Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Paul Tripp's Daily Thanksgiving Devotional

12-с 1 дахь өдөр

Гэм маш чухал хоёр зүйлийг үйлддэг. Нэгдүгээрт, энэ нь өөрсдийгөө дэлхийн гол төв болгоход, амьдрал бол биднийг л гэсэн зүйл болгоход хүргэдэг. Өөрсөд дээрээ төвлөрсөн үедээ бид хүслүүд, хэрэгцээнүүд, мэдрэмжүүд дээрээ л үндэслэдэг. Учир нь бидэнд өгөгдсөн олон гайхалтай ивээлийн оронд байхгүй зүйл дээрээ л төвлөрөх гээд, төвлөрчихөөд байдаг. Гэвч үүнээс илүү зүйл бий; бид өөрсөд дээрээ төвлөрсөн учраас тооцоо хөтлөх, өөрсөддөө байгаа зүйлээ бусдад байгаа зүйлтэй тогтмол харьцуулах гээд байх нь бий. Энэ бол сэтгэл хангалуун бус амьдрал ба шунал юм. Шунал үргэлж хувиа хичээсэн байдаг.

Гэмийн үүнтэй адил хор уршгийг бидэнд үйлддэг хоёрдахь зүйл нь зөвхөн босоогоор олж авах боломжтой зүйлийг хөндлөнгөөс хайхад биднийг хүргэдэг. Тиймээс бид бүтээлээс амьдрал, найдвар, амар тайван, амралт, сэтгэл хангалуун байдал, хэн болохоо, утга учир болон зорилго, дотоод амар тайван, үргэлжлүүлсээр байх сэдэлтээ хайдаг. Эдгээрээс алийг нь ч бүтээл бидэнд өгч чаддаггүйд гол асуудал оршдог. Зүрх сэтгэлийг тань хангахын тулд бүтээл бүтээгдээгүй. Зүрх сэтгэлийг тань хангахуйц Цорын ганц Нэгэн болох рүү таныг заах том хуруу байхаар бүтээл бүтээгдсэн юм. Ихэнх хүмүүс өнөө өглөө сэрээд ямар нэгэн арга замаар бүтээлээс өөрсдийнхөө аврагч болооч хэмээн гуйх хэдий ч энэ бол бүтээлийн биш зөвхөн Бурханы танд өгч чадах зүйл аж.

"Тэнгэрт Танаас гадна Хэн надад байгаа вэ? Танаас өөр юуг ч газар дээр би үл хүснэ. Бие махбод хийгээд зүрх минь үгүй болж болох ч, Бурхан мөнхөд зүрхний минь хад, хувь ногдол минь юм" (Дуулал 73:25-26). Энэ бол сэтгэл хангалуун байх нууцад суралцсан хүний үгс аж. Түүнээс л та хайж байсан амьдралаа олж авсан учраас Өгөгчид сэтгэл хангалуун байх үедээ ихэнх хүмүүсийн хувьд сэтгэл гонсойлгом оршихуй нь болох сэтгэл хангалуун байдлын шунахай эрэл хайгуулаас та чөлөөлөгддөг. Тийм ээ, Түүн дотор л амралтыг та олж авах үед зүрх сэтгэл тань жинхэнэ амралтыг олж авах болно гэдэг нь үнэн.

Нигүүлслийн хамгийн үзэсгэлэнт үр жимсүүдийн нэг бол-сэтгэл хангалуун зүрх сэтгэл, шаардахаасаа илүүтэйгээр магтаалд зориулах, хүсэх санаа зоволтоос илүүтэйгээр талархлын баяр хөөрт зориулах зүрх сэтгэл мөн. Хүн бүрт энэ төрлийн амар тайван амьдралыг санал болгодог зүйл бол нигүүлсэл, гагцхүү нигүүлсэл л мөн аж. Тэр нигүүлсэл рүү та гараа сунгахыг хүсэхгүй байна гэж үү?

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Paul Tripp's Daily Thanksgiving Devotional

Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/ -с үзнэ үү