Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар

Start Here | First Steps With Jesus

15-с 7 дахь өдөр

Марк 12-13 | Бурханы хайрын төлөө

Тавтай морилцгооно уу. Бид өнөөдөр хоёр түүхийг бүрэн харьцуулах байдлаар авч үзэх болно: шашны хувьд хоёр нүүр гаргах ба нөхцөл үл шаардах хайр. Эдгээрийн ялгаа нь өмнө хэзээ ч байгаагүйгээр өнөөдөр содон хэвээр байна. Хоёр нүүр гаргах нь жигшсэндээ шашинаас холдоход биднийг хүргэдэг- хэдий ч Бурханы гайхамшигтай хайр нь биднийг эргүүлэн дууддаг. Гэвч ийм төрлийн хуваагдлыг бид хэрхэн эвлэрүүлэх боломжтой вэ? 

Маркийн сайнмэдээнд, энэ л хуваагдал нь бидний түүхийг хамгийн эхэнд авч ирдэг гэж хэлсэн. Есүсийн түүхийг бид дагаад бараг долоо хоног болсон хэдий ч дагалдагчдийн хувьд гурван жил өнгөрсөн бөгөөд Марк 12-р бүлэг нь Есүсийн амьдралын төгсгөл үед биднийг хүргэдэг. Иерусалимд хурсан олон Израилийн өнцөг булан бүрээс Дээгүүр өнгөрөх баярын зоогийг барихаар хуран цуглажээ.

Дээгүүр өнгөрөх баяр бол шашны баяр бөгөөд Бурхан тэднийг хэрхэн боолчлолоос болон хурганы цусаар үхлээс аварсан болохыг иудейчүүд эргэн дурсах баяр ажээ. Одоохондоо, баярт зориулан хот хэрхэн хурсан олноор дүүрсэн байсан бөгөөд олон түмэн Есүсийн талаар бүгдээрээ ярилцаж байсан дээр анхаарлаа хандуулцгаая. Гэсэн хэдий ч Есүсийн талаарх үзэл бодол зөрөлдсөн байжээ. Олон хүн Түүний үйлдсэн гайхамшгууд болон сургаалийг хараад гайхширч байсан, хэдий ч шашны удирдагчид маш их уурлан бухимдсан байв. Есүсийн хайр энэрлийг хараад тэд доог тохуу хийж байсан - нүгэлтнүүдийг гэсэн Түүний хайрыг тэд ойлгож чадахгүй байлаа. 

Бурханд бүхнээ зориулсан мэт харагдах хэдий ч ямар ч өрөвдөх сэтгэлгүй хүмүүс гэж байх уу? Тэд Бурханы хуулийг судалж мэдсэн атлаа анзааралгүй өнгөрсөн олон зүйлс тэдэнд байжээ. Есүс тэднийг хоёр нүүртнүүд гэж нэрлэсэн бөгөөд, Намайг уруулаараа л хүндэлдэг Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг (Марк 7:6) гэжээ. Долоо хоногийн эхэнд Есүс хүрч ирээд, тэд Дээгүүр өнгөрөх баярыг бусдаас мөнгө хураах өөр нэгэн боломж болгон хувиргасан болохыг нь олж харсан. 

Энд гарч буй зөрчилдөөн нь өнөөдрийг ч хүртэл христитгэлтнүүдийн дунд орших гүн хуваагдлыг илчлэн харуулсан гэж би боддог. Хайрла хэмээн Есүс бидэнд тушаасан. Христитгэлтнүүд хайраараа бусдаас ялгарах ёстой. Гэсэн хэдий ч бид ихэнхдээ шүүгч, хайр энэрэл үгүй хоёр нүүрээрээ бусдад танигдах нь элбэг байдаг. Тэдгээр хүмүүсийн эсрэг Есүсийн ярьсан тэр л хүмүүстэй бид төстэй байдаг. Ийм байх ёсгүй.

Шашны удирдагчдын нэгэн адилаар Есүс тэдний шунал, үл тоомсорлох байдлыг нь дахин дахин илчилсэн бөгөөд одоо тэд Түүнийг алах арга замыг хайж байна. 12-р бүлэгт тэд Есүсийг асар олон асуултуудаар булдаг. Тэд Есүсийн эрх мэдэлд эргэлзэн, Бурханы хуулиар Түүнийг бүдрүүлэхийг хичээж буй аж. Энэ бүхний ёжтой зүйл нь гэвэл Бурханы хуулийг чандлан сахихад бүхнээ зориулсан эдгээр хүмүүс хуулийн голыг нь анзааралгүй өнгөрсөн явдал юм. 

Гэсэн хэдий ч, бусдаасаа арай өөр нэгэн тэдний дунд байлаа. 28-р эшлэлийг харна уу: 

"Хуулийн багш нарын нэг ирж, тэдний маргалдахыг сонсоод, Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж, Түүнээс, 'Ямар тушаал бүхний эхэнд байх вэ?' гэж асуулаа"

Гайхалтай асуулт. 

