Найдвар болЗагвар

Hope Is

14-с 9 дахь өдөр

Найдвар бол хүлээн авагддаг зүйл

Хэрэв бид зөв зүйлийг хийх юм бол амжилттай байх болно гэж дэлхий маань бидэнд сургадаг. Хэрэв бид бага залуу байхдаа хичээл зүтгэлтэйгээр суралцах юм бол үргэлж хүсдэг байсан ажлаа хийх болно. Ажил дээрээ улам олон ажлыг хариуцаж авах юм бол тушаал дэвших болно. Хүүхдүүддээ бид зөв заах юм бол тэд биеэ сайн авч явдаг болох болно. Хэрэв бид гэрлэлтдээ цаг гаргах юм бол зөрчилдөөнийг шийдвэрлэхдээ хамаагүй дээр бэлтгэгдсэн байх болно. Гэвч эдгээр зааврууд бүхий л нөхцөл байдалд үнэн биш байх үед бидний урам хугардаг.

Хамаагүй гэрэлтэй ирээдүйг өөртөө олж хүртэнэ гэж бид бодсон хэдий ч бодит байдал биднийг огтхон ч найдваргүйгээр үлдээх нь элбэг байдаг.

Дуулал номд, найдвар бол бидний өөрсдийнхөө хүчээр бүтээгээд гаргачихдаг зүйл биш болохыг Давид бидэнд заадаг. Бурхан бол найдварыг өгөгч Нэгэн. Эхэн үеийн чуулганы удирдагч Паул Ефес хотынхонд хандан, "Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно" (Ефес 2:8-9) гэж бичжээ.

Есүс бидэнд авралыг өгдөг учраас бид Түүнээс ч бас найдварыг хүлээн авдаг. Бид амьдралаа Бурханд өгөх үед Тэр зүрхэнд маань найдварыг оруулдаг.

Биднийг автоматаар найдвараар дүүргэдэг шидэт жор гэж байдаггүй. Бэлэг бол хүртэх зүйл биш; харин энэ нь үнэгүйгээр өгөгддөг зүйл. Есүсийн санал болгодог найдварын бэлэг ч бас үүнтэй адилхан. Бид зүгээр л үүнийг хүлээн авах хэрэгтэй. Биднийг гэсэн Түүний салшгүй хайрыг унтраахаар бидний хийж чадах зүйл гэж нэг ч үгүй.

Залбир:

Есүс ээ, Авралаа зогсолгүй бас найдварыг өгсний тань төлөө Танд талархъя. Та надтай хамт учраас одоогийнхоо нөхцөл байдлыг найдварын хамт харахад минь надад туслаач.

Тусгахуй:

Таны амьдралд буй хэнд найдвар хэрэгтэй байна вэ? Тэр хүнийхээ төлөө залбир.
Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Hope Is

Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу