Найдвар болЗагвар

Hope Is

14-с 14 дахь өдөр

Найдвар биднийг нэгтгэдэг зүйл мөн

Биднийг юу нэгтгэдэг вэ? Цусан төрлийн харилцаануудаар гэр бүлүүд нэгтгэгддэг. Ижил сонирхлууд, хуваалцах мэдрэмжүүдээр найзууд нэгтгэгддэг. Ижил зорилгоор ажлын хамт олон нэгтгэгддэг.

Хуваалцах найдвараар Чуулган нэгтгэгддэг. Ефес 4-р бүлэгт, "Та нар дуудлагынхаа нэг л найдварт дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин бүгдийн дотор байдаг" (Ефес 4:4-6) гэж бидэнд хэлсэн байдаг. Бид нэг найдварт дуудагдсан; нүглийн төлөөх уучлалынхаа төлөө Есүст итгэхээс олдох найдвар юм.

Дэлхий даяарх христитгэлтнүүд Есүст итгэх итгэл болоод Түүний эргэн ирэх найдвар дор нэгтгэгдсэн. Есүс дагалдагч нартаа, "яв, бүх үндэстнийг дагалдуулагтун…" (Матай 28:19) гэж зааварчилсан бөгөөд сүүлийн 2000 жилийн туршид Есүсээс олдох найдвар дэлхий даяар тархсан. Дэлхий үүний адилаар хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй. Африкаас Австрали, Европ хүртэл, Азиас Америк хүртэл Есүсийн дагалдагчид найдварын далбаан дор цугларцгаав.

Хэсэг бүлгээрээ нэгдэцгээн, нэг нэгнээсээ найдварыг олж авах үедээ бид хувь хүнийхээ болоод дэлхийн чуулган болохынхоо хувьд хүчирхэгжиж байдаг. Есүс бол дэлхийн найдвар бөгөөд Чуулганаар дамжуулан биднийг тэрхүү найдварыг хүн бүртэй хуваалцаасай гэж Тэр хүсэж байдаг.

Бид ганцаараа амьдрахын тулд бүтээгдээгүй. Нутгийн чуулганаар дамжуулан бид зорилгоо, үйлчлэлээ олж авдаг. Христийн дагалдагчид болохын хувьд найдвар биднийг нэгтгэж байдаг. Зөвхөн Есүсээс олдох найдварыг тэмдэглэн дэлхий даяарх нэг Чуулган адилаар өнөөдөр бүгдээрээ нэгдэцгээе.


Залбир:

Би ганцаараа амьдрах шаардлагагүйн төлөө Есүс Танд талархъя. Би ганцаардмал эсвэл мартагдсан мэт мэдрэх үедээ эргэн тойрныхон дотор минь найдвар бий болохыг санах болтугай гэж залбирч байна.

Тусгахуй:
Түүний найдварыг дэлхий даяар хуваалцах боломжийг Чуулганд олгохоо үргэлжлүүлсээр байхыг Бурханаас гуйн залбир. Энэ зорилгын төлөө та ямар үүрэг гүйцэтгэх вэ? Чуулганд урих ёстой хэн нэгэн байна уу эсвэл чуулганд та улам илүүтэйгээр холбогдох хэрэгтэй байна уу? Дараагийн алхмыг танд харуулахыг Бурханаас гуйн залбир.

Бичээс

Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Hope Is

Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна