Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Paul Tripp's Daily Thanksgiving Devotional

12-с 5 дахь өдөр

Энэ бол хүн бүрийн теологийн үндсэн зарчимд байдаг зүйлсийн нэг хэдий ч бид үүнд итгэдэг мэтээр тэр бүр амьдарч чаддаггүй. Үүгээр бүх зүйл хязгаарлагддаггүй гэдэгт бид бүгд итгэдэг хэмээн бид хэлдэг. Энэ амьдрал төгсгөл болох үед үүнээс цааш амьдрал байлаг гэдэгт бид үнэхээр итгэдэг гэж бид хэлдэг. Албан ёсны теологи маань ирэх шинэ диваажин, шинэ дэлхийн талаарх бодит үнэнийг агуулсан байдаг. Гэсэн хэдий ч бидэнд өгөгдсөн зүйл бол энэ л хором мөч мөн гэдэгт бид итгэх үедээ үүнээс ирэх санаа зоволт, шуурганд туугдсан мэт амьдралаар амьдрах гээд байх нь бий.

Амьдралд бодит, түгээмэл асуудал гэвэл энэ байна: ирэх диваажинд та зүрхнийхээ харааг төвлөрүүлэхгүй юм бол энэхүү унасан дэлхийг хэзээ ч байх боломжгүй диваажин болгохоор та хичээх болно. Амьд байх хүн бүрийн зүрхэнд диваажинг хүсэх хүсэл байдаг. Ойчсон хүүхдийн уйлах нь диваажингийн төлөөх уйлаан байдаг. Тоглоомын талбай дээр бусад хүүхдүүд өөртэй нь тоглоогүйгээс уйлах сургуулийн насны хүүхдийн уйлаан нь диваажинг хүсэх нэгний уйлаан байдаг. Найз нөхөдгүй, гэр бүлгүй нэгний мэдрэх өвдөлт нь диваажинг хүсэхээс ирэх өвдөлт байдаг. Гэрлэлт нь сарниж байгаагаас ирэх хосуудын мэдрэх өвдөлт нь диваажинг хүсэн уйлах нэгний өвдөлт байдаг. Бие махбодь нь доройтох үед тэрхүү хөгшин хүний мэдрэх гуниг нь диваажинг хүсэх нэгний гуниг байдаг. Бидэнд бүгдэд маань өөрсдөө мэдээгүй байхад ч хүртэл энэхүү хүсэл оршдог учир нь энэ бол зүрхэнд маань Бүтээгчээр суулгагдсан зүйл. Тэр бидний зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ (Номлогчийн үгс 3:11). Бидний уйлаан нь зовлонгийн уйлаанаас хамаагүй давсан зүйл; энэ нь энэхүү унасан ертөнцөд бидний мэдэрч чадахаас хамаагүй илүүг, хамаагүй дээр зүйлсийг хүсэхээс ирэх уйлаан аж.

Үүнийг та мартах үедээ, энэ хором мөчийг үүний хэзээ ч байж чадахгүй диваажин болгон хувиргахаар хичээн шаргуу ажилладаг. Гэрлэлт тань диваажин болохгүй. Таны ажил хүсэх диваажин чинь болохгүй. Нөхөрлөл чинь зүрхний тань хүсэх тэрхүү диваажин болохгүй. Дэлхий ертөнц диваажин шиг хэзээ ч болохгүй. Хүүхдүүд тань диваажинг танд авч ирэхгүй. Чуулган чинь ч хүртэл диваажингийн хэмжүүрт хүрэхгүй. Хэрэв та Бурханы хүүхэд бол диваажин бол таны хувьд баталгаатай амлагдсан зүйл хэдий ч энэ нь яг одоо, яг энд ирэх зүйл биш юм. Одоо таны урамыг хугалах бүхий л зүйлс нь амьдрал үүгээр дуусгавар болохгүйг танд сануулан, ирэх диваажинг хүсэн хүлээхэд таныг хүргэдэг. Унтрах хүсэл мөрөөдөл тань энэ бол диваажин биш гэдгийг танд сануулж байдаг. Хатаж үхэх цэцгүүд нь энэ бол диваажин биш гэдгийг сануулж байдаг. Таныг боолчлох гэмүүд нь энэ бол диваажин биш гэдгийг танд сануулдаг байх ёстой. Танд халдах өвчнүүд энэ бол диваажин биш гэдгийг сануулдаг. Найдвар дотор амьдар учир нь диваажин ирж буй нь гарцаагүй бөгөөд хэзээ ч тийм байж чадахгүй энэхүү унасан дэлхийгээс диваажин болооч хэмээн гуйхаа боль.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Paul Tripp's Daily Thanksgiving Devotional

Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/ -с үзнэ үү