Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар
Марк 10-11 | Мөнх амь
Өнөөдөр нэгэн эр Есүсээс чухал асуултыг асуудаг. Марк 10:17-д:
"Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж өмнө нь сөгдөөд, 'Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ?' гэж асуув."
Үнэхээр чухал асуулт. Энэхүү ахархан амьдралдаа юу хийх маань мөнх амьдралыг хэрхэн өнгөрүүлэхийг маань тодорхойлдог хэмээн Библи бидэнд сургадаг. Энэ хүн - мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэдгийг мэдэхийг хүссэн. Би тэнгэрулсад хэрхэн орох боломжтой вэ?
Тиймээс тэрээр сайн багшаас асуусан. Есүс хэрхэн хариулахыг нь хар. 18-р эшлэлд:
"Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш." гэж Есүс хариулжээ.
Есүс шууд хариултыг өгөөгүй болохыг анхаараарай. Яагаад? Учир нь, Тэрээр зөв хариултыг тайлбарлахаасаа өмнө түүний буруу итгэлийг нь авч хаяхыг хүссэн. Тиймээс Есүс түүнд, "Бурханаас өөр хэн ч сайн биш." гэж хэлжээ. Энэ бол үнэхээр чухал.
Дэлхийг сайн ба муу хүмүүсээр хуваахдаа бид үнэхээр гарамгай. Гэвч Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч, Бурханы нигүүлсэлгүйгээр зөвтгөгдөх хүн гэж нэг ч байдаггүй (Ром 3:23) гэж Библи дээр хэлсэн байдаг. Зөвтгөгдөх гэж Бурхантай зөвт болгогдохыг хэлдэг бөгөөд Хуучин гэрээнд, Зөвийн харгуйд амь (Сургаалт үгс 12:28) гэсэн байдаг.
Үүний дараа Есүс юу гэж хэлсэнийг харна уу. 19-р эшлэлд:
"…тушаалуудыг чи мэднэ шүү дээ"
Улмаар Тэрээр эдгээрийг жагсаан хэлдэг: “хүн бүү ал, бүү завхайр, бүү хулгайл, худал хуурмаг бүү гэрчил, бүү мэхэл, эцэг эхээ хүндэл. Та эдгээрийг Арван тушаалаас санаж байж болох юм. 20-р эшлэлд:
тэр Түүнд, "Багш аа, энэ бүхнийг би бага залуугаасаа л сахисан" гэв.
Энэ хүн өөрийгөө сайн хүн гэж бодсон нь тодорхой харагдаж байна. Би ч үүнтэй адил аашилж аяглах үе надад байдаг. Есүсийг би үнэхээр таньж мэдэхээсээ өмнө өөрийгөө сайн л хүн гэж бодож байсан. Би хэнийг ч гомдоохгүйг хичээдэг байсан бөгөөд би сайн хүн байсан.
Гэвч Есүс юуг орхигдуулсныг анзааран хараарай. Түүний жагсаалт бусдыг хайрлах талаар л байгаа боловч Тэрээр Бурханыг хайрлах талаарх тушаалуудыг орхигдуулсан: Бурханы оронд "Өөр бурхадыг шүтэж болохгүй" болон "хуурамч шүтээнүүдийг бүү тахь". Тэрээр яагаад эдгээрийг алгассан юм бол? 21-р эшлэлд:
"Есүс түүнийг ширтэн харж, хайрлан"
Энд түр зогс. Есүсийн хувьд энэ асуулт теологийн асуулт хариултаас хамаагүй давсан зүйл байсан. Есүс түүнийг хайрласан. Тэрээр түүнд ингэж хэлдэг:
"Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн гэсэн бүхнээ зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага."
Гайхалтай. Мөнх аминд хүрэхэд түүнд ганцхан л зүйл дутаж байсан. Ганцхан зүйл. Гэвч анхааралтайгаар унш - тэр ганцхан зүйл нь юу байсан бэ? Энэ нь байгаа бүхнээ ядууст өгөх байсан уу? Үгүй л болов уу. Хамгийн сүүлийн хэдэн үгс - эдгээр хоёр үгс: "Намайг дага."
Мөнх амийг өвлөн авах ганцхан арга зам байдаг: Есүсийг дагах. Ром 3-р бүлэг бидэнд ингэж хэлдэг
"Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй" (Ром 3:20).
