Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар
Колоссай 1 | Үүнийхээ дагуу амьдар
Тавтай морилно уу, найз нараа - бид үүнийг хийж чадлаа! Бид Маркын сайнмэдээгээр дамжуулан Есүсийг дагалаа. Тэгэхээр дараагийн хийх алхам юу вэ? Дараагийн алхам бол Есүсийг дагах юм. Бид үүнийг өмнө нь хийсэн гэдгийг - би мэдэж байна. Харин одоо энэ нь арай өөр. Марк номын төгсгөлд шавь нар нь Есүс тэнгэрт дээшлэн одохыг харсан. Гайхалтай! Гэвч гурван жилийн туршид түүний алхмуудыг дагасны дараа тэд одоо юу хийвэл зохистой вэ?
Есүс явахаасаа өмнө тэдэнд агуу захирамжийг өгөв:
"Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун.…” (Матай 28:19).
Шавь нар гэсэн нь дагалдагчид гэсэн утгатай болохыг - санаарай. Тэгэхээр бидэн шиг - анхны шавь нарт ч бас олон хүнийг дагалдагч болго гэсэн тушаал өгөгджээ.
Мөн тэд ч үүнийг хийжээ! Үйлс номонд сайнмэдээг тэд хэрхэн дэлхийн өнцөг булан бүрт хүргэсэн гайхалтай түүхүүдийг өгүүлдэг. Тэр цагаас хойш бүх зүйл сайхан байсан гэж би хэлж чадахуйц байсан ч болоосой гэж ямар их хүснэ вэ. Гэхдээ ийм байж огт чадаагүй. Христийн чуулган дэлхий дээр асар их сайн зүйл хийсэн, гэхдээ бид мөн зарим нэг бодит гэм хорыг учруулсан нь үнэн. Тэр нь аль эртнээс л - авилгал, шунал, хоёр нүүр гаргах зэргээр - эхэлсэн. Гэхдээ сайн зүйл ч бас байсан: хайр энэрэл, найдвар, нигүүлсэл. Тиймээс бид хэрвээ үүнийг хийх гэж байгаа бол, зөвөөр хийцгээе. Үүнийхээ дагуу амьдарцгаая.
Харин хэрхэн бид үүнийхээ дагуу амьдарч чадах вэ? "Муу зүйлийг хийхээ больж, сайныг үйлдэж эхэлцгээ."гэж би хэлж чадах л байна. Гэвч энэ нь гаднаас дотогшоо ажиллаж байгаа хэрэг бөгөөд - энэ бол хоёр нүүр гаргахын нэг жор мөн. Есүс биднийг дотроос нь гадагшаа өөрчилдөг. Энэ нь хэрхэн биелэлээ олдог зүйл вэ? Үүнийг олохын тулд Библиэс хайж үзье.
Үйлс номын дараа Библи дээрх элч нарын бичсэн хувийн захидлуудын цуврал байдаг нь - одоо Есүсийг хэрхэн дагах талаарх зааврыг өгсөн аж. Гаж сургаал чуулганд эрт нэвтэрсэн тул итгэгчдэд үнэнийг худал хуурмагаас ялган салгахад нь - үүнийхээ дагуу амьдрахад нь туслахын тулд тэдгээр захидлууд бичигджээ.
Тэгэхээр бид үүний дараа тийшээ явах болно: Колоссай хотынхон руу. Элч Паул Колоссай хот дахь Христэд итгэгчдэд хандан энэ захидлыг бичжээ. Тэд цоо шинэ итгэгчид байсан, тиймээс энэ нь бидний хувьд төгс төгөлдөр юм. Өнөөдөр бид нэгдүгээр бүлэг дээрээс зөвөөр үйлдэх гурван гол чухал зүйлсийг олж харах болно: нигүүлсэл, Ариун Сүнс, Есүсийг таньж мэдэх.
Энэ захидал Паулын найрсаг мэндчилгээгээр эхэлдэг бөгөөд эдгээр захидлууд нь үнэхээр хувьчилсан байдаг нь надад маш их таалагддаг. Тэгээд бараг захидал бүр нигүүлслээрэхэлдэг. Энэ бол нийтлэг мэндчилгээ байсан ч энэ нь үндэс суурь болсон үнэн байв. Нигүүлсэл бол бэлэг юм - бид үүнийг сайн үйлсээрээ олж авдаггүй, бид үүнийг хүртэх зохистой хүмүүс биш, Тэр бидэнд зүгээр л хайртай учраас Бурхан биднийг хайрладаг - үүнийг нигүүлсэл гэнэ. Итгэлийнхээ дагуу амьдрах нь нигүүлслийг ойлгохоос эхэлдэг.
Тэдний итгэл, тэдний хайр, тэдний итгэл найдвар: гэх мэтээр эдгээр шинэхэн Христэд итгэгчдийн амьдралд хийж байгаа Түүний гайхалтай ажлын төлөө Бурханд талархах байдлаар Паул энд Колоссай номыг эхэлдэг. Энэ нь сайнмэдээ тэд нарт хүрч,
"...Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс эхэлсэн гэж Паул хэлдэг"(Колоссай 1: 6).
Энэ бол нэг дэх алхам юм. Тэр биднийг хайрладаг учраас Бурхан биднийг аварсан гэдгийг ойлгоорой. Бид үүнийг сайн үйлсийнхээ улмаас олж аваагүй - бид үүнийг ийнхүү хэзээ ч олж авч чадахгүй. Бид үүнийг хүртэх зохистой учраас биш - бид үүнийг хүртэх зохистой хүмүүс огт биш. Есүс төлөөсийг бүрэн төлсөн, бид үүнд нэмж чадах зүйл огт үгүй. Ефес хотынхонд хандан бичсэн өөр нэг захидалдаа Паул ингэж хэлсэн:
"Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно" (Ефес 2: 8).
Энэ энгийн үнэн дотор гайхалтай амар тайван, жинхэнэ эрх чөлөө оршдог: бид нигүүлслээр аврагдсан."Үйлсээр биш" гэдэг нь бид авралыг өөрсдийнхөө хийсэн сайн үйлсээр олж авч огт чадахгүй гэсэн утгатай. Авралыг өөрсдийнхөө үйлсээр олж авахыг эрэлхийлэх нь бардам зан, дээрэлхүү зан, шүүмжлэгч - гэх мэт хоёр нүүртнүүдийн хийдэг зүйлд л хүргэдэг. Нигүүлслийг ойлгох нь даруу зан чанарт хүргэдэг. Бид сайн үйлс хийсээр байх боловч Бурханаас бидэнд өгсөн нигүүлслээр бид үүнийг хийдэг. Паул үүнийг "үр жимс гаргах" гэж нэрлэсэн байдаг - таны дотор хийгдсэн өөрчлөлтийн илрэлийг хэлдэг.
Дотор болж байгаа зүйлийн талаар ярихад, бидний дотор яг юу болдог вэ? Тэр өөрчлөлт хэрхэн явагддаг, энэхүү ойлголт хаанаас үүсч гарсан бэ? 8-р эшлэлд, Паул итгэгчдийн дунд бий болж буй шинэ зүйл болох "Сүнс доторх хайр" -ын талаар хэлсэн байдаг. Мөн 9-р эшлэлд тэрээр Бурхан...
"...та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дор Түүний хүслийн мэдлэгээр бялхаах болтугай"
хэмээн тэрээр залбирдаг. Энэ бол бидний дараагийн түлхүүр болох: Ариун Сүнс юм. Ариун Сүнс бол Бурхан - Эцэг, Хүү, Ариун Сүнс болох гурвалын гурав дахь хэсэг юм. Сүнс бидний дотор ажлаа хийж байдаг бөгөөд хайр, өрөвч нинжин сэтгэлийг бидэнд өгч, гэмийг эсэргүүцэх итгэл үнэмшил, хүч чадлын хамтаар бидэнд тусалж, амьдралын мэдлэг, мэргэн ухааны хамтаар биднийг удирдан чиглүүлдэг. Ариун Сүнсний хамт бид амьдарвал зохино.
10-р эшлэл дэх үр дүн бол "Эзэнд зохистой амьдралаар амьдрах юм." Энэ бол гол түлхүүр нь. Түүний хайрыг сайн үйлсээрээ олж авахгүй, харин Тэрбээр бидэнд аль хэдийнээ үзүүлсэн гайхамшигтай хайрыг хүлээн авах зохистой амьдралаар амьдрах юм. Нигүүлсэл нь бидний ажлаас анхаарлыг авч, Түүний зохистой байдал дээр, мөн "Бурханы мэдлэгээр өсөх" дээр анхаарлыг тавьдаг(1:10).
Эцэст нь хэлэхэд, Есүсийг дагах гэж үүнийг л хэлдэг: Түүнийг таньж мэдэх. Бурханыг хайрлаж бас бусдыг хайрлах - гэдгийг санаарай. Энэ нь биднийг гурав дахь гол чухал зүйлд хүргэдэг: нигүүлсэл, Ариун Сүнс, Есүсийг таньж мэдэх. Улмаар энэ бүлэг нь Есүс гэж Хэн болох талаарх хүчирхэг сануулгаар төгсдөг. Би үүгээр төгсгөх хэдий ч Колоссай 1-р бүлгийг уншин, ялангуяа ийнхүү уншихад цагийг өнгөрүүлээсэй хэмээн таныг урамшуулж байна. Бурханы Хүүг таньж мэд. 15-р эшлэлд:
"Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн Түрүүнд гарсан нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүгээр оршин тогтнодог."
Тунгаан бодох& Хэлэлцүүлэгт
- Өнөөдрийн хөтөч дээр гаднаасаа өөрчлөгдөхийг хичээх нь хоёр нүүр гаргахын жор юм гэж хэлсэн. Та яагаад ингэж бодож байна вэ?
- Авралын төлөө ажиллах нь гэм буруу, эсвэл их занд хөтөлдөг, харин Бурханы нигүүлсэл нь амар тайван, даруу төлөв байдалд хүргэдэг. Та үүнийг үнэн гэж бодож байна уу?
- Колоссай 1:10 биднийг “Эзэнд зохистой амьдралд дууддаг.” Ийм амьдрал яг ямархуу байдалтай байх бол гэж та бодож байна вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!
More