Найдвар болЗагвар

Hope Is

14-с 1 дахь өдөр

Есүсийн доторх найдвар

Христ мэндэлсэн баярын худалдан авалтын үеэр их дэлгүүр дотор төөрсөн хүүхдийг төсөөлөөд үз. Эцэг эх нь хэдэн цагийн турш хайсан ч бай хүүхдээ олохоос нааш тэд бууж өгнө гэж үү?

Эцэг эхээсээ тусгаарлагдсан хүүхдийн адилаар хийсэн нүгэл маань биднийг Бурханаас тусгаарладаг. Ром 3:23-т, "Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй." гэж хэлдэг. Энэ нь ямар ч найдвар байхгүй мэт сонсогдох боловч хэзээ ч бууж өгөхгүй эцэг эхийн адилаар Өөртэйгөө харилцах харилцааг маань эдгээх арга замыг Бурхан олсон.

Бурхан бидэнд үнэхээр их хайртай учраас Өөртэй нь харилцах харилцаатай байх арга замыг бий болгохын тулд Тэр Өөрийнхөө Хүүг илгээсэн. Нүглийнхээ бий болгосон өрийг бид хэзээ ч төлж чадахааргүй байв. Есүс загалмай дээр нас барах үедээ бидний өмнөөс ялыг минь үүрчээ. Есүс үхлээс дахин амилах үедээ энэ дэлхий дээрх бүхий л нүгэл, үхэл, муу ёрын зүйлсээс хамаагүй хүчтэй Нэгэн болохоо Тэр нотолжээ. Бид Есүсийг амьдралдаа урьж оруулах үед тэнгэрулсад байх Эцэгтэйгээ бид дахин нийлдэг бөгөөд яг л Есүсийн адилаар ялах хүчийг хүлээн авдаг.

Есүс бол найдварын маань бодит байдал, эх сурвалж мөн. Ийм учраас Христ мэндэлсэн баяр үнэхээр чухал. Есүсийн төрөлт, үхэл, дахин амилалтгүйгээр нүгэл маань уучлагдахгүй байсан юм. Христ мэндэлсэн баярын худалдан авалт дунд төөрсөн хүүхдийн нэгэн адилаар бид Бурханаас тусгаарлагдсан хэвээрээ л байх байсан.

Бурхантай дахин нэгдэхээс найдвар эхэлдэг бөгөөд бид дахин нэгдсэн байхад амьдралын маань бүхий л хэсгүүдэд Есүс найдварыг авч ирж эхэлдэг. 1 Петр 1:3-т амлагдсан "амьд найдвар"-т хэт ахадсан нөхцөл байдал гэж таны амьдралд огт байдаггүй. Христ мэндэлсэн баяр бол найдварын талаар л өгүүлдэг бөгөөд тэрхүү найдвар нь Есүсгүйгээр огт боломжгүй зүйл байх байсан юм.

Залбир:

Есүс ээ, миний хэзээ ч төлж чадахгүй байсан өрийг төлсний тань төлөө Танд талархъя. Бүхий л нөхцөл байдалд дотор минь найдвар байх цорын ганц шалтгаан бол Та. Таны дотор орших хүч миний ч дотор мөн оршдог болохыг санасан хэвээр байхад надад туслаач. Дэлхийн өгөх хамгийн хүнд хэцүүг Та ялан дийлсэн бөгөөд Тантай хамт байхад би ч мөн адил үүнийг хийж чадна.

Тусгахуй:

Яг одоо найдвар хэрэгтэй байгаа амьдралын тань хэсэг юу байна вэ? Амьдралынхаа бүхий л хэсгүүдэд найдвартай байхад тань туслахыг Бурханаас гуйн залбир.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Hope Is

Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу