Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар
Марк 6-7 | Үйлчлэхээр илгээгдсэн
Марк 6-р бүлгийг бид өнөөдөр судлах бөгөөд үүнд ханцуй шамлан орох цаг ирээд байна. Есүсийг дагах нь хэзээ ч ажиглагчийн спорт байгаагүй бөгөөд дагалдагчид одоо тоглолтод орох цаг нь дөхөн ирээд байна.
Энэ нь мөн танд ч бас хамааралтай. Хэрэв та Есүсийг дагавал, ямар ч эсэргүүцэлгүйгээр үйлчлэлд дуудагддаг. Хэрэв та итгэгч биш бол танд урилга нээлттэй байна. Гэвч ямар нэгэн байгууллагад нэгдэхээр та уригдаагүй, хөдөлгөөнд нэгдэхэд дуудагдсан болохоо бүү мартаарай.
Дагалдагчдын хувьд энэ нь юу гэсэн үг вэ? Тэд учрыг нь олох цаг ирээд байна. Марк 6: 7-д:
"Есүс арван хоёроо дуудаж, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв."
Есүс тэднийг илгээсэн болохыг анзаараарай. Үйлчлэл бол хүмүүс хүрч ирэхийг хүлээдэггүй, хэрэгцээ хаана байгаа газар энэ нь хүрч очдог. Тэрээр тэднийг хоёр хоёроор нь илгээсэн - үйлчлэл бол багийн спорт. Улмаар, Тэр тэдэнд - явах гэсэн - Бурханы эрх мэдлийг өгчээ.
Улмаар, Тэр тэдэнд зааврыг өгөв. 8-р эшлэлд:
"Аян замдаа таягнаас өөр юу ч, талх ч, хүүдий ч, хэтэвчиндээ зоос ч бүү ав."
Тэгэхээр тэдний хамгийн анхны үйлчлэл нь итгэлийн дагуух хичээл байжээ. Ямар ч хангалт үгүй - зөвхөн итгэл. Гэсэн хэдий ч заавар үйлчлэл бүрт адилхан байгаагүй. Дараа нь Есүс тэднийг дахин өөр нэг үйлчлэлд хангамжийн хамт явуулах болно. Үйлчлэл гэдэг бол хэв загвар эсвэл жор биш, энэ бол адал явдал бөгөөд явах бүртээ зүг чигээ Эзэнээс авах бол жинхэнэ гол түлхүүр мөн. Есүсийг дагах гэдэг нь зааварчилгааг дагах мөн үргэлж Бурханд найдах гэсэн үг юм. Гар хоосон ч бай эсвэл бүрэн хангалттай ч бай хамаагүй Бурхан хангана гэдэгт найдах хэрэгтэй.
Тэгэхээр энэ түүх нь хэрхэн үргэлжилдэг вэ? 12-р эшлэлд:
"Тэд явж, гэмших ёстойг тунхаглав. Тэд олон чөтгөрийг зайлуулж, олон өвчтөнг тосоор тослон эдгээжээ."
Тэгэхээр тэд үүнийг хийж чадсан! Тэд найдсан бөгөөд Бурхан хангасан. Тэд Есүс дээр буцан тайлангаа тавихаар ирсэн хэдий ч удалгүй олон түмэн хуран цугласан учраас 31-р эшлэлд, Тэрээр дагалдагчдад хандан,
"Та нар зэлүүд газарт оч. Жаахан амар гэжээ."
Үйлчлэл дэх гол чухал дүрэм бол энэ: Есүстэй хамт амар. Тэгээд тэд зэлүүд газар очсон хэдий ч олон түмэн тэднийг дагасаар байлаа! Уучлаарай - энэ удаа амралт байхгүй. 34-р эшлэлд:
"Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөв."
Бусдыг өрөвдөх Есүсийн чадварыг нь хараад би үргэлж биширдэг. Өрөвдөх гэдэг нь "тэдэнтэй хамт зовох" гэсэн утгатай бөгөөд - Есүс үүнийг л үйлдсэн юм. Тэрээр хүмүүсийн хэрэгцээг нь хараад анзааралгүй өнгөрөөгүй. Тэрээр дагалдагчдад ч бас үүнийг заасан.
Улмаар Есүс сургаал айлдсаар байтал шөнө орой болжээ. Зэлүүд газарт - олон түмэн хурсан байсан бөгөөд - тэдэнд хоол унд хэрэгтэй болжээ. Тэднийг явуулаач хэмээн дагалдагчид Есүст хэлсэн. Үндэслэлтэй л зүйл тийм үү. 37-р эшлэлд:
Гэтэл Есүс хариуд нь, 'Та нар тэдэнд идэх юм өг гэв.'"
Анхаарлаа хандуулаарай. Дагалдагчид хэрэгцээг харсан бөгөөд Есүс тэдэнд хурсан олныг хоолло гэж хэлэв. Гэвч тэнд хангалттай хоол хүнс байгаагүй. Ямар ч боломжгүй зүйл байсан! Энэ нь бүх зүйлээс алслагдсан газар байжээ.
Гэвч тэд юуг саяхан суралцсан болохыг эргэн санаарай: гар хоосон хүмүүс бүрэн хангагдсан, Бурхан хангана гэдэгт найд. 38-р эшлэлд:
"Та нарт хэдэн талх байна? Яв, үз" гэж айлдлаа. Тэд олж мэдээд, 'Тав бас хоёр загас байна гэв.'
Энэ нь хэдэн мянган хүнд бус харин хэдхэн хүнд л хангалттай талх, загаснууд байлаа. Анхааралтай хараарай. Тэд хүмүүст сууцгаа гэж хэлээд, 41-р эшлэлд,
"Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв."
Түр зогсоорой. Бичлэгийг түр зогсоон анхааралтайгаар харна уу. Есүс талархал өргөн ерөөгөөд, талхыг хуваан, шавь нартаа өгөв - хэр хэмжээтэйг өгсөн бэ?
Тэдний оронд өөрсдийгөө тавиад үз. Гартаа юу байгааг хар - магадгүй тал талх, хэсэгхэн загас. Эргэн тойрноо хар - хэдэн зуун хүн. Гэвч Есүс тэднийг хоолло гэж хэлсэн учраас та тэднийг хооллосон. 42-44-р эшлэлүүд:
"Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв. Тэнд талх идсэн эрчүүд таван мянга байсан юм."
Энэ бол үнэхээр гайхалтай. Энэ одоо ч гэсэн тохиолдсоор буй. Үйлчлэлд буй найзуудаасаа бодит амьдрал дээр тохиолдсон олон олон талх, загасны түүхүүдийг би сонсож байсан. Өмнөд мужуудад тохиолдсон хар салхины тусламж, Мексикэд буй ядуусыг хооллох гээд тоо томшгүй. Заримдаа ачааны машин хаанаас ч юм ирж байлаа. Заримдаа багахан хангамжууд удаан хугацаанд хүрэлцэж байлаа. Бодит гайхамшгууд - хэдий ч үргэлж хэрэгцээг хангахуйц байв. Үргэлж өрөвч сэтгэлийн үүднээс үйлчлэлд хүрч байлаа.
Марк 6, 7-р бүлгийг та унших явцдаа, Есүсийн үйлдсэн гайхамшигт анхаарлаа хандуулаарай. Тэрээр зүгээр л онгирч байна уу - эсвэл өрөвч сэтгэлээ харуулж байна уу? Тэрээр шавь нартаа гайхамшгийг үйлдэхийг зааж байна уу эсвэл хангаж чадахаас нь хамаагүй давсан хэрэгцээ байх үед ч хүртэл өрөвдөн, туслахыг зааж байна уу?
Би хангалттай бус гэдгээ олон жилийн өмнө ухаарсан. Гэвч үйлчлэл бол өөрсдөөсөө давсан агуу зүйлийг хийх дуудлага бөгөөд үүнийг би ганцаараа хийх боломжгүй.
Таны хувьд юу гэж бодож байна? Энэ олон хүмүүст туслахад хүрэлцэхүйц зүйл танд байна уу? Үгүй юу? Надад ч мөн байхгүй. Гэвч Есүс "Яв" гэж хэлсэн, тиймээс явцгаая. Гар хоосон ч бай эсвэл бүрэн хангагдсан ч бай, Бурханд найдан…улмаар тоглолтод орцгооё.
Тунгаан бодох ба ярилцах:
- Тэднийг мөнгөгүйгээр илгээх замаар Есүс шавь нартаа юуг зааж байгаа гэж та бодож байна вэ? Хангалттай хоолгүйгээр 5000 хүнийг хоолло гэж тэдэнд хэлэх үед бас юуг заасан гэж та бодож байна? Эдгээр нь танд ч бас хамааралтай юу?
- Бурханд үйлчлэх болон бусдад туслахад таны үзэж туулсан зүйлс юу байна вэ? Өөрийнхөө түүхийг хуваалц.
- Хэрэв та Бурханд зориулан ямар нэгэн зүйл хийх боломжтой бол тэр чинь юу байх бол?
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!
More