Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар
Энэ бол бид бүхний байнга хийх гээд байдаг зүйлийн нэг мөн. Бид бүгдээрээ амьдралыг буруу газруудаас хайх гээд байдаг. Үнэн хэрэгтээ бид бүгдээрээ амьдралыг зөвхөн босоогоор л олж авахаар байхад амьдралыг хөндлөнгөөс хайх гээд байдаг. Ямар нэгэн байдал, арга замаар амьдралыг бүтээгдсэн ертөнцөөс хайх гээд байдаг. Бид бүгдээрээ хувийн "хэрэв-байсан бол" гэдэг жагсаалтыг агуулсаар байна. "Хэрэв би гэрлэсэн л байсан бол аз жаргалтай байх байсан." "Хэрэв би тэр ажлыг өөрийнхөө болгочих л юм бол сэтгэл хангалуун байх байсан." "Хэрэв бид тэр хаусыг худалдаад авчих л юм бол өөр ямар ч зүйлийг хүсэхгүй байх байсан." "Гэрлэлт маань үүнээс хамаагүй дээр байсан бол бүх зүйл сайхан болох байсан." "Хэрэв хүүхдүүд маань зөв хүн болчих л юм бол сэтгэл хангалуун байх байсан." "Хэрэв би ____ийг л олоод авчих юм бол үүнээс өөр хүсэх зүйл надад ганц ч байхгүй байх байсан." "Хэрэв санхүү маань улам илүү тогтвортой байх юм бол би хэзээ ч дахин гомдоллохгүй байх байсан."
"Хэрэв-байсан бол" гэдгийн нөгөө талд юу байгаа нь амьдрал, амар тайван, баяр хөөр, найдвар болон зүрх сэтгэлийн дуусашгүй сэтгэл хангалуун байдлыг юунаас хайж байгаа болохыг тань харуулдаг. Дүүргэхгүй зүйлд та мөнгөө үрэх, хэзээ ч сэтгэл хангалуун болгож чадахгүй зүйлийг олж авахын тулд хэт их ажилласаар байхаа та үргэлжлүүлсээр байдагт асуудал оршдог. Таныг тарган, донтсон, өртэй, сэтгэл хангалуун бус зүрх сэтгэлтэй хэвээр нь үлдээдэг зүйл бол маш том, сүйрүүлэхүйц сүнсний эмх замбараагүй байдал юм. Яагаад? Учир нь дэлхий ертөнц таны аврагч болж хэзээ ч чадахгүй. Энэхүү бие махбодын болооод бүтээгдсэн дэлхий, бүхий л үзэсгэлэнт зүйл, дуу чимээ, байршил, туршлага, харилцааныхаа хамт байх үедээ ч хүртэл зүрх сэтгэлийг тань хангах ямар ч чадамжгүй. Энэ дэлхий зүрх сэтгэлдээ сэтгэл хангалуун байдал, амралтыг олж авахуйц цор ганц газар руу чиглүүлэх том хуруу байхаар Бурханаар бүтээгджээ. Бурхан дотор, зөвхөн Бурхан дотор л амралтыг олж авах үедээ зүрх сэтгэл тань амрах болно.
Тиймээс Есүс ингэж хэлдэг: "Өмч хөрөнгөө худалдаад өглөг өг. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, шавхагдашгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй" (Лук 12:33). Амьдралыг өгөх боловуу хэмээн найдахдаа өнөөдөр та зүрх сэтгэлээ юунд дэгээдэх вэ? Зүрх сэтгэлийн амар тайван, амралтыг та хаанаас хайх вэ? Дуусашгүй найдвар, зүрх зориг, шалтгааныг өгөөсэй хэмээн та юу руу гараа сунгах вэ? Зөвхөн Бүтээгчийн өгч чадах зүйлийг олж авахыг хичээн бүтээлийн хаанаас та эрэх вэ? Сүнсний тань гэдсийг дүүргэж хэзээ ч чадахгүй ямар талхыг та өнөөдөр худалдан авах вэ?
Христ дотор аль хэдийнээ өгөгдсөн зүйлийг бүтээлээс та яагаад улангасан эрж хайна вэ? Хэрэгтэй бүхий л хэрэгцээг Өөрийнхөө нигүүлслээр хангахын тулд Аврагч тань болон Есүс аль хэдийнээ ирсэн байтал яагаад та энэхүү унасан дэлхийг өөрийнхөө аврагч болгохыг хүснэ вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.
More