Колоссай 2:1-3

Колоссай 2:1-3 АБ2013

Та нарын төлөө, Лаодикт байгаа болон зүс царайг минь үзээгүй бүгдийн төлөө хэр их тэмцэлтэй байдгийг минь та нар мэдээсэй гэж би хүсэж байна. Түүнчлэн тэдний зүрх нь урамшиж, хайранд холбогдсоноор тэд бүрэн дүүрэн ойлголтын бүх баялгийг мөн Бурханы нууцын мэдлэг болох Христийг олж аваасай гэж хүсэж байна. Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг.