Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
Жинхэнэ хайрыг тодорхойлох чанарууд бол, "үнэн, даруу, баяр хөөртэй бас тэвчээртэй байдал" гэж би бичих үедээ зүрх минь буруутгалын гунигтай байдлаар дүүрсэн. "Хайр минь ихэнхдээ үнэн байж чаддаггүй." гэж би бодсон. Үгүй дээ, энд би үнэнийг хуурамчтай адил утгаар хэлсэн юм биш шүү. "Би чамд хайргүй хэдий ч би хайртай мэт дүр эсгэх болно" гэсэн хуурамч дүр эсгэсэн хайрын талаар би энд ярьж байгаа юм биш. Энд ярьж буй үнэн гэдэг нь "шулуун" гэсэн утгатай бөгөөд энэ нь харваач хүн саадагнаасаа гаргах нумтай адил. Тэрээр шув шулуухан нумтай байхыг хүсэх бөгөөд нумаар үүнийг харвах үед энэ нь буруу зүг рүү эргэхгүй байх болно. Энд дурдаж буй үнэн нь бат тогтвортой, найдвартай, таарамжгүй зүг рүү явахгүй байхуйц гэсэн утгатай. Гунигтай зүйл гэвэл, хайр минь үргэлж бат тогтвортой байж чадахгүй байсаар байгаа явдал юм. Хэн нэгэн надтай санал нийлэхгүй, төлөвлөсөн зүйлд маань хэн нэгэн саад болох, төсөөлөөгүй байсан хүлээлтэд хүчээр тулгагдах үедээ эсвэл миний олж авах зохистой гэж бодсон тэр зүйлийг маань хэн нэгэн хүн олж авах үед хайрлахаас хамаагүй бага арга замаар хариу үйлдэхэд соригдох нь маш амархан байдаг.
Хоёрдахь үг болох даруу зан бол яагаад би ийнхүү хариу үйлддэг болохыг маань тайлбарладаг. Надад даруу зан дутмаг хэвээр байна. Би бүхий л зүйлийг өөрийнхөө төлөвлөгөө, мэдрэмжүүд, хүслүүд, бодсон санаснаараа байлгах гээд байдаг хэвээрээ л байна. Би Бурханд таалагдан, бусдыг хайрлахуйц байсан эсэхийнхээ оронд өөрөө өөртөө таацуулж чадсан эсэхээс өдөр минь "сайхан" байсан гэж үнэлэхэд соригдсон хэвээрээ л байна. Би өөрийнхөө амьдралыг эзэмшигч нэгэн мэт амьдрахад соригдсон хэвээр байгаа бөгөөд би бол үнээр худалдагдан авагдсан нэгэн мэт амьдарч чадахгүй байсаар байна. Энэ бүхэн нь баяр хөөртэй гэсэн гуравдахь үгийн оронд хайрыг ядаргаатай зүйл болгоход хүргэдэг. Та өөрөө өөрийнхөө л төлөө амьдрах үед бусдыг хайрлах дуудлага нь үргэлж ядаргаа болж хувирдаг нь үнэхээр үнэн.
Хайрын хамгийн агуу бөгөөд хэцүү хэмжүүр болох сүүлчийн үгэнд биднийг чиглүүлдэг: тэвчээр. Итгэмжгүй хайр бол үнэ цэнэ үгүй хайр юм. Салхитай хамт өөрчлөгдөх хайр нь үнэндээ хайр биш. Энэ нь хэврэг бөгөөд хоромын төдийд л өгөгдөх хайр бөгөөд сайнаас илүү хор уршигийг л үзүүлдэг. Тийм учраас Бурханы итгэмжит, мөнхийн хайр бол маш агуу, сэдэлтийг өгөгч тохь тух байдаг.
Тэгвэл дараах асуулт урган гардаг, "Би хаанаас ийм төрлийн хайрыг олж авах вэ?" Тэгэхээр энэ нь өөрийгөө босгон, үүнээс хамаагүй дээрээр хийх болно хэмээн өөрөө өөртөө хэлэхээс хэзээ ч ирдэггүй. Хэрэв танд ийм төрлийн өөрөө өөрийгөө сэргээх хүч чадал байсан бол Есүс Христийн загалмай танд огт хэрэггүй байх байсан. Өөрөө өөрийгөө хайрлах өөрөө өөр дээрээ төвлөрсөн хайрын хүлээсээс зугтаах мөн бусдыг үнэхээр хайрлаж эхлэх цорын ганц арга зам бол уучлагч, чөлөөлөгч, хүч чадлыг өгөгч, мөн мөнхийн хайрыг өөрийнхөө дотор оруулах юм. Тэрхүү хайранд би улам илүү талархах үедээ үүнийг бусдад өгөхөөс би улам илүү баяр хөөрийг олж авдаг. Бурханы сайн дураараа өгсөн хайр нь зүрх сэтгэлдээ би хайрыг агуулах бөгөөд улмаар үүнийг бусдад баяр хөөртэйгөөр өгөх цор ганц найдвар мөн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.
More