Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Paul Tripp's Daily Thanksgiving Devotional

12-с 7 дахь өдөр

Надтай хамтбодоход хэдхэн хормыг зарцуул. Та ивээлийн эсвэл гомдоллын аль амьдралаар амьдарч байна вэ? Гомдоллоход маш амархан байдаг. Бусдаас бурууг олоход маш амархан байдаг. Сэтгэл хангалуун бус байхад маш амархан байдаг. Хүссэндээ хүрэхгүй байгаа зүйлийг олоход маш амархан байдаг. Уцаарлан бас тэвчээргүй байхад амархан байдаг. Амьдралын хүнд хэцүү зүйлсийн талаар гаслан ёолоход амархан байдаг. Сэтгэл хангалуун бус байхад маш амархан байдаг.

Эдгээр зүйлс яагаад тийм амархан байдаг вэ? Эдгээр нь амархан байдаг учир нь гэм бүхий л зүйл бидний төлөө байх ёстой мэтээр бодоход биднийг хүргэдэг. Учир нь гэм хувиа хичээсэн байдалд үндэслэдэг бөгөөд бид бүгдээрээ л хүслүүд, хэрэгцээнүүд, мэдрэмжүүдийг маань хязгаарлахуйц жижиг болгон ертөнцөө агшаах гээд байдаг. Хүсэх зүйлсийнхээ хэр зэргийг нь бид олж авсан болохоороо амьдрал маань хэр сайн байгааг шүүх гээд байдаг. Гудамжны хэмжээнд авч үзвэл Бурханыг мартсан, өөрөө өөрийгөө л гэсэн амьдралаар амьдрах нь үнэхээр дур булаам мэт санагддаг. Хэрэв та өөрийгөө ертөнцийнхөө гол төвд нь тавих юм бол гомдоллох хангалттай зүйл танд байх болно.

Хүмүүс болон аливаа зүйлс Бурханы төлөвлөсний дагуу үйл ажиллагаагаа явуулж чадахгүй тийм мөхсөн ертөнцөд бид амьдардаг гэдэг нь мөн үнэн. Энэ дэлхий үнэхээр сүйрсэн. Энд амьдрах нь үнэхээр хэцүү. Том, жижиг олон төрлийн хүнд байдлуудтай та нүүр тулдаг. Хүмүүс таны урамыг хугалах болно. Тэд таны амьдралыг улам хэцүү болгодог. Бэрхшээл таны өмнө гарч ирсээр байдаг. Ямар нэгэн арга замаар, ертөнцийн мөхсөн байдал нь үүд хаалгаар тань өдөр бүр орж ирж байдаг. Энэхүү мөхсөн ертөнцийн хүнд хэцүү байдлыг гэмийн өөрөө өөртөө төвлөрсөн байдалтай холих юм бол мөхлийн эсвэл дор хаяж сэтгэл ханамжгүй байдлын зовлонтой амьдралаар амьдрах жорыг та олж авах болно.

Гомдоллон гоншгонохыг Библи дээр өчүүхэн зүйл гэж үздэггүй. Д хууль 1-р бүлэгт, Израильчууд амьдралынхаа талаар хэрхэн гомдоллосон, тэрхүү гомолд нь Бурханы сайн сайхан, мэргэн ухааны талаарх асуултууд нэвт шингэсэн талаар Мосе өгүүлсэн байдаг. Тэд гомдоллосноороо хүмүүс Түүний эсрэг тэрсэлсэн; Түүний дуудсан зүйлсийг тэд хийх хүсэлгүй байгаагаа тэд харуулсан нь тэрслэлийг боломжтой болгосонд Бурханы санаа байжээ.Зүрхний тань баяр хөөр эсвэл гомдол Бурханд найдах болон Түүний хүслийн дагуу үйлдэх хүслийг тань хэлбэржүүлж байдаг.

Гомдоллох нь Бурханы нигүүлслийг мартдаг аж. Энэ нь Түүний оршихуйг үл тоомсорлодог. Энэ нь Түүний амлалтын гоо үзэсгэлэнг харж чадахгүй өнгөрдөг. Энэ нь бүтээл дэх Түүний сүр жавхланг анзаарагдалгүй өнгөрөх боломжийг олгодог. Энэ нь Түүний сайн сайхан, итгэмжит байдал, хайранд эргэлздэг. Энэ нь Тэр байгаа эсэх мөн Тэрээр анхаарал халамж тавьдаг эсэхэд эргэлздэг. Хэрэв та Бурханд итгэдэг бөгөөд Тэрээр оршин байх бүхий л зүйлсийг хянадаг гэдэгт итгэдэг бол бүхий л гомдол чинь эцэстээ Түүний эсрэг гомдол гэдгийг та хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм ээ, гомдоллох нь үнэхээр амархан байдаг. Бид бүрийн дээр ирэх өдөр бүрийн ивээлийн талаар мартах нь үнэхээр амархан байдаг. Бидний гомдоллоход бэлэн байдал маань ямар ч гомдлолгүйгээр, бидэнд өгөхийн тулд Өөрийнхөө хүслээр нас барсан Есүсийн уучлагч болоод аврагч нигүүлсэлтэй зөрчилддөг бас нэг зүйл мөн.

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Paul Tripp's Daily Thanksgiving Devotional

Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/ -с үзнэ үү