Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
Бурханд таалагдахын тулд таны хийж чадах зүйл гэж ганц ч байдаггүй. Та үүнийг хүлээн зөвшөөрч, байнга санах ёстой. Бурханы ариун шаардлагыг хангахуйц зөвт нэгэн байж та хэзээ ч чадахгүй. Бодол санаа тань хэзээ ч ариун байж чадахгүй. Хүслүүд тань хэзээ ч ариун байж чадахгүй. Үгс тань хэзээ ч цэвэр байж чадахгүй. Сонголтууд, үйлдлүүд тань Бурханы хүндлэхүйц байж хэзээ ч чадахгүй. Та болон бидний хувьд тэр хэмжээс бол хүрч чадахааргүй өндөр аж. Үүнээс хасах зүйл гэж нэг ч байхгүй. Бид бүгдээрээ адилхан хуулийн хэмжээс, адилхан гэмийн төлөөсөө төлөх чадваргүй байдал дор амьдардаг. Дуулгавартай байдлаас илүү бид тэрслэхдээ гарамгай хүмүүс. Бид даруу байдлаас илүү төрөлхийн бардам хүмүүс. Бурханыг хүндлэхээсээ илүү хуурамч бурхдыг бид шүтдэг. Тэднийг хайрлахаас илүү тэдэнтэй дайн өрнүүлэхдээ бид гарамгай хүмүүс. Сэтгэл ханамжтай байдлаас илүү шунал бидэнд төрөлхийн мэт санагддаг. Ямар нэгэн байдлаар бид бүгдээрээ л хулгайчид мөн. Бусдад байгаа зүйлсийг бид бүгд шунан хүсдэг. Үнэнийг хамгаалахаасаа илүү гажуудуулахдаа бид гарамгай хүмүүс. Нигүүлслийг бусдад сунгахын оронд бид үгсээрээ бусдыг буруушаадаг. Бурханаас тусгаар байдлаар бид хэзээ ч хэмжээст нь хүрэхгүй болохоо өдөр бүр баталдаг.
Энэ бол, "Бүхнийг өгүүлэх" өгүүлбэр мөн: "Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгч л юм" (Ром 3:20). Энэ яагаад үнэн гэж? Энэ бол үнэн. Учир нь "Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй" (Ром 3:23). Энэ нь бүх хүнийг хамарсан хэллэг аж. Үүнд хамаарахгүй хүн гэж нэг ч байхгүй. Өөрсдийнхөө зүрх сэтгэлд, өөрсдийнхөө хэн болоход бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй сэтгэл донсолгом, даруу болгогч мэдээ бол энэ мөн. Гэвч ингэж хүлээн зөвшөөрөхөд хэцүү мэдээ бол өөрийгөө үзэн ядахуйц сэтгэлээр унагахад оруулах биш харин мөнхийн найдвар, баяр хөөрт орох хаалга юм. Хэн болохоо болон юуг хийж чадахгүй болохоо л та хүлээн зөвшөөрөх үед Бурханы бэлэг ямар чухал шаардлагатай болохыг ухаарч эхэлдэг. Одоо Паул, Ром номын 3-р бүлэгт хэлсэнчлэн сайн болон муу мэдээг нэгтгэцгээе. Тэрээр ингэж бичжээ, "Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй" боловч түүх ингээд төгчихдөггүй. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн ингэж хэлжээ, "Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ. Урьд үйлдэгдсэн нүглүүдийг Бурхан тэвчиж өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав" (23-25-р эшлэлүүд).
Зөвтгөл нь эвлэрүүллийн золилт мөн. Есүсийн золилт нь Бурханы уур хилэнг зайлуулсан бөгөөд Бурхан ба өөрсдийнхөө итгэлийг Түүнд тавигч бүх хүмүүсийн хооронд эвлэрүүллийг бий болгосон. Бурхан гэмийг үзэн яддаг учраас бид Түүнтэй харилцаатай байх цорын ганц арга зам бол бидний гэмийн шийтгэлийг Христ Өөрийнхөө амиар төлөх явдал байв. Бурханд таалагдахын тулд та дуулгавартай байх хэрэггүй. Христ бидний өмнөөс Бурханы тааллыг олж авсан. Тиймээс таны дуулгавартай байдал бол айсны үндсэн дээрх төлбөр биш харин таны хаана байгаа тэр л газарт тантай уулзсан бас таны өөрөө хийж чадахгүй тэр л зүйлийг хийсэн Бурханд өргөх талархлын дуу юм.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.
More