Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар

Start Here | First Steps With Jesus

15-с 14 дахь өдөр

Өдөр 14 | Колоссай 4

Сайн уу, найз нараа. Өнөөдөр Колоссай 4-р бүлгийн судлалаар үндсэн ойлголтууд руу буцаж байна. Есүс бидэнд хоёр энгийн тушаалыг заасан: Бурханыг байгаа бүхнээрээ хайрлаж, хөршөө өөрийн адил хайрлах. Эдгээр энгийн түлхүүрүүд нь Есүсийг дагах алхам бүрт биднийг удирддаг. 

4-р бүлэг нь 3-р бүлэг дууссанаас эхэлдэг: харилцаанд зориулсан чиглэлийн хамтаар эхэлдэг. Энд-боол, эзэний хоорондын харилцаа гарч байна. Одоо та: Библи боолчлолыг дэмждэг үү? Энэ нь тэгш бус байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, дарангуйллыг зөвтгөдөг үү? 

Шулуухан хэлье. Үгүй. Библи бол боолчлолыг дэмждэггүй, бөгөөд дарангуйлал, хүн төрөлхтний тэгш бус байдлыг дэмжихийн тулд Библийг ашиглаж буй нь үгийг зүй бусаар ашигладаг хэн ч - өөрсдийгөө л ичгүүрт оруулж байгаа юм. Боолчлол нь тухайн цаг хугацааны хувьд бодит зүйл байсан учраас одоо Библи дээр боол, эзэний харилцааг тусгасан, Паул бодит амьдрал дээр хэрхэн амьдрах талаар зааврыг өгсөн аж. Тэрээр боолуудад хандан: "Чи Бурханы төлөө ажиллаж байгаа шигээ шаргуу ажилла. Учир нь Тэр бол чиний жинхэнэ Эзэн. 

Мөн 4-р бүлэгт:

"Эзэд ээ, та нар тэнгэрт бас Эзэнтэй гэдгээ мэдэж боолууддаа шударга ёс, тэгш эрхийг соёрх.<"/3>

Энд болон Библи дээр нийгэм хэрхэн тэднийг тусгаарладаг нь хамаагүй, Бурханы хэмжээсээр эзэн, боол хоёр эн тэнцүү болохыг сануулдаг. Гэсэн хэдий ч Паул яагаад боолчлолыг Бурханаас олгогдсон эрх мэдлээр бүр мөсөн устгаагүй юм бол гэж та гайхаж байж болох юм. 

Энэ бол чухал. Есүс анх удаагаа энэ дэлхий дээр ирэхдээ, тогтолцоог засч залруулахаар, дэлхий ертөнцийг өөгүй болгохоор ирээгүй. Тэрээр бидний зүрх сэтгэлийг засахаар, зүрх сэтгэлээ бид Бурханд зориулахын төлөө Тэр ирсэн. Хоёр дахь ирэлтээрээ Есүс дэлхий дээр Өөрийнхөө хаант улсыг байгуулах болно, гэхдээ Тэр эхлээд Өөрийнхөө хаант улсыг биднийдотор байгуулахаар хамгийн анх ирсэн. Нэгдүгээрт: Таны зүрх сэтгэлийн Хаан. Хоёрдугаарт: дэлхийн Хаан. 

Тиймээс Паул энэхүү гэмт дэлхийд хэрхэн зөвт амьдралаар амьдрахыг бидэнд заадаг. Боолууд, эзэд, ажилчид, ажил олгогч нар аа, юу зөв болохыг хий. Дараа нь Паул боолуудад хандан боломжтой бол эрх чөлөөгөө олж ав, Филемонд хандан бичсэн захидалдаа боолын эзэнд хандан боолоо чөлөөлж, түүнийг ах дүүгээ хэмээн дууд гэж хэлсэн нь - тэр үедээ л маш том мэдэгдэл байсан юм. 

Түүхийг гүйлгэн харах юм бол, боолчлолыг таслан зогсоохын төлөө тэмцэж, золиос болсон баатруудын ихэнх нь Библийн итгэлээр хөтлөгдөн, урамшуулагдсан болохыг бид олж хардаг. Бурхан тэдний зүрх сэтгэлийг өөрчилсөн учраас тэд ертөнцийг өөрчилжээ. 

Колоссай ном руу эргэн, 2-р эшлэлийг харъя:

"Өөрсдийгөө залбиралд зориул. Үүндээ талархалтайгаар сэргэг байгтун."
дараагийн шинэ зуршлыг боломжтой болгодог: залбирал. Библиэ уншиж, өдөр бүр залбир. Дахин хэлэхэд, энэ нь хийх ёстой зүйл биш, харин хийх завшаантай зүйл юм. Залбирал бол үнэхээр гайхалтай. Бид орчлон ертөнцийг бүтээсэн Бурхантай - шууд ярилцах боломжтой. Паул үүнд "өөрсдийгөө зориул" гэж хэлдэг. Нэн тэргүүнд үүнийг тавь. 

Та юуны төлөө залбирах ёстой вэ? Бүх зүйлийн төлөө. Юу хэрэгтэй, юунд талархаж байна, юу бодож байгаа, эсвэл юунд эргэлзэж байгаа, юунд найдаж буй. Бусдын төлөө залбир. Миний төлөө залбираарай! Надад залбирал үнэхээр хэрэгтэй. Бүх - зүйлийн талаар - залбир. 

Энэ тухай бодоод үз. Харилцаа холбоо нь ямар ч харилцааны хувьд амин чухал юм. Ярилцах замаар бид бие биенээ таньж мэдэх болно. Хамтдаа аялахын агуу зүйл бол ярилцах, өөрсдийгөө нээх, улам гүнзгийгээр өсөх цаг юм. Энэ нь Бурхантай харилцах харилцаанд ч мөн адилхан. Есүсийг даган бид аялах замдаа Түүнтэй ярилцсаар явдаг. Бид чөлөөтэй хуваалцаж, итгэл найдвараа, айдсаа ч хуваалцаж эхэлдэг. Бид хаалгаа нээж, Есүсийг оруулдаг. 

Залбирал бол дотны найзтайгаа ярихтай адил гэж төсөөл. Хэрэв энэ нь эрүүл бус байвал та зөвхөн хүссэн зүйлээ авах л болж хувирдаг. Эрүүл байх үед энэ нь бие биенээ улам илүүгээр таних болж хувирдаг. Залбирал бол дүн тавигддаг гэрийн даалгавар эсвэл эссэ биш, тиймээс "зөвөөр" залбирах гэж бүү санаа зов. Зүгээр л чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй. Бурханы сэнтий рүү даруу бөгөөд хүндэтгэлтэйгээр дөхөн оч - Тэр бол Бурхан; гэхдээ бас итгэлтэйгээр оч - Есүс таныг Бурхантай эвлэрүүлсэн. Мөн Ром 12-р бүлэгт "тууштайгаар залбирдаг" байхыг хэлжээ - утсаа хэзээ ч таслахгүй харилцан яриатай адил. 

Колоссай номын үлдсэн хэсэг нь мэндчилгээ юм. Энэ бол жинхэнэ хүмүүсийн хоорондох бодит захидал гэдгийг санаарай. Тэд бие биенээ хайрладаг байсан! Тиймээс тэд бие биедээ мэнд хүргэж байна. Би Библийн үүнд л үнэхээр дуртай. Энэ бол хувийнх. Бурхан Өөрийнхөө Үгсийг чулуун дээр шууд сийлж болох байсан ч хайртай хүмүүсийнхээ зүрх сэтгэлд эхлээд үүнийг бичихийг Тэрээр сонгожээ. Тэр хайр Библийн хуудас бүрээр дамжин гэрэлтдэг. 

Мөн энэ нь бидэнд өөр нэг зуршлыг авчирдаг нь: нөхөрлөхюм. Бусад Христитгэгчидтэй хамт цагийг өнгөрүүл. Хамтдаа амьдралд шумба. Бурханыг хайрла мөн бусдыг хайрла. Еврей ном нь Христитгэлт гэр бүлтэйгээ хамт цуглахаа орхихгүй байхыг бидэнд сэрэмжлүүлдэг нь - чуулган юм. 

Библи дэх чуулган гэсэн үг бол барилга биш, энэ бол Есүсийг дагадаг хүмүүсийг хэлдэг. Чуулган барилга дотор цуглаж болно, гэвч хэрэв бид бие биентэйгээ бодит байдлаар холбогдохгүй бол бид хамгийн чухал зүйл юу болохыг олж харж чадахгүй өнгөрдөг. 4-р бүлгийг дуустал нь уншиж байхдаа - онцгойлон дурдсан хүмүүс болох - Марк, Иуст, Епафр, Лук, Нумфа зэрэг нэрсийг ажигла, тэгээд нэг зүйлийг анхаараарай 

"... тэр эмэгтэйн гэр чуулган" (4:15)гэсэн.

Тэр үед чуулган - гэр бүл шиг гэрт цугладаг байв. 

Тиймээс эдгээр нь үндсэн ойлголтууд юм: Бурханыг хайрла бас бусдыг хайрла. Үүнийг хийхийн тулд залбирлын зуршлыг эхлүүл: Бурханыг таньж мэд. Нөхөрлөлийн зуршлыг эхлүүл: бусдыг таньж мэд. Ажил, сургууль дээрээ хэн нэгэнтэй энэ төлөвлөгөөг хамтдаа дагаж, хэлэлцүүлгийн асуултууд дээр харилцан ярилцаж, хамтдаа залбирахын тулд тэднийг урьж болох юм. Энэ бол Библийн зуршил, залбирлын зуршил, нөхөрлөлийн зуршлууд юм. Хөөх. Үнэхээр амархан байлаа шүү.

Хэрэв танд эхлэхэд тусламж хэрэгтэй бол бид маргааш энэ талаар ярилцах болно. Өнөөдрийн хувьд Колоссай 4-р бүлгийг унш, үүнийг энгийн хэвээр нь байлга: Бурханыг хайрла, бие биенээ хайрла. 

Тунгаан бодох & Хэлэлцүүлэгт 

  • Есүсийг дагахад залбирал яагаад чухал гэж та бодож байна вэ? Залбирал нь Бурхантай хамт алхахад хэрхэн нөлөөлдөг вэ?
  • Есүсийг дагахад нөхөрлөл яагаад чухал гэж та бодож байна вэ? Бусад Христитгэлтнүүдтэй нөхөрлөх нь Бурхантай хамт алхахад хэрхэн нөлөөлдөг вэ?

Бичээс

Ѳдѳр 13Ѳдѳр 15

Энэ төлөвлөгөөний тухай

Start Here | First Steps With Jesus

Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний ​​тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Through The Word-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://throughtheword.org