Найдвар болЗагвар

Hope Is

14-с 8 дахь өдөр

Найдвар бол мөнхийнх

"Бага зүйлийн төлөө нойроо бүү хугасал" гэдэг хэллэгийг та сонсож байсан уу?

Зарим өдрүүд үүнийг санахад бусдаасаа илүү хэцүү байдаг. Чихэр авахын төлөө дэлгүүр дотор нэг хүүхэд нь хашхиран уйлах нь хоёр хүүхэд уйлан, хянах аргагүйгээр тийчлэх үеэс хамаагүй тайван амар байдаг. Босс чинь танд нэг яаралтай ажлыг даатгах үед нэг дор гурван яаралтай ажлыг хийхээр даатгахаас хамаагүй амархан байдаг.

Есүсийн дагалдагчдын хувьд сэтгэл түгших үедээ тайтгарлыг олж авах нь боломжтой зүйл байсан. Иохан 14:1-3-т энэ дэлхий дээр бидэнтэй нүүр тулах зүйл бол төгсгөл хараахан биш хэмээн хэлсэн байдаг. Есүс биднийг авахаар ирэх болно, мөн энэ амьдралдаа мэдрэх зовлон нь Түүнтэй хамт амьдрах мөнхийн амьдралдаа мэдрэх баяр хөөр ба амар амгалантай харьцуулахад уур манан мэт төдий зүйл аж. Есүст найдах найдвар маань өдөр бүр бидэнтэй тулгарах харилцааны шарх, санхүүгийн стресс болон хэмжээлшгүй их ажлаас маань хамаагүй том зүйл.

Есүс эргэн ирэх үед найдвар маань төгс болж биеллээ олох болно. Айдас дотор амьдрах шаардлагагүй болно учир нь Есүс аль хэдийнээ загалмай дээр нас барж, үхлээс дахин амилж, айдсыг ялан дийлсэн. Мөнхийн мөнхөд Есүсийн хамт бидний мэдрэх тэр л амар амгалан нь өнөөдрийн бидний мэдрэх санаа зоволтоос хамаагүй агуу зүйл байх болно. Түүний мөнхийн найдварын талаар бодох нь нөхцөл байдлыг маань өөрчлөхгүй ч одоо энд юу болох талаарх харааг маань өөрчилдөг.

Залбир:

Есүс ээ, энэ амьдралын санаа зоволтоос хамаагүй давахуйц мөнхийн насан турш дахь найдварыг санал болгосны тань төлөө Танд талархъя. Санаа зоволтод дийлдэж эхлэх үедээ Таны мөнхийн найдварын талаар санахад надад туслаач.

Тусгахуй:

Өнөөдрийн стресс ба санаа зоволтод төвлөрүүлэх амьдралд буй тэр нэг "бага зүйл" тань юу байна вэ?

Есүсийн эргэн ирэх амлалт амьдралдаа буй стрессийн талаарх үзэл бодлыг тань хэрхэн өөрчилж байна вэ?
Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Hope Is

Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу