Найдвар болЗагвар
Найдвар бол эрсдэлтэй
Сүйт бүсгүй Мариа нь—өөрийнх нь бус хүүхдийг тээж буйг Иосеф олж мэддэг. Иудей хуулийн дагуу зөвшөөрөгдсөнчлөн Мариаг алуулахынхаа оронд гэрлэхгүй байхаар тэр төлөвлөжээ. Гэвч Эзэний тэнгэр элч түүнд үзэгдэн, ирэх гэрлэлтэд нь зориулсан найдварыг авч ирдэг. Тэнгэрэлч Мариатай гэрлэхээс бүү ай, учир нь түүнд олдсон нь Бурханы Хүү гэж Иосефт хэлдэг.
Мариатай гэрлэх нь Иосефийн нэр хүндийг тэр чигээр нь навс унагах байсан. Бурханд найдах гэдэг нь Иосефийн хувьд эрсдэл гарган, Бурханд найдах гэсэн үг байв. Бидний хувьд энэ ч бас үнэн. Заримдаа найдвараа Есүст тавих нь хувийн зүгээс асар их золиосыг шаардах мэт санагддаг.
Ямар эрсдэлийг гаргах хүсэлтэй байгаа нь хэн болохыг маань илчилдэг. Бид эрсдэл гаргах бас цаасан дээр бичихэд утга учиргүй мэт санагдах үед ч хүртэл хийхээр дуудагдсан ажилд орох хүсэлтээ гаргах хүсэлтэй байна уу? Энэ Христ мэндэлсэн баяраар бид эрсдэл гаргах уу мөн Есүсийн талаар гэр бүлийнхээ гишүүнтэй ярих уу? Гаргах эрсдэл бүхэн юуг хамгаас илүү үнэ цэнтэйд тооцдогийг маань харуулдаг.
Хэрэв бид Есүсийг амьдралынхаа хамгийн түрүүнд тавих талаар ноцтой хандаж байгаа бол эрсдэл гаргах шаардлагатай болно. Гэвч бидний гаргах эрсдэл асар том шагналыг хүлээн авах болно гэдгийг мэдэх замаар бид найдвартай байж болно.
Бидний сайн сайхны төлөө ашиглахаар зориогүй эрсдэлийг биднээр гаргуулахад Бурхан биднийг хэзээ ч дуудахгүй. Иосеф нэр хүндээ эрсдэлд оруулсан. Үүний хариуд, Есүсийн дэлхийн эцэг нь байх эрх түүнд олгогдсон мөн түүний зан чанар—болох амьдралынх нь турш бусад хүмүүсийн эргэлзсээр ирсэн тэр л зүйл—Библи дээр тэмдэглэгдсэн байдаг ба дараагийн олон үеийн туршид үлгэр жишээ болжээ.
Залбир:
Есүс ээ, өнөөдөр амьдралдаа Таныг хэрхэн нэгдүгээрт тавихыг надад харуулаач. Ингэснээрээ, найдвараа Танд, зөвхөн Танд тавихад минь надад туслаач.
Тусгахуй:
Хамгийн сүүлд та хэзээ том эрсдэлийг гаргасан бэ? Хамгийн чухал зүйлээ юу гэж хардгийг тан тэр шийдвэр чинь хэрхэн илчлэн харуулсан бэ?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу