Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар
Марк 16 болон Лук 24 | Амилсан
Найзуудаа тавтай морил. Өнөөдрийн судлал бол үнэхээр агуу. Бид загалмай дээр сүүлийнхээ судлалыг дуусгасан. Есүсийн цогцос үхсэн болох нь баталгаажуулагдан, маалинган даавуунд ороогдон, булшинд байрлуулагдав. Том чулууг булшны аманд өнхрүүлэн тавьж, Ромын харуул хамгаалалт тавигджээ. Нэг өдөр өнгөрөв. Дахин нэг өдөр өнгөрөв. Иудейчүүд Амралтын өдөр амарцгаасан бөгөөд ням гарагийн өглөө эхэлж байв.
Марк 16-р бүлэг нар мандасны дараахан нээгддэг. Хэдэн эмэгтэйчүүд нас барсан Нэгэнд хүндэтгэлээ илэрхийлэхийн тулд булшинд анхилуун үнэртнүүдийг авч ирцгээв. Тэд өөр хоорондоо, Тэр бул чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ? гэж ярилцаж байв. 4-р эшлэлд:
"Дээш харахдаа тэр бул чулуу хэдийгээр асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ. Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа.Тэр тэдэнд, 'Бүү гайх. Цовдлогдсон, Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна. Харин явж, Түүний шавь нарт болон Петрт, 'Тэр та нараас түрүүнд Галил уруу явсан тул айлдсаных нь дагуу тэнд та нар Түүнийг харах болно' гэж хэл гэв."
8-р эшлэлд, Тэднийг "айдас жихүүдэс эзэмдсэн." гэж хэлсэн.Итгэмээргүй юм. Тэд нас барсан хүний биеийг хайсаар ирэх үедээ амьд тэнгэрэлчийг оллоо! Мөн тэднийг шавь нарт нь очиж хэл гэж явуулдаг. Энэ бүгд нь юу гэсэн үг вэ?
Энэ бүхэн гэнэтийн зүйл байсан уу? 7-р эшлэлийн төгсгөлд юу гэснийг ажиглан хар, "айлдсаных нь дагуу." Есүс энэ тухай өмнө нь тэдэнд хэлсэн - Тэр шавь нартаа үхээд дахин амилах ёстой гэж хэлсэн! Гэхдээ заримдаа бид хатуу үнэнийг сонсохдоо хойрго байдаг. Петр хэрхэн Есүсээр үүнийг үйлдүүлэхгүй байхыг хичээж байсныг санаарай. Тэд үүнийг ойлгоогүй. Тэгвэл яагаад Есүс нас барахёстойбайсан бэ?
Амилалтын тухай түүхийг дөрвөн сайнмэдээний номуудад бүгдэд нь дурдсан байдаг, бичээч бүр тэр өдрийн өөр өөр хэсгүүдийг хуваалцдаг.Тэгэхээр тэр асуултад хариулахад бидэнд туслахын тулд Лукын бичсэн өнцгөөс харцгаая. Лук 24:13:
"Үзэгтүн, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ. Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв. Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав. Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. Есүс тэдэнд, "Та нар бие биентэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ?"гэв.
Үүний дараа гарах түүх нь үнэхээр гайхалтай. Хамтдаа алхаж байсан хоёр шавь нь Есүс нас барсан учраас гунигтай, айж түгшсэн байлаа. Болсон зүйл тэдний хувьд огт ойлгогдошгүй зүйл байв. Нэгэн танихгүй хүн тэдэнтэй нэгдэн - Та нар бие биентэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэж асуудаг. Тэд Түүнд Есүсийн тухай, "Тэр Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг ба үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм."Гэвч Түүнийг цовдолсон. Тэр нас барсан. 21-р эшлэлд хэлэхдээ,
"Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн…мөн гэж"
бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойш гурван өдөр боллоо. Бид найдаж байсан. Тэд бас булш руу явсан зарим эмэгтэйчүүдээс авсан мэдээгээ түүнд хэлэв. Одоо тэд юу бодохоо ч мэдэхгүй байна. Мөн энэ бүх цаг хугацааны туршид тэд Есүстэй ярилцаж байснаа ч мэдээгүй! 25-р эшлэлд:
"Есүс, 'Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ! Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү?' гэв. Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав."