"Есүс, 'Эхнийх нь “Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэн мөн. Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрла' гэсэн нь юм." (Марк 12:29-30).

Тиймээс агуу тушаал, Бурхан Эзэн бол ганц Эзэн мөн гэсэн сануулгаар эхэлж байна. Эцэг бол Бурхан, Есүс бол Бурхан мөн Ариун сүнс бол Бурхан хэмээн Библи бидэнд заадаг. Гэсэн хэдий ч эдгээр нь гурвуулаа Нэг Эзэн хэмээх нэгдэл аж. Бурханыг байгаа бүхнээрээ хайрлахбол бидэнд өгөгдсөн тушаал юм! Есүс цааш нь ийнхүү хэлжээ:

"“Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь хоёрдахь нь юм. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй гэлээ."" (Марк 12:31).

Тэгэхээр хуулийн хураангуй бол хайр мөн. Бидний амьдралд зориулсан Бурханы хүсэл нь дүрмийн номоос хамаагүй давсан зүйл аж. Энэ бол хайр: Бурханыг хайрла, бусдыг хайрла. 32-р эшлэлд:

"Хуулийн багш Түүнд, 'Тиймээ Багшаа,…Та үнэнээр айлдлаа.'"гэжээ

Үнэхээр гайхалтай. Хоёр нүүртнүүдээс ганцхан нь л бодитой асуултыг асуусан бөгөөд улмаар хариултад чин зүрхнээсээ итгэсэн. Тэрээр даруу занг харуулсан бөгөөд Есүс түүний мэргэн ухааныг нь хараад түүнд ийнхүү хэлжээ, "Чи Бурханы хаанчлалаас холгүй байна" гэлээ.

Одоо үүний эсрэгцлэлийг харна уу. Хоёр нүүртнүүд Бурханаас асар холзүрх сэтгэл дэх хуулийнхаа талаар ярьж байжээ. Гэвч хуулийн гол нь хайр гэдгийг ухаарах үедээ энэ хүн Бурханы хаанчлалд ойртониржээ. Бурхан Эзэнээ болон бусдыг хайрла. 

Есүсийн биднийг дуудах хайр бол шинэчлэлт аж. Хөршөө хайрла, нүгэлтнүүдийг хайрла, дайснуудаа хайрла. Нөхцөл үл шаардан хайрла - шалтгаан үгүй өршөөл болон бялхам нигүүлсэл. Бурханы төлөө бидний үйлдэх хамгийн гайхалтай үйлсэд хайр үгүй бол энэ нь ямар ч үнэ цэнэгүй бөгөөд хоосон аж (1 Коринт 13:1-3).

Христитгэлтний түүхийн өөр нэг талыг нь бид эндээс олж харах болно. Шүүдэггүй, харин өрөвдөн энэрэгч хүмүүс. Хамгийн агуу өөрийгөө золиосолсон хамгийн гайхамшигтай үйлс болох - өнчин хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүд болох хамгийн чухал бусд тооцогдсон хүмүүсийг - арьс өнгө, итгэл үнэмшил, шашин шүтлэг, хүйсээр эсвэлюуг чялгаварлалгүйгээр тэднийг харж халамжлагчид мөн. Тэд өөрсдийнхөө амьдралыг ч хайрладаггүй. Ийм хүмүүс намайг үнэхээр гайхшруулдаг. Тэд зүгээр л…хайрладаг. 

Ийм хүмүүсийг таньж мэдэх ивээл ерөөл танд олгогдоосой хэмээн би залбирч байна. Бид ч мөн тийм хүмүүс байхболтугай хэмээн үүнээс илүүгээр би залбирч байна. Ийм төрлийн хайрыг хаанаас бид суралцах боломжтой вэ? Есүсийг дагасаар л бай, тэгвэл бид удахгүй үүнийг олж мэдэх болно. 

Тунгаан бодох ба ярилцах

  • Хамгийн чухал хоёр тушаал нь юу гэж Есүс хэлсэн байдаг вэ? (29-31-р эшлэлүүд) Энэ хоёр яагаад тийм чухал гэж та бодож байна вэ?
  • Бурханы хуулинд төвлөрсөн хэдий ч Бурханы хайрын гол утга учрыг ойлголгүй өнгөрсөн хүмүүсийг та таних уу? Тийм зүйл хэрхэн тохиолддог гэж та бодож байна вэ? 
  • Бурханы нөхцөл үл шаардах хайрыг жинхэнэ бас амьдралд ойр арга замуудаар илэрхийлдэг хүмүүсийг та таних уу? Тэдний түүхийг хуваалцана уу.
Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Start Here | First Steps With Jesus

Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний ​​тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Through The Word-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://throughtheword.org