Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
Бид бүгдээрээ л үүнийг магадгүй өдөр бүр үйлддэг байх. Бид өөрсдөө үүнийг хийж буйгаа ч мэддэггүй хэдий ч энэ нь өөрсдийгөө үзэх үзэл, бусдад хариу үйлдэхэд маань асар том нөлөөг үзүүлдэг. Бурханы гэр бүлд ч хүртэл харилцааны асуудлууд асар олон байдаг шалтгаануудын нэг бол энэ мөн. Асар их хор хөнөөлийг учруулах бидний хийх гээд байдаг тэр зүйл юү вэ? Бид бүгд л мартдаг.
Амьдралын зав чөлөөгүй байдал, өөрөө өөрсөд дээрээ төвлөрсөн байдалдаа харамсалтай нь бид бүгд амьдрал маань өршөөлөөр хэр зэрэг ивээгдсэн, үүгээр ямар ихээр дахин чиглүүлэгдсэн болохоо мартдаг. Бид Түүний уур хилэнг хүртвэл зохих байтал Бурхан Өөрийнхөө хайр ивээлийг бидэнд өгсөн гэсэн үнэн нь үгийг нь мэддэг байсан хэдий ч дахин санахгүй байгаа дууны үг мэт ой санамжаас минь алгуур үгүй болдог. Өглөө бүр цоо шинэ нигүүлсэл бидэндтэй мэндчилдэг гэдэг бодит байдал нь өдөртөө ухаангүйгээр бэлтгэж байхад минь бодол санааг маань татдаг зүйл огт биш. Зайлшгүй хэрэгцээтэй амралтыг олж авахаар өдрийн төгсгөлд толгойгоо дэрэн дээр тавих үедээ бидний өчүүхэн амьдралд Бурханы мутраас дусалсан олон нигүүлслүүдийг эргэн харж чадалгүй өнгөрдөг. Хэрэв Аврагчийн нигүүлсэл хувийн түүхэнд маань бичигдээгүй байсан бол амьдрал маань ямар байх байсан бол хэмээн тунгаан бодох, сууж энэ талаар бодоход цаг гаргаж бид ихэнхдээ чаддаггүй. Харамсалтай нь, бид бүгдээрээ хэт их өршөөлийг мартагчид болох гээд байдаг. Өршөөлийг мартах нь аюултай зүйл учир нь, өөрийгөө болон бусдыг үзэх үзлийг тань энэ нь хэлбэржүүлдэг.
Өршөөлийг та эргэн санах үедээ тэрхүү ивээгдсэн өршөөлийг олж авахуйц ямар ч зүйлийг хийгээгүй болохоо мөн санаж байдаг. Өршөөлийг эргэн санах үедээ та бол даруу, талархагч, зөөлөн нэгэн байдаг. Өршөөлийг та эргэн санах үед, гомдоллох талархлаар, өөрөө өөртөө төвлөрсөн хүсэл магтаалд байр сууриа тавьж өгдөг. Гэвч та өршөөлийг мартах үед, танд байгаа зүйлс нь таны хийсэн зүйл гэдгийг бардмаар өөрөө өөртөө хэлж байдаг. Өршөөлийг та мартах үед зөвхөн өршөөлийн гаргах үр жимсийн гавъяаг та өөртөө хүлээн авч байдаг. Өршөөлийг мартах үед та өөрийгөө зөвт, хүртвэл зохих нэгэн гэж нэрлэж, улмаар та шаардсан, эрхтэй гэсэн амьдралаар амьдардаг.
Өршөөлийг та мартан, өөрөө өөрийгөө аливааг хүртэх зохистой нэгэн гэж бодох үед таны хувьд бусдад өршөөлийг сунгахгүй байх нь үнэхээр амархан болж ирдэг. Та болон бусад хүмүүс өөр өөрсдийнхөө хүртвэл зохихыг л хүртэж байна гэж та бардмаар боддог.Бардам зүрх тань зөөлөн биш, тиймээс энэ нь бусдын зовлонтой байдлаар тэр бүр хөндүүрлэгдээд байдаггүй. Хэрэгцээ ихтэй ах дүүгээсээ та тийм ч өөр биш болохоо та мартдаг бөгөөд та хоёрын аль чинь ч Бурханы өмнө хүртвэл зохих нэгэн гэж зогсдоггүй болохыг ухааралгүй өнгөрдөг. Бусдыг гэсэн өршөөл өсдөг хөрс бол даруу зан мөн. Өршөөлд талархалтай байдлыг өргөснөөр бусдад өршөөлийг сунгах сэдэлт болдог. Паул ийнхүү хэлжээ, "Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд" (Ефес 4:32).
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.
More