Энэ бол үнэхээр гайхалтай. Есүс бүхэл бүтэн амьдралынхаа талаар тэдэнд ярьж, бүх Библийг бүхэлд нь нэгтгэн тэдэнд харуулахын тулд - загалмай болон амилуулалт руу бүхий л зүйл хөтөлж байсан болохыг харуулдаг. Мессиа үхэх ёстой байв. Яагаад?
Энэ асуулт нь асуудлын гол руу биднийг буцаан авчирдаг: хайр. Бурхан бидэнд хайртай.
"Хайр гэж юу вэ гэдгийг бид үүнээс л мэддэг, Есүс Христ бидний төлөө амиа өргөсөн" (1Иохан 3:16).
Есүс биднийг хайрладаг учраас үхэх ёстой байв. Тэр нас барсан учраас бид уучлагдах боломжтой болсон. Ромчууд үүнийг ингэж тайлбарладаг:
"Нүглийн хөлс бол үхэл" (Ром 6:23).
Энэ нь Бурханы эсрэг үйлдсэн бүхий л нүглүүдийнхээ төлөө бид үхэх ёстой гэсэн үг юм. Тэр бидэнд амийг өгсөн, бид үүнийг зүй бусаар ашигласан бөгөөд зөв шударга шийтгэл бол үхэл юм. Гэхдээ Бурхан бидэнд хайртай. Тэр биднийг маш их хайрласандаа бидний үүрэх ёстой байсан шийтгэлийг цорын ганц Хүүдээ үүрүүлсэн. Загалмай дээр, Есүс - хэзээ ч нүгэл үйлдэж байгаагүй Тэр - бидний бүх нүглийг үүрэн, төлөөсийг бүрэн үнээр төлж, бидний өмнөөс нас барав.
Гэхдээ үхлээр бүх зүйл төгсгөл болоогүй. Есүс үхлийг ялахын тулд энэ дэлхий дээр ирсэн юм. Бурхан Түүнийг үхлээс амилуулсан. Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан хүч нь биднийг амилуулдаг хүч юм. Есүс биднийг шинэ хүн болгодог. Хуучин нь өнгөрч, шинэ болсон байна.
Мөн цаг хугацааны хувьд нь сайтар ажиглаад үз. Есүс биднийг нүгэлтнүүд байхад л бидний төлөө үхсэн (Ром 5: 8). Тэр биднийг цэвэр ариун нэгэн болтол хүлээгээгүй. Тэр биднийг Өөрийнх нь дайснууд байх үед - биднийг хамгийн муухайд нь хайрласан. Энэ бол үнэхээр нухацтай хайр.
Энэ - ер бусын золиос, энэ төсөөлшгүй хайр - бүхнийг өөрчилдөг. Энэ бол найдвар юм. Хүн бүхэнд зориулагдсан найдвар. Энэ хайр хүмүүсийг өөрчилдөг. Өөрийгөө золиослосон хайраар бусдыг хайрладаг - миний танд ярьсан тэдгээр хүмүүс - үргэлж ийм байгаагүй юм. Гэвч Есүсийг загалмай дээр барьж байсан бөгөөд үхлээс Түүнийг амилуулсан тэр хүч нь өнөөдөр амьд бөгөөд идэвхитэй байдаг. Тэд амийг олж авах үед - энэ нь ажиглан харахгүй байхын аргагүй зүйл байдаг.
Бид өнөөдөр үүнийг хэрхэн амьдралаараа харуулах вэ? Лук 24-р бүлгийг уншина уу, би энд Колоссай номонд буцаж тантай уулзах болно.
Тунгаан бодох болон ярилцах
- Есүс яагаад загалмай дээр үхэх ёстой байсан бэ?
- Ром 5: 8-д Бурхан биднийг хайрлах хайраа үүгээр харуулсан. Биднийг нүгэлтнүүд байхад Есүс бидний төлөө үхсэн. Энэ хайр нь таны хувьд юу гэсэн үг вэ?
- Ром 8:11-д, Есүсийг үхэгсдээс амилуулсан Сүнс ч бас танд шинэ амийг өгнө гэж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг та амьдралдаа үзсэн үү?
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!
More