Энэ нь ямар ч сайн үйлс хангалттай бус гэсэн үг.
"Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна" (Ром 3:22).
Өөрөөр хэлбэл, бид Түүнийг итгэлээрээ дагах үед Есүс биднийг Бурханы өмнө зөвт нэгэн болгодог. Тэрээр загалмай дээр бидний нүглийг үүрч Өөрийнхөө зөвт байдлыг бидэнд өгсөн (2 Коринт 5:21).
Тэгвэл яагаад Есүс тэр хүнд байгаа бүхнээ зар гэж хэлсэн бэ? Түүний хариу үйлдлийг хар:
"Гэвч энэ үгнээс болж түүний царай нь барайж, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй байв" (Марк 10:22).
Тэгэхээр тэр асар их хөрөнгөтэй хүн байсан. Түүний хариу үйлдэл бол үүний илрэл мөн. Түүний царай нь барайсан учир нь тэрээр хөрөнгөндөө үнэхээр их хайртай байсных юм. Мөнгө муу зүйл биш хэдий ч мөнгийг хайрлах нь аюултай аж. Эд баялаг шүтээн - Бурханы оронд тавигдах зүйл болох нь маш амархан байдаг. Магадгүй тэр залуу эр ч бас үүний адилаар үйлдэж буйг нь түүнд харуулахын тулд Есүс эхний тушаалыг алгассан байж болох юм. Би ч бас үүний адил үйлдэх нь надад бий. Би өөрийгөө сайн байж чадаж байна гэж бодсон хэдий ч бардам зан миний шүтээн байсан бөгөөд энэ нь Бурханаас намайг тусгаарлаж байлаа. Энэ эрийн хувьд мөнгө нь түүний шүтээн байсан. Тиймээс Есүс түүнд: эхлээд шүтээнээсээ сал, тэгээд Намайг дага гэж хэлжээ.
Есүсийн үгсэд анхаарлаа хандуул. Тэрээр Тэнгэрулсыг "Бурханы хаанчлалд орох" гэж тодорхойлсон. Энэ нь бүхнийг өөрчилдөг. Хэрэв Тэнгэрулс зүгээр л нэг сайхан газар байсан бол үүнд орох нь сайн хүн байхыг шаардах байсан хэдий ч; Тэнгэрулс бол Бурханы хаанчлал учраас үүнд орох нь Хаантай зөвт байхыг шаарддаг.
Есүс бол Хаан бөгөөд Бурханы хаанчлалд орох цорын ганц арга зам бол Есүсийг дагах юм. Тэр бол сайн Нэгэн бөгөөд зөвхөн Тэр л биднийг зөвт нэгэн болгох чадвартай. Гэвч шүтээнүүдээ орхих хүртлээ та Есүсийг дагах боломжгүй. Та хоёр эзэнд зэрэг үйлчилж чадахгүй бөгөөд хоёр зүгт та зэрэг явж чадахгүй.
Тэр эр яасан бэ? Тэрээр Есүсийг дагасан уу эсвэл тэрээр ертөнцийг олж авсан хэдий ч амиа алдсан уу? Бид сайн мэдэхгүй. Гэвч танд цаг бий гэдгийг би сайн мэдэж байна.
Хэрэв та Түүнээс тэр асуултыг асуусан бол Есүс хэрхэн хариулах бол гэж би гайхширдаг. Бидний шүтээнүүд өөр өөр байдаг: мөнгө, таашаал, мансууруулах бодис, амжилт, бардам зан, шунал. Шүтээнээ олохын тулд зүгээр л өөрөөсөө ийнхүү асуу: "Намайг дага" гэж Есүс хэлэх үед юу таныг хойш нь татдаг вэ?
Марк 10-р бүлгийг унш, дагах боломжтой болохын тулд юуг орхих хэрэгтэй болохоо тунгаан бод.
Тунгаан бодох ба ярилцах:
- Тэр эрийн асуултад Есүсийн хариултын аль хэсэг нь үнэхээр хариулсан бэ? (10:17 ба 10:21-ийг унш)
- Бурханы хаанчлалд баян хүмүүс орох нь үнэхээр хэцүү гэж Есүс яагаад хэлсэн бэ? (10:25-ийг унш)
- Есүс Өөрийг нь дага хэмээн танд хэлэх үед юу таныг хойш нь татдаг вэ? Өөрийнхөө түүхийг хуваалц.
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!
More