Найдвар болЗагвар

Hope Is

14-с 7 дахь өдөр

Найдвар үргэлж Бурханаар биелүүлэгддэг

Симеон хэмээх Бурханаас амлалтыг хүлээн авсан хүний талаар Лук бидэнд хэлдэг. Нас барахаасаа өмнө Израилыг чөлөөлөх нэгэнтэй уулзах болно гэж Бурхан Симеонд амласан. Мессиа хэмээх аврагчийг хэдэн зуун жилийн туршид Израилийн ард түмэн хүлээсээр иржээ. Тэгээд нэг л өдөр сүм рүү яв хэмээн Ариун сүнс Симеоныг ятгав. Симеон үүнд дуулгавартай хандан, тэр өдөр бяцхан хүү Есүстэй танилцжээ.

Яг л Симеоны адил, бидний түүхэнд хувийн чанартай амлалтуудыг Бурхан заримдаа бидэнд өгдөг. Хүүхэд хүсэх хүслийг Бурхан магадгүй танд өгсөн хэдий ч дөрвөн жил өнгөрсөн боловч та хүүхэдтэй болоогүй л байгаа. Есүстэй харилцаатай болох хэрэгтэй буй гэр бүлийн тань гишүүний талаар магадгүй Бурхан тантай ярьсан хэдий ч хэдэн зуун урилга, харилцан ярианы дараа тэд Бурханаас өмнөхөөсөө ч хамаагүй холдсон байж болох юм. Зовж буй хайртай хүнийхээ талаар хэдэн арван жил залбирсан хэдий ч хариу одоо хүртэл аваагүй байж болох юм.

Тооллого 23:19, "Бурхан бол худал хэлдэг хүн биш, Гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчхаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?" гэдгийг бидэнд сануулдаг.

Есүстэй танилцахаар хүлээх нь амлалт биелэхийг хүлээх бидний хувьд ямар амаргүй байдагтай адилхан Симеоны хувьд ч гэсэн тийм амар байгаагүй. Хүлээж байх үедээ юутай ч нүүр тулсан гэсэн Бурхан эхэлснээ хараахан дуусгаагүй гэдгийг мэдэхээс найдварыг Симеон олж авах боломжтой байсан. Бурхан амлалтаа биелүүлэх болно мөн Тэр эхэлснээ дандаа дуусгадаг Нэгэн. Тэгэхээр хэрэв энэ нь сайн болгогдоогүй бол—хэрэв Бурхан амлалтаа хараахан биелүүлээгүй байгаа бол—Бурхан хараахан эхэлснээ дуусгаагүй гэсэн үг.

Залбир:

Бурхан минь ээ, Есүсийг илгээх замаар энэ дэлхийг аварна гэсэн амлалтаа биелүүлсний тань төлөө Танд талархъя. Танд итгэж болно гэдгийг Та надад нотолсон. Таны амлалтад эргэлзэхээр соригдох үед минь найдвар бол үргэлж Танаар биелүүлэгддэг гэдгийг мартахгүй байхад надад туслаач.

Тусгахуй:

Өнгөрсөн амьдралд тань Бурхан амлалтаа биелүүлэхийг нь та хэрхэн харсан бэ?

Бичээс

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Hope Is

Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу