Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар

Start Here | First Steps With Jesus

15-с 12 дахь өдөр

Колоссай 2 | Замаасаа бүү хазай

Найзуудаа, тавтай морилно уу. Өнөөдөр бид хууран мэхлэлтийн талаарх анхааруулгыг авч үзэх болно. Бид Колоссай 2-р бүлгийг судалж байгаа бөгөөд 4-р эшлэлд, 

"Хэн ч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлээсэй гэсэндээ би үүнийг хэлж байна." гэжээ 

Би хууртагдахад үнэхээр дургүй. Гэсэн хэдий ч төөрөгдөл - худал хуурмаг багш нар, эсвэл төөрөгдсөн багш нар байсаар байх бөгөөд - тэдний үгс үнэхээр үнэмшилтэй мэт сонсогддог. Гэхдээ бүү мэхлэгд. Учир нь төөрөгдөл таныг буруу чиглэлд хөтлөх боломжтой. Та буруу автобусанд сууж байсан уу? Эсвэл үүнээс ч дор байдлаар, сургуульд байхдаа би 5 км-ийн гүйлтийн уралдаанд буруу эргээд, барианаас улам холдонгараа руу гүйж эхэлсэн. Энэ үед ямар хурдтай гүйж байгаа нь огт хамаагүй - би буруу тийшээ явж байгаа нь гол асуудал байв! Мөн сүнслэг байдлын хувьд үүнтэй адил зүйлд хүрэх боломжтой.

Бид Есүсийг дагах үедээ зөв замаар явсан хэвээрээ байх ёстой. Есүсийг дагах зөв зам нь Есүсийг дагах явдал юм. Тэр болзам. Энэ нь тодорхой зүйл мэт сонсогдож болох хэдий ч заримдаа бидний анхаарал сарнидаг. Эсвэл үүнээс ч бүр дор - хууртагддаг. Тэгэхээр замаасаа хазайхгүй байхын тулд Үгийг уншиж эхэлцгээе. Колоссай 2:6-р эшлэлд:

"Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алх." гэжээ. 

Энэ надад үнэхээр таалагддаг. Есүсээс эхэлж, Есүсийн хамт байсаар байгаарай. Хуурамч багш нар итгэгчдийг ганцхан Есүсийг дагах энгийн байдлаас холдуулдаг. Тиймээс 7-р эшлэл дэхТүүнд дотор гэснээс үргэлжлүүлэн, 

"заалгаснаараа Түүнд үндэслэгдэн, байгуулагдаж..." 

Үүнийг бодож үзээрэй. Та мод тарихдаа тарьцыг зөв ургуулахын тулд ямар нэгэн бат бөх зүйлтэй уядаг. Зарим хүмүүс Есүсийг ийм жижигхэн түр зуурын бат бэх зүйл мэт үздэг. Тэд өсч торниод Түүнийг ардаа орхидог. Үүнийг бүү хий. Есүс бол бидний бүх зүйлсийн үндэс маань юм. Тэр бол усан үзмийн мод, бид бол мөчрүүд юм. Үндэс нь өсөлтөд шаардлагатай шим тэжээлээр хангаж, биднийг шуурганд ганхашгүйгээр бат бэх байлгадаг. Бид Есүс дотор "үндэслэгдэн байгуулагдсан". Тиймээс Паул биднийг дахин сэрэмжлүүлдэг: Христийн дагуу биш, харин хорвоогийн язгуур юмс, хүний уламжлалын дагуух "гүн ухаан болон хоосон мэхлэлээр" олзлох вий. 9-р эшлэлд: 

"Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог."

Хөөх. Бие махбод дахь Бурханы төгс дүүрэн байдал. Энэ бол Есүс. Бүрэн бүтэн байдал - зүгээр л хэсэгхэн биш, нэг зуун хувь. Мөн 10-р эшлэлд: 

"...Түүн дотор та нар төгс болгогдсон."

Өөрөөр хэлбэл, Есүс бол бүрэн Бурхан бөгөөд та Түүн дээр үндэслэгдсэн үед та бүрэн дүүрэн - Бурханы бүтээсэн тэр нэгэн болох болно.

Тиймээс хуурамч багш нар Есүсийн зөвхөн зарим хэсэг нь Бурхан байсан гэдгийг заах замаар Христэд итгэгчдийг замаас нь гажуудуулж байлаа. Тэгээд Есүсийг дагахын оронд хууль дүрмийг дагах дээр төвлөрсөн. Та нар эдгээрийг хийж байж л Тэнгэрулсад очих болно гэж хэлжээ. Хуучин гэрээний дагуух зүйлс болох хөвч хөндөх ёслол гэх мэт. 

