Найдвар болЗагвар

Hope Is

14-с 10 дахь өдөр

Найдвар бол чухал шаардлагатай зүйл

Хүүхэд хэрхэн мөлхөж сурахыг нь та харж байсан уу? Багахан хэмжээгээр урагшлах хүртлээ урагшаа хойшоо савладаг. Заримдаа энэ үйл явцад удаан хугацаа шаардагддаг хэдий ч хүүхэд урагшилна гэж тууштай шийдсэн байдаг. Тэрээр хөдөлгөөнд гарамгай болох хүртлээ тууштай байдлыг харуулан, зүтгэсээр байдаг. Түүний анх бодсончлон болохгүй байх үед ч хүртэл тэд бууж өгдөггүй, эсвэл найдахаа больдоггүй.

Есүсийн дагалдагчид болохын хувьд бууж өгөхгүй байх шаардлагатай. Ялангуяа юмс бидний хүссэнээр болохгүй байх үед найдвар биднийг урагшлуулсаар байдаг. Тэр найдвар биднээс өөрсдөөс маань ирдэггүй харин Ариун Сүнснээс ирдэг.

Найдвар бол тансаг хэрэглээний зүйл биш. Энэ амьдралд Есүсийг дагахад минь найдвар бол наймаалцах тохиролцооны зүйл биш. Бидэнд найдвар хэрэгтэй, учир нь үүнгүйгээр бид бууж өгөх болно.

Энэ дэлхийд бид асуудалтай нүүр тулах болно мөн аливаа зүйл дандаа төлөвлөснөөр маань болохгүй. Ром дахь чуулганд хандан биднийг хэлбэржүүлэхийн тулд эдгээр цаг үеийг Бурхан хэрхэн ашигладаг болохыг Паул тайлбарлажээ: "Учир нь зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг мэднэ" (Ром 5:4).

Энэ амьдралд бид хэдий чинээ зовлонтой нүүр тулна төдий чинээгээр тэвчээр, батжил, найдвар маань өсдөг. Мөлхөж сурч байгаа хүүхэдтэй адил ирээдүйд ирэх агуу зүйлсэд биднийг бэлтгэхэд Бурхан хүнд хэцүү нөхцөл байдлуудыг маань ашиглаж байгаа гэсэн найдвартайгаар бид урагшлах ёстой.


Залбир:

Есүс, найдвартайгаар хэрхэн урагшлахыг бидэнд харуулж өгсний тань төлөө Танд талархъя. Миний доторх тэвчээр, батжил, найдварыг өсгөж өгөөч.

Тусгахуй:

Өөрийнхөө дотор Есүс бидний тэвчээр, батжил, найдварыг минь өсгөж байгаа гэдэг нь одоогийн байгаа нөхцөл байдалдаа үзэл бодлоо өөрчлөхөд тань хэрхэн туслах боломжтой вэ?

Бичээс

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Hope Is

Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу