Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмуудЗагвар
Марк 4-5 | Сайн үр ба сайн хөрс
Есүс бол гайхалтай түүх яригч Нэгэн. Марк 4,5-р бүлгүүдэд Есүс сургаалт зүйрлэлүүдийг - сургаал заахын тулд өгүүлдэг. Есүсийн хамгийн эхний сургаалт зүйрлэл нь хоёр чухал асуултыг хариулахад бидэнд тусалдаг: Библи гэж юу вэ мөн бид үүнийг унших хэрэгтэй юу?
Марк 4:3-р эшлэлээс эхэлцгээе:
"Сонс. Үзэгтүн, тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унаж шувууд ирээд идчихжээ. Зарим нь хөрс багатай, чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамал дунд унахад хогийн ургамал ургаж тэднийг боомилов. Ингээд тэр ургац өгсөнгүй. Зарим нь сайн хөрсөнд унан, ургаж өсөөд, гуч, жар, зуу дахин их болжээ" гээд,
Тэр, 'Сонсох чихтэй нь сонсогтун' гэж хэлэв."
Тэгэхээр энэ нь тариачны талаарх түүх аж. Тариачин үр суулгаж байна; хөрснөөс хамаараад зарим үр ургасан бөгөөд зарим нь ургаагүй. Тийм ч их сэтгэл хөдөлмөөр түүх биш боловч 14-р эшлэлд Есүс гол түлхүүрийг өгчээ:
"Тариачин үг тарьж байна."
Лук 8-р бүлэгт Есүс ийнхүү хэлжээ:
"Үр нь Бурханы үг" (Лук 8:11).
Тэгэхээр Есүс Бурханы Үгийг үртэй зүйрлэдэг. Үрийн талаар бодоод үз. Хараад байхаар зүйл биш. Гаргах үр жимс нь хамаагүй илүү сонирхолтой зүйл. Гэвч үр доторх өчүүхэн хэсэг нь дотроо бут, ургамал эсвэл модыг - хөрснөөс хамааран - үндэснээс мөчир мөн үр жимс хүртэл бүрэлдэн бий болоход шаардагдах бүхий л боловсруулалт, багаж хэрэгслэлүүдийг өөртөө агуулдаг аж. Үр бол үнэхээр гайхалтай зүйл: та үүнийг тарих үед энэ нь өөрөөсөө амьдралыг бий болгодог зүйл.
Есүс бидэнд ийнхүү хэлдэг: Бурханы Үг бол үр. Энэ нь тийм ч чухал зүйл биш мэт харагдаж болох хэдий ч амьдралын төлөвлөгөө үүн дотор оршдог. Үүнд шаардлагатай зүйл бол ердөө л сайн хөрс.
Библи бол зүгээр л нэг ном биш аж. Үнэндээ энэ нь 66 номын нэгдэл аж. Гэвч үүнээс хамаагүй илүүтэйгээр Библи бол Бурханы Үг мөн. 2 Тимотод ийнхүү хэлдэг,
"Бичвэр бүр Бурханы амьсгалснаар..." (2 Тимот 3:16)аж.
Энэ нь Библи бол Бурханы Үг гэсэн утгатай.
Тэгэхээр хэрэв Үг өөрөө үр юм бол хөрс нь юу вэ? Энэ нь биднийг сургаалт зүйрлэлд эргүүлэн авч ирдэг.
Үгийг сонсогч нь хөрс юм гэж Есүс тайлбарладаг. Хөрс бол та болон би мөн. Энэ нь бидний зүрх сэтгэл бөгөөд дөрвөн төрлийн хөрс байдаг - Бурханы Үгийг сонсох талаар авч үзэх үед дөрвөн төрлийн зүрх сэтгэл байдаг аж.
Хар зам мэт хатуу зүрх сэтгэл гэж байдаг. Үг үүнд хүрэх боловч ийм зүрх сэтгэл дотор орж чаддаггүй. Чулуурхаг хөрс адил зүрх сэтгэл гэж бас бий. Энд хэсэгхэн шороо байх учраас үр багахан соёолох боловч үндэс нь гүн үндэслэж чаддаггүй. Асуудал ирэх үед итгэлээсээ тэд бууж өгдөг. Хогийн ургамал, өргөсөөр дүүрэн хөрс адил зүрх сэтгэл гэж бас байдаг бөгөөд амьдралын санаа зовнил, таашаалуудаас болоод итгэл өсөх зай тэнд байдаггүй. Гэвч…зүгээр л тал дүүрэн хөрснөөс цэцэрлэг урган гарахыг та харж байсан уу? Тийм зүрх сэтгэл гэж бас бий. Гайхалтай.
Тэгэхээр үр жимс гаргагч хөрс мэт зүрх сэтгэлтэй байх ямар боломж байдаг вэ? Үүнийг олж мэдэхийн тулд Марк 4-р бүлгийг унш. Хүч чадал нь миний биш Бурханы үгэнд оршдог болохыг бүү мартаарай. Би таныг эхлүүлэх л үүрэгтэй боловч миний жинхэнэ зорилго бол таныг Библиэ нээж, өөрөө уншаасай гэдэг болно.
Таныг эрүүл Библийн зуршилтай болоосой гэдэг бол миний найдвар. Энэ бол Есүсийг дагахын гол чухал хэсэг мөн. Библийг өдөр бүр унш. Сайн үрийг сайн хөрсөнд тарьж, сайн үр жимсийг ургуулан гарга.
Тэгэхээр Марк 4, 5-р бүлгүүдийг унш, ямар төрлийн хөрс байхыг хүсч буй талаараа тунгаан бод. Танд цаг байгаа бол бүтэн бүлгүүдийг унш, улам олон гайхалтай түүхүүдийг ярих Есүсийг даган унш. Агуу шуургыг Үгээрээ Есүс хэрхэн номхруулахыг нь, чөтгөрүүдийг зайлуулахыг нь, өвчтэй хүмүүсийг эдгээхийг нь, тэр ч бүү хэл үхсэн хүнийг амь оруулахыг нь хар. Энэ бүгд Түүний Үгийнхүч чадлаар биелжээ. Хэрэв Есүсийн Үг энэ бүхнийг гүйцэлдүүлэх чадвартай юм бол Түүний Үг таны амьдралд юуг гүйцэлдүүлэх боломжтой болохыг төсөөлөөд үз. Танд шаардлагатай зүйл бол ердөө л - сайн хөрс аж.
Тунгаан бодох ба хэлэлцэх:
- Есүс яагаад Бурханы Үгийг үр хэмээн дүрсэлсэн гэж та бодож байна вэ? Тэдний ижил талууд нь юу вэ?
- Хөрс зүрх сэтгэлийг тань илчлэн харуулдаг юм бол Үг сайн хөрсөнд таригдан, соёолох орон зайтай байн улмаар үр жимс гаргах нь гарцаагүй байхын тулд та юуг хийвэл зохих вэ?
- Бурханы Үг таны болон таны эргэн тойрон дахь хүмүүст хэрхэн нөлөөлөхийг та харж байсан бэ? Өөрийнхөө түүхийг хуваалц.
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!
More