Хөхрөлдөхөө больцгоо. Хөвч хөндөх гэдэг нь сүнслэг утга учиртай бие махбодийн дүр зураг юм. Махан биеийг таслах нь бидний махан бие - бидний нүгэлт мөн чанар - хэрхэн Их Эзэнээр таслагдахыг дүрсэлжээ. Гэсэн хэдий ч бие махбодын хувьд хөвч хөндөх ёслол бол иудейчүүдэд зориулагдсан ёслол байсан бөгөөд энэ нь Христэд итгэгчдийн хийх ёстой зүйл гэж хэзээ ч тушаагдаагүй. Гэсэн хэдий ч хуурамч багш нар Христитгэлтнүүдээс хөвч хөндөхийг шаарддаг байсан бөгөөд тэд Есүсийг дагахыг нилээдгүй хийх ёстой, хийх зохисгүй зүйлс, зөвт байдлыг сайн үйлсээрээ олж авахын төлөө мэт болгон хувиргав. Гэсэн ч Паул Есүс юу хийгдэх ёстой байсныг аль хэдийнээ хийсэн - сүнслэг байдлын хувьд - Тэр бидний махан биеийг тасласан бөгөөд энэ нь бие махбодын хувьдбус

12-р эшлэлд баптисмын тухай дурддаг. Хэрэв та Есүст харъяалагддаг бол тэр таныг баптисм хүрт гэж дууддаг. Баптисм бол аврагдахын тулд хийх ёстой ажил биш, Есүс таныг аварсан учраас таны хийдэг зүйл юм. Баптисм хүртэхдээ бид Есүстэй нэгдэж байдаг: миний хуучин амьдрал загалмай дээр Есүстэй хамт нас барж, Түүний амилалт надад шинэ амьдралыг авч ирсэн. Тиймээс баптисм хүртэх нь оршуулга - усан дотор доош орж, улмаар дахин амилалт - уснаас дээш гарч ирэхийг дүрсэлдэг. 

Тэрхүү шинэ амьдралаар амьдрах замаар бид одоо Есүсийг дагадаг. Хуучин нь байхгүй. Бид бүх нүглийнхээ төлөөх шийтгэлийг төлж дуусгахын төлөө ажилладаггүй. 13-р эшлэлд Есүс 

"...бидний тэрслэл бүхнийг уучилж..." гэсэн байдаг. 

Тэр бидний өрийг бүхэлд нь хүчингүй болгосон - төлөхөөр үлдсэн зүйл ганц ч алга. Та гэм буруугийнхаа төлөө ямар ч өргүй. 

Тиймээс л Есүсийг дагах нь зөвхөн дүрэм журмыг дагахыг хэлдэггүй. 16-р эшлэлд энэ нь, "'...та нар хоол унд," эсвэл"баяр, шинэ сар"эсвэл "амралтын өдрүүдийн"талаарх асуудал биш юм гэжээ. Эдгээр зүйлс нь Хуучин гэрээнд байсан чухал зүйлс байсан хэдий ч 17-р эшлэлд эдгээр нь бүгд...

"... ирж буй юмсын сүүдэр" хэмээн тайлбарлсан байдаг. 

Сүүдэр бол ашигтай зүйл мөн - энэ нь ирж буй зүйлсийн дүрслэлийг танд өгч байдаг. Гэхдээ Паул бодит байдалд - бие нь"Христийнх" гэж хэлдэг.

Есүс бол бодит зүйл. Хууль дүрэм, уламжлал нь зөвхөн сүүдэр төдий л байв. 

Хийх ёстой зүйлсэд бид хэт баригдах үедээ - "Та нар магтахёстой, та нар залбирахёстой"гэх мэтээр - бид магтаалыг гэм буруугийн үүднээс хийх аялал болгон хувиргадаг. Улмаар бид 21-р эшлэл шиг хууль дүрмийг нэмж эхэлдэг, 

"Барьж ч, амсаж ч, хүрч ч болохгүй!" 

Паул эдгээр хууль дүрмүүд нь"мэргэн ухаан мэт үзэгдэвч," гэхдээ тэдгээр нь ямар ч нэмэргүй гэж хэлдэг. Хатуу дүрэм журмаар, албадсан магтаалаар та өөрийгөө зөвт нэгэн болгож чадахгүй. Амьдрал бол хийж болохгүй зүйлсийг агуулсан хайрцаг биш. 

Сонсоцгоо. Бид Есүсийг дагах үед бидний өмнө нь хийдэг байсан хэдий ч одоохийхээ больсонмаш олон зүйл байдаг. Гэхдээ энэ нь дүрэм журмын улмаас биш. Бид шинэ хүн болгогдсон учраас бид өөрчлөгддөг. Гэм нүглээ орхиж, зөв шударга амьдралаар амьдрахад бидэнд тусалдаг Ариун Сүнсээр бид дүүрэн бас Есүс дотор үндэслэгдсэн. Энэ бол сүүдэр биш - энэ бол бодит байдал.

Дүрэм журмыг дагах нь гэм буруугийн үүднээс хийх аялал юм. Есүсийг дагах нь нигүүлслийн аялал мөн. Колоссай 2-р бүлгийг уншаад, автобус чинь зөв чиглэлд явж байгаа эсэхийг шалга.

Тунгаан бодох &Хэлэлцэхэд

  • Паул эхэлсэн шигээ Есүсийн хамт үргэлжлүүлэхийг бидэнд хэлдэг. Есүсийг дагахаас таныг сатааруулж чадах ямар аюулууд болон хуурамч зүйлүүдийг та харж байна вэ? 
  • Есүсийг дараах нь хууль дүрэм дагахаас ямар ялгаатай вэ? (2:16-17-г унш)
  • Есүс дагах туршлага тань гэм буруугийн үүднээс хийх аялал шиг үү эсвэл нигүүлслийн аялал шиг танд санагдаж байна уу? Өөрийнхөө түүхийг хуваалц.

Бичээс

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Start Here | First Steps With Jesus

Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний ​​тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Through The Word-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://throughtheword.org