдрийн хувьд Колоссай 3-р бүлгийг уншина уу. Шинэ зуршлуудыг эхлүүл - Библи унших зуршил, нүглээ наманчлах зуршил, үйлчлэх зуршил - шинэ хүн болох зорилгоор биш, харин та шинэ хүн болсон учраас эдгээрийг үйлд. Та бол Түүний дүр төрхөөр шинэчлэгдсэн нэгэн мөн.
Тунгаан бодох & Хэлэлцүүлэгт
- Хуучин хүнээ тайлж, шинэ хүнээ өмсөх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (9-10 эшлэлүүд)
- Бүтээгчийнхээ дүр төрхөөр "шинэчлэгдсэн" нэгэн болохыг таны амьдралд харуулсан ямар өөрчлөлтүүд гарсан бэ? (10-р эшлэл)
- Өнөөдөр бид хоёр шинэ зуршлыг нэмсэн: нүглээ улайх болон үйлчлэх. Эдгээр нь яагаад тийм чухал вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!
More