Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
Би үргэлж сэтгэл хангалуун байдаг гэж хэлж чаддаг ч байсан болоосой гэж би ямар их хүснэ вэ. Би хэзээ ч гомдоллодоггүй гэж хэлж чаддаг ч байсан болоосой гэж би ямар их хүснэ вэ. Би бусдад байгаа зүйлийг би хэзээ ч хүсдэггүй гэж хэлж чаддаг ч байсан болооосой гэж би ямар их хүснэ вэ. Би бусад хүмүүсийн амьдралд хэзээ ч атаархдаггүй гэж хэлж чаддаг ч байсан болоосой гэж би ямар их хүснэ вэ. Надад өгөх байсан зүйлийг Бурхан хэн нэгэн өөр хүнд өгсөн гэж хэзээ ч боддоггүй гэж хэлэхийг би ямар их хүснэ вэ. Байхгүй зүйлсийнхээ оронд өөртөө байгаа ивээлүүдээ тоолохдоо би сайн гэж хэлэхийг би ямар их хүснэ вэ. Аливааг хүсэх хүсэл маань тийм ч их биш гэж хэлж чаддаг ч байсан болоосой гэж би ямар ихээр хүснэ вэ. Зүрх сэтгэл минь сэтгэл хангалуун болохыг би ямар ихээр хүснэ вэ.
Эдгээр нь бүгд л хүслүүд учир нь эдгээр нь миний хувьд бүрэн төгс үнэн болж хараахан амжаагүй байгаа. Атаархал зүрхэнд минь нууцхан байсаар л байна. Энд байсаар байх гэмийн харанхуй үр дүнгүүдийн нэг бол энэ мөн. Библи яагаад атаархлын эсрэг тийм хүчтэйгээр ярьдаг вэ? Хариулт нь бол энэ байна: атаархал зүрхийг чинь эзэмших үед Бурханыг хайрлах хайр зүрхийг тань эзэмддэггүй. Атаархал юуг үйлддэг талаар бодож үзэцгээе. Энэ нь таны хүртэх зохисгүй ивээлүүдийг та хүртвэл зохих нэгэн гэж таамагладаг. Зүрх тань атаархлаар удирдуулагдах үедээ "Би бол ивээгдсэн" гэдэг хандлага "Би хүртвэл зохих нэгэн" гэсэн хандлагаар солигддог. Атаархлын гол цөм бол хувиа хичээсэн байдал мөн.Атаархал нь үргэлж таныг дэлхийн цөмд тавьж байдаг. Энэ нь бүхий л зүйл таны төлөө байх ёстой юм шиг болгодог. Энэ нь өөрийнхөө хүслүүд, хэрэгцээнүүд, мэдрэмжүүд бол хамгийн гол нь гэсэн үзэл санаанаас амьдралыг дүгнэн цэгнэхэд таныг хүргэдэг.
Харамсалтай нь атаархал бол Бурханы сайн сайхан, итгэмжит байдал, мэргэн ухаанд эргэлзэхэд таныг хүргэдэг. Атаархал Бурханыг юу хийж байгаагаа огт мэддэггүй эсвэл хийнэ гэж амласан зүйлдээ итгэмжтэй байхгүй байна гэж буруутгадаг. Өөр хүнд байгаа ивээл нь таных байх ёстой байсан гэдэгт та итгэх юм бол та зүгээр л тэр хүнтэй асуудалтай байгаа юм биш та Бурхантай асуудалтай байна гэсэн үг. Та Бурханы сайн сайханд эргэлзэж эхлэх үед тусламж аваар Түүнд рүү очихоо больдог. Яагаад? Учир нь эргэлзэж эхлэсэн нэгнийхээ тусламжийг эрж хайдаг хүн гэж байдаггүй.
Сүнсний хувьд үхмэл өөр нэгэн зүйлийг атаархал хийдэг. Хэнд ч байхгүй ойлголтыг энэ нь таамагладаг. Тэр хүний амьдралыг та хэнээс ч илүүтэйгээр мэддэг мөн Бурханаас илүүтэйгээр юу нь хамгийн сайн болох талаарх тодорхой ойлголт танд байдаг хэмээн энэ нь таамагладаг. Цаашилбал, атаархал нь Бурханы гайхалтай аврагч, өөрчлөгч, хүчирхэгжүүлэгч, чөлөөлөгч нигүүлслийг мартахад таныг хүргэдэг. Өөртөө байхгүй зүйлийг тоолоход та хамаг цаг заваа үрж байгаа учраас Бурханы нигүүлслийн агуу ивээл болох-бидний олж авах байсан, хүрэх байсан, эсвэл хүртэхайсан ивээлүүд-үл ойшоогдон, үл тэмдэглэгдэн хоцордог. Атаархал Бурханы таныг дуудсан амьдралын оронд та юуг хүсч буйд илүү их анхаарал төвлөрүүлдэг учраас энэ нь Бурханы тушаалууд, сануулгуудад анхаарахгүй байхад таныг хүргэдэг бөгөөд улмаар ёс зүйн аюултай байдалд таныг үлдээдэг. Атаархлын цорын ганц шийдэл бол Бурханы аврагч нигүүлсэл болох-өөрөө өөртөө л төвлөрсөн гэмтнүүдийг Бурханыг баяр хөөртэйгөөр, сэтгэл хангалуунаар магтагчид болгон хувиргадаг тэр нигүүлсэл юм.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.
More