Найдвар болЗагвар

Hope Is

14-с 6 дахь өдөр

Найдвар бол халдвартай

Хамгийн сүүлд та хэзээ ямар нэгэн зүйлийн талаар баярлан хөөрч байсан бэ? Та тэр талаараа хэн нэгэнд хэлсэн үү? Ямар нэгэн гайхалтай түүхийг сонсох үедээ эсвэл баяр хөөрийг зүрхэнд маань төрүүлэх зүйл байх үед бид энэ талаараа бусадтай хуваалцахыг үнэхээр хүсдэг.

Лук 2:8-20-д, Бэтлэхэм дэх хоньчдын хувьд энэ нь үнэн байсныг бид хардаг. Тэд тухайн үеийнхээ хамгийн ядуу зүдүү хүмүүст тооцогддог байсан ба өдрийнхөө ихэнхийг малтайгаа хамт өнгөрүүлдэг байжээ. Есүсийн төрөлтийн гайхмаар зүйл нь гэвэл Өөрийнхөө Хүүгийн төрөлтийг хамгийн түрүүнд эдгээр дорд хоньчидтой хуваалцахаар Бурхан сонгосон гэдэг аж! Үүнээс гайхалтай зүйл бол хоньчид хэрхэн хариу үзүүлсэн явдал юм. Тэд сонссон сайн мэдээгээ бусадтай хуваалцсан. Дэлхийд санал болгогдох энэхүү гайхамшигтай найдварын талаар тэд ярихаас өөр аргагүй болсон!

Найдвар бол халдвартай. Гайхалтай зүйл бидэнд амлагдах үед ямар нэгэн гайхалтай зүйл болно гэсэн хүлээлтээр бид дүүргэгддэг. Жинхэнэ найдварыг зогсоох ямар ч аргагүй мөн үүнийг барьж хорих ч аргагүй.

Үхлийг ялан мөн Бурхантай ахин харилцаатай болох боломжийг олгохын тулд Есүс энэ дэлхий дээр ирсэн. Есүс бидэнд найдварыг өгдөг. Энэ бол өөрсдөдөө зөвхөн хадгалах аргагүй сайн мэдээ мөн. Сургууль, ажил дээр маань мөн найз нөхдийн маань хүрээлэл дотор хүмүүс зовлон эдэлж буй бөгөөд найдвар тэдэнд юунаас ч илүү хэрэгтэй байгаа. Яг л хоньчдын адилаар бидний төлөө Есүс юу хийсэн болохыг хуваалцах замаар өөрсдөдөө буй найдвараа бид тэдэнтэй хуваалцах боломжтой.

Залбир:

Есүс ээ, дэлхийтэй болоод надтай Өөрийнхөө сайн мэдээг хуваалцсаны төлөө Танд талархъя. Таны хайр бол хуваалцахгүй байхын аргагүй зүйл гарцаагүй мөн. Таны түүхийг илчлэхэд мөн өнөөдөр найдвар хэрэгтэй буй хүмүүстэй үүнийг хуваалцахад надад туслаач.


Тусгахуй:

Өнөөдөр найдвар хэрэгтэй буй хүн таны амьдралд байна уу? Тэр хүний нэрийг цаасан дээр бич, тэр хүнийгээ чуулгандаа Христ мэндэлсэн баяраар урь.

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Hope Is

Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу