Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Paul Tripp's Daily Thanksgiving Devotional

12-с 3 дахь өдөр

Та бид үүнийг өөрөө өөртөө дахин дахин хэлэх хэрэгтэй. Бид толинд хараад улмаар өглөөнийхөө зуршлуудын нэг болгон гэмээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид бүгдээрээ үүнийг хэлэх хэрэгтэй: "Би бол нигүүлслийн төгсөгч биш." Өөрийнхөө зөвт байдлын төлөө мэтгэлцээнийг бий болгоход соригдох нь үнэхээр амархан байдаг:

"Энэ нь үнэндээ шунан хүсэх биш байсан. Би зүгээр л гоо үзэсгэлэнг таашаагч нэгэн."

"Энэ нь үнэндээ хов жив биш байсан. Энэ бол зүгээр л детальчилсан, маш хувийн залбирлын хүсэлт байсан юм."

"Би хүүхдүүддээ уурлаагүй. Би зүгээр л Бурханы эш үзүүлэгчдийн нэг мэтээр аашилж аягласан. 'Эзэн ...ийнхүү хэлдэг'"

"Би бол хувийн хүч чадлыг зохисгүйгээр эрж хайгч нэгэн биш. Үгүй дээ, би зүгээр л Бурханаас өгөгдсөн удирдагчийн бэлэг авъяасыг дасгал сургуулилтаа болгож буй нэгэн."

"Би хүйтэн зүрхтэй, харамч нэгэн биш. Би зүгээр л Бурханы надад өгөгдсөн зүйлсэд сайн үйлчлэгч байхыг хичээгч нэгэн мөн."

"Би бардам нэгэн биш. Харилцан яриаг хэн нэгэн хяналтандаа авбал зохино гэж л би бодсон."

"Энэ үнэн л байсан шүү дээ. Энэ бол бодит байдлыг дахин тооцоолох өөр арга зам л байсан."

Бид бүгдээрээ л байгаагаасаа илүүтэйгээр зөвт нэгэн хэмээн өөрсдийгөө бодохыг хүсэх гээд байдаг. Бурханы аврагч нигүүлсэл бидэнд үнэхээр хэрэгтэй нэгэн хэмээн бид өөрсдийгөө бодох тийм ч дуртай байдаггүй. Өөрсдөөсөө бид аврагдах хэрэгтэй гэсэн бодит байдалтай бид нүүр тулахыг тийм ч их хүсдэггүй! Та өөрийнхөө зөвт байдлын төлөө маргалдах, гэмийнхээ туршлага дээр үндэслэсэн нотлох баримтыг үгүйсгэхээр үнэхээр шаргуу хичээх үед өөрийнхөө ганцхан найдвар болох нигүүлслийг хайж чадахгүйд хүрдэг. Нигүүлсэл нь зөвхөн гэмтнүүдийн харааг л булаадаг зүйл. Зөвхөн ядуу зүдүү хүмүүс л Бурханы сайн сайнхын баялагийн араас хөөцөлддөг.

Агуу эмчийн сүнслэг эдгэрэл нь гэмийн сүнслэг өвчнөөс болж зовсоор байгаа болохоо ухаарсан хүмүүст л хүндлэгддэг зүйл мөн. Зөвхөн Ням гарагт л Түүний нигүүлслийн төлөө Бурханыг магтаад долоо хоногийн бусад өдрүүдэд тэрхүү нигүүлслийн хэрэгцээгээ үгүйсгэдэг нь үнэхээр харамсалтай. Нигүүлслийн хэрэгцээ тань таны хэр зэрэг суралцсанаас ба хэр зэрэг төлөвшсөнөөс үл хамааран хэзээ ч дуусдаггүй гэсэн бодит байдалтай өнөөдөр нүүрэлд, нөгөө талд хүрэх хүртэл, тэмцэлдээн төгсөх хүртэл нигүүлсэл танд хэрэгтэй байдаг, учир нь тэнд гэм гэж байхгүй байх болно (Филиппой 3:12-16-г үзнэ үү). Өдөр бүр Бурханы танд ямар ч үнэгүйгээр өгөх нигүүлслийг тэмдэглэж эхлэх арга зам бол энэ нь танд хэр их хэрэгтэй болохыг хүлээн зөвшөөрөх юм.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Paul Tripp's Daily Thanksgiving Devotional

Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.

More

Кроссвэйд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг: https://www.crossway.org/books/new-morning-mercies-hcj/ -с үзнэ үү