Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Paul Tripp's Daily Thanksgiving Devotional

12-с 11 дахь өдөр

Мартамхай байдлын гэм бол харилцаанд оршдог хамгийн агуу гэмүүдийн нэг гэдэг нь үнэн. Есүсийн хэлсэн дараах сургаалт зүйрлэлийг авч үзнэ үү:

Иймээс тэнгэрийн хаанчлал нь зарц нартайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаан лугаа адил юм. Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгнийг түүнд аваачив. Харин түүнд төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ. Зарц сөхрөн унаж түүнд мөргөөд “Эзэн, намайг тэвчиж хүлцэнэ үү. Би танд бүгдийг төлнө” гэж гуйхад зарцын эзэн ихэд өрөвдөн түүнийг суллаж, өрийг нь хэлтрүүлжээ. Харин өнөөх зарц гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан анд болох нэгэн зарцыг олж хараад барьж авч хоолойг нь боон, “Өрөө төл” гэв. Харин анд нь болох тэр зарц сөхрөн унаж, түүнээс гуйн “Намайг тэвчиж хүлцээч. Чамд бүгдийг төлнө” гэжээ. Харин тэр үл хүсэн, явж түүнийг өр ширээ төлтөл нь шоронд хаяв. Анд зарц нар нь болсон явдлыг хараад ихэд гутарч, эзэндээ очиж, болсон бүгдийг мэдэгджээ. Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад түүнд “Ёрын муу зарц, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. Би чамайг өршөөсний адил чи бас анд чинь болох тэр зарцыг өршөөх ёстой байсан бус уу?” (Матай 18:23-33) гэв.

Бид ч бас мартамхай хүмүүс. Бидэнд өөрсөд дээр маань асгарсан хайр, өршөөлийн ямар агуу болохыг бид бүгдээрээ мартдаг. Амьдралд байх хамгийн шилдэг зүйлийг өөрсдийнхөө хүчээр олж авч хэзээ ч чадахгүй эсвэл бидэнд өгөгдөх зохисгүй байсныг бид бүгд мартдаг; эдгээр нь нигүүлслийн улмаас л бидэнд өгөгдсөн. Асуудал энд байна: өөртөө өгөгдсөн нигүүлслийг мартах тэр хэмжээгээр бусдад нигүүлслийг сунгахгүй байх нь амархан болж ирдэг. Хэр хэмжээтэйгээр уучлагдсан болохоо мартах хэмжээгээрээ амьдралдаа байх хүмүүсийг уучилж чадахгүй байх нь амархан болж ирдэг. Ямар ч үнэгүйгээр өгөгдсөн хайрын төлөө талархсан зүрх сэтгэлтэй байж чадахгүй юм бол тэр хэмжээгээрээ бусдыг хайрлавал зохистойгоор хайрлахгүй байх нь танд амархан болж ирдэг.

Өөрт нь нигүүлсэл ямар их хэрэгтэйг мөн өршөөлийн Бурханаас энэ нь өгөгдсөн болохыг зүрхнийхээ гүнээс мэддэг хүнээс илүүтэйгээр нигүүлслийг үзүүлдэг хүн гэж байхгүй болох нь үнэн байсаар ирсэн. Бид өөрсдийнхөө хүчээр хэзээ ч олж авч чадахааргүй зүйлийг Тэр өгдөг байтал бид яагаад бусдад тулгах шаардлагад маань нийцэх хүртэл нь бусдад нигүүлслийг үзүүлэхгүй эсвэл нигүүлслийг үзүүлэхээс татгалздаг юм бол? Нэн даруй уучлах дуудлага нь бидэнд өөрсдөд маань уучлал ямар их хэрэгтэй болохыг илчилдэг. Нигүүлсэл үзүүлэх дуудлага нь бидэнд өөрсдөд маань нигүүлсэл ямар их хэрэгтэйг илчилдэг. Уучлах дуудлага нь эргэн санах, талархах дуудлагатай хамт өгөгддөг аж. Ямар хангалтгүй нэгэн болохоо эргэн санах үедээ өөрөөсөө бусад хангалтгүй хүмүүст уян зөөлнөөр хандах бөгөөд таны цорын ганц найдвар болох тэр л нигүүлслийг тэр хүмүүс ч мөн адил хүлээн аваасай гэж та хүсдэг. Бурхан бидэнд эргэн санах нигүүлслийг болоод өөрсдөд маань өгөгдсөн зүйлийг бусдад өгөх бэлэн байдлыг өгөх болтугай.

Бичээс

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Paul Tripp's Daily Thanksgiving Devotional

Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/ -с үзнэ үү