Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
Залбирлын талаар бодох үед хамгийн түрүүнд таны санаанд юу орж ирдэг вэ? Та залбирах үедээ Бурханаас юуг хүсдэг вэ? Залбирлын амьдралыг тань юу хамгаас илүү эзэлдэг вэ?
Бууж өгөх болон баярлан тэмдэглэхийн уулзвар дээр жинхэнэ залбирал ирдэг. Залбирал бол Бурханд хүсэлтийн жагсаалтаа гардуулан өгөхөөс хамаагүй агуу зүйл бөгөөд Тэрээр амьд оршдог бөгөөд таныг аврах хүч чадалтай болоход талархдаг болохоо Түүнд хэлэхийг хэлдэг. Ийм төрлийн залбирал нь таныг гол төвд байршуулдаг бөгөөд жинхэнэ арга замаар Бурханыг тэнгэрлэг үйлчлэгч болгон байр суурийг нь бууруулдаг. Өөртөө хэрэгтэй байна гэж таны харах Түүний мэргэн оюун ухаан бол энэ биш юм. Зүрх сэтгэлийн тань тэмүүлэх нигүүлсэл бол энэ биш юм. Хүсэлтийн жагсаалт хэлбэрийн залбирал нь үнэндээ ингэж хэлдэг, "Надад юу хэрэгтэй болохыг би сайн мэдэх бөгөөд үүнийг биелүүлэхэд Та Өөрийнхөө хүч чадлыг ашиглах юм бол би үнэхээр талархах болно."
Бурханыг Бүтээгч, Аврагч, танд үнэхээр юу хэрэгтэй болохыг таниас ч илүүтэйгээр мэддэг болохыг нь мартах үед та ийм төрлийн залбирлыг залбирдаг. Гэвч үүнээс ч илүүтэйгээр, таны л хүсэх зүйл, хэрэгцээ, мэдрэмж чинь л хамгийн чухал болгодог. Энэ нь үнэндээ жинхэнэ залбирал биш юм. Жинхэнэ залбиралд, амьдралдаа буй хүсэлтээ Бурханы агуу, ухаалаг төлөвлөгөө болон зорилгод бууж өгдөг. Хүслээ Түүнийхэд бууж өгдөг. Бурхан таны жагсаалтад гарын үсэг зурж байгаа юм биш, харин та амьдралаа Түүнд бууж өгч байгаа хэрэг юм.
Тэгэхээр залбирал бол баяр тэмдэглэлт юм. Залбиралд Тэнгэрлэг Эцэгтэй байх нь үнэхээр ямар утга учиртай болох гайхамшигаас таашаал авдаг. Өөрийнхөө хаант улсыг танд өгөхөөр таныг сонгосон гэсэн бодит байдлаас та баяр хөөрийг олж авдаг. Хэрэгцээг тань хангахын тулд Өөрийнхөө гайхамшигт хүч чадлыг сул тавьдаг гэдэг бодит байдлаар та гайхшруулагддаг. Уучлал, аврал, өөрчлөлт, боломж олголт болон нигүүлслийн сунгалтыг та тэмдэглэдэг. Түүний ялалтын ажилд та багтсан болохоос баяр хөөрийг олж авдаг. Ирэх гайхамшигт ирээдүйгээс та найдварыг олж авдаг. Иммануел амьдралыг тань нигүүлслээрээ бүрхсэн учраас хэзээ ч ганцаараа биш гэдгээс та амар тайвныг олж авдаг. Өөрийнхөө мэргэн ухаан, зөвт байдал, хүч чадал болох өчүүхэн эх үүсвэрээс хамааралтай байлгахаар ганцааранг тань үлдээгээгүй гэдэг нь нигүүлсэл мөн гэсэн бодит байдлаас та амар тайвныг олж авдаг. Та Бурханы алдар, сайн сайхныг тунгаан бодоод тэмдэглэ. Амьдралыг эргэн тойрныхоо хүмүүс, нөхцөл байдлууд болон байршлуудаас хайх шаардлагагүй болсон харин мөнхийн амьдрал- болох амьдрал танд өгөгдсөн гэсэн бодит байдалд баярлан хөөр.
Жинхэнэ залбирал нь Бурханд хандан хүсэлтээ өргөхийг хамаардаг уу? Мэдээж тийм. Санаа зовнилоо Түүнд үүрүүл хэмээн Бурхан биднийг урамшуулдаг учир нь Тэр үнэхээр бидний төлөө санаа тавьдаг. Гэвч жинхэнэ залбирлын хүсэлт бол үргэлж бууж өгөлт, баярлан тэмдэглэлтийг агуулдаг. Хувиа хичээсэн шаардлагууд эсвэл гомдоллох хүсэлтүүд болон хувирахаас энэ л бууж өгөлт, тэмдэглэлтүүд сэргийлж байдаг. Ийм төрлийн хүсэлт бол таны амьдралд Бурханы нигүүлслийн багаж мөн. Бурханыг зохих байр сууринд нь байрлуулан, Түүний хүүхэд болох байр сууриа та тэмдэглэх үед залбирал таныг хүлэх хүлээсээс чөлөөлөхөд Бурханы ашиглах багаж болон хувирдаг. Үүнийг л нигүүлсэл гэдэг!
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.
More