Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар
Марк 8-9 | Есүс гэж Хэн болох нь
Өнөөдөр Марк 8-р бүлэг христитгэлийн гол үндэст биднийг авч ирдэг. Бид удаан хугацаагаар Есүсийг даган, Түүний дагалдагчид байсаар ирлээ. Тэд Түүний үйлдсэн гайхамшгуудыг нүдээр харж, Түүний өрөвч сэтгэлийг мэдэрч, Түүний сургаал заахыг нь сонсчээ. Одоо шийдвэр гаргах цаг ирээд байна. Энд хоёр гол түлхүүр асуултууд байдаг: Есүс гэж Хэн бэ? Түүнийг дагахад юу хэрэгтэй болох вэ?
Бид 27-р эшлэлээс эхлэцгээе:
"Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгод уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа, 'Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ?' гэж асуужээ."
Маш энгийн асуулт. Гэвч 29-р эшлэлд, Есүс асуудлыг улам илүү хөнддөг:
"'Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ?'гэж Тэр асуужээ. 'Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?'"
"Та бол Мессиа" гэж Петр хариулдаг.
31-р эшлэлд, Тэр тэдэнд Хүний Хүү их зовлон амсах ёстойг болон ахлагчид, ахлах тахилч нар хийгээд хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба гурав хоногийн дараа амилах тухай зааж эхлэв.
Улмаар 34-р эшлэлд:
"Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж тэдэнд хандан, "Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага." 35-р эшлэлд:"Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайнмэдээний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амиа эргүүлэн авахын тулд оронд нь хүн юугаа өгөх вэ?"Би энэ эшлэлд үнэхээр дуртай. Есүс юу хэлж буйг нь та мэдэх үү? Таны амь бүх ертөнцөөс ч үнэтэй гэж Тэр хэлж байна. Тиймээс ертөнцөөс зуурахаа больж, Есүсээс зуурдаг бай. Есүсийн хувьд таны амь Түүний амиас ч үнэтэй аж. Амь тань таны хувьд ямар үнэ цэнтэй вэ?
Итгэлийг тэдэнд өөрсдөд нь үлдээхийн тулд, "Тэд ийм эсвэл тийм зүйлд итгэдэг" гэж хэлэх замаар, би амьдралынхаа ихэнхийг үр ашиггүй үрсэн. Гэвч шийдвэр гаргах- өөрийнхөө итгэлийн шийдвэрийг гаргах өдөр надад ирсэн. Гэрлэлтэд итгэх болон гэрлэсэн байх хоёрын хооронд асар том ялгаа байдаг. Мөн Есүсийн талаарх ямар нэгэн зүйлд итгэх болон Есүсийг дагах хоёрын хооронд асар том ялгаа байдаг. Ялгаа нь гэвэл амлалт ба золиос юм. Товчоор бол, ялгаа нь гэвэл таны амьдрал юм. Үүний хором бүр нь үнэ цэнтэй.
Марк 8-р бүлгийг уншаад өнөөдрийн асуултуудад хариул. Есүсийг та Хэн гэж хэлэх вэ? Мөн Түүнийг дагахад та бэлэн байна уу?
Тунгаан бодох ба ярилцах:
- Есүсийг та Хэн гэж хэлэх вэ?
- Есүсийг дагахын тулд танд юу хэрэгтэй болох вэ?Амьдралдаа зориулан өөрийнхөө үгээр 34-р эшлэлийг бич.
- Есүсийг дагах нь золиос гаргахуйц зүйл мөн үү? Амьдралдаа зориулан өөрийнхөө үгээр 35-36-р эшлэлүүдийг бич.
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